Бүтээлүүдээс нь өвөрмөц содон хөг аялгуу сонсогдох мэт түүний зургуудыг сонсдог зураг, үздэг хөгжим гэж нэрлэж болохоор...
Энэ бол Монгол Улсын соёлын элч, зураач С.Заяасайхан "Time machine" буюу "Цаг хугацааны машин" үзэсгэлэн юм.
Долоодугаар сарын 5-ны өдрийг дуустал Зайсан дахь Белла Виста хотхоны Q Art галерейд /11:00-18:00 цагт/ толилуулж буй тус үзэсгэлэнд түүний өмнө нь дэлгэж байгаагүй сүүлийн үеийн 20 гаруй шинэ бүтээл багтсан байна.
Үзэсгэлэнгийн куратороор Торонтогийн үндэсний урлагийн музейн куратор, Осака хотын Soho Art галерейн захирал Селио Барратто ажиллажээ.
Зураач С.Заяасайхан GoGo.mn сайтад өгсөн "Хүмүүс бусдын анхаарал дунд амьдарч, анхаарлыг татахын тулд өөрийгөө алдаж дуусдаг" ярилцлагадаа үзэсгэлэнгээ “Time machine” хэмээн нэрлэсэн шалтгаанаа "Нэгдүгээрт, “Time machine” гэдэг зургийн санаа төрсөн юм. Хоёр жилийн өмнө үзэсгэлэн гаргачихаад Монголдоо ирэн очин байлаа. Монголыг гадна талаас төсөөлөхөд их сайхан. Ирээд амьдрахад цаг хугацааны машинд суучихаад заримдаа өнгөрсөн рүүгээ аялж байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжээрээ би нэг зураг зурсан.
Мөн үзэсгэлэндээ тавих зургуудаа хараад ямар нэр өгөх талаар бодож байтал өнгөрснөөс улбаатай мэдрэмж төрсөн. Өнгөрснөөр аялах, тэндээ амьдрах, эсвэл өнгөрсөн болон одоо цаг хоёрын хоорондын зөрчил буюу холбоос харагдах шиг болсон" хэмээн тайлбарласан юм.
Бид зарим бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Таны бүтээлүүдэд ихэвчлэн эмэгтэй хүн, хүүхэд харагдах юм. Яагаад ?
-Миний уран зургийн карьер 1997 оноос эхэлсэн. 1997-2008 он хүртэл миний голлох сэдэв баатар, дайн тулаан, эрэгтэйчүүд байсан. Тэгэхээр би өөрийнхөө хувьд эрэгтэйчүүдийг бүтээлдээ хангалттай тусгасан гэж бодож байна. Хоёрдугаарт би өөрөө эрэгтэй хүн. Тэгэхээр би өөрт байхгүй юмаа л хийе. Намайг аз жаргалтай болгож байдаг зүйл бол миний гэр бүл, миний хүүхдүүд, миний ээж. Тэднээс сэдэвлэсэн, санаа авсан, тэдэнд байдаг монгол хүний үнэт зүйлийг тусгахыг хүсдэг.
-Фрида Калогийн зураг нүдэнд шууд туслаа. Хажууд нь монгол хувцастай Фрида сууж байна...
-Би Фрида Калод маш дуртай, Түүний явсан замнал, адармаатай амьдралыг би судалж байсан. Шулуухан хэлэхэд орчин үед чи юу ч хийсэн, ямар ч зураг зурсан шинэ байх боломж маш бага болж байна. Орчин үеийн бэлгэ тэмдэг болсон сонгодог бүтээлүүдээр тоглож, тэднийг дахиж зурах, өөр контентод оруулах урсгал чиглэл энд тэнд харагддаг. Би ч бас Мона Лиза зэрэг олон бүтээл зурж байсан. Тэдгээрийн нэг. Монголын талын тэнгэр доорх Фридагаар ямар ч уйтгар гунигтай түүх аз жаргалтай байж болох юм гэсэн санааг илэрхийлж байна.
Энэ бүсгүй хэзээ ч хүүхэдтэй болж байгаагүй. Гэхдээ талын тэнгэр дор хүүхэдтэй ч болж болно. Энэ бол сонирхолтой монгол контент юм. Нэг бол итгэл найдварын Фрида, нэг бол хайрандаа үнэнч байх Фрида. Бараг насаараа олоогүй хүүхдээ өвөр дээрээ тээгээд хойд төрөлдөө талын тэнгэр дор аз жаргалтайгаар төвшин амгалан амьдарч байна гэсэн түүх.
-Харин "Морьтой ч болоосой" бүтээлээрээ юу илэрхийлэхийг хүссэн бол?
-Зарим зурагтаа инээдэмтэй хөгжилтэй маягаар амьдралыг харуулахыг хүссэн. Бидний өнөөдрийн морь бол магадгүй технологи, эрх чөлөө хөгжил, боловсрол. Морьтой ч болоосой гэдгээр бидэнд байхгүй, хийх ёстой юмыг илэрхийлсэн. Гэр бүлийн гишүүд бүгд харилцан хамааралтай боловч нэг зүйл үгүйлэгдэж байдаг...
-Та поп арт урсгалаар хийсэн бүтээлүүдээсээ ярихгүй юу. Таны хувьд шинэ урсгал?
-Миний стиль имиж поп арт руу яаж хувирч болох вэ гэдгийг энэ зургуудаараа харуулж байна. Хүн төрөлхтөнд гурван хүсэл байдаг. Нэг нь алдар гавьяатай байхыг хүсдэг бол зарим нь баян байхыг хүснэ. Харин зарим нь хайрлагдахыг хүсдэг. Бурхдын уламжлалт дүрслэлээр дамжуулаад Хүний гурван хүслийг поп маягаар яаж илэрхийлж болох вэ гэдгийг харуулсан.
-Таны бүтээлүүдэд хамгийн их харагдаж анзаарагдаж байгаа түгээмэл зүйл бол хөгжмийн зэмсэг, хөгжим. Таны амьдралд хөгжим ямар байр суурийг эзэлдэг юм бэ?
-Маш чухал. Хамгийн том таашаал. Хөгжимгүйгээр хүний амьдралыг илэрхийлэх боломжгүй. Хүний амьдрал өөрөө хөгжим. Хүн амьдралаараа хөгжим бүтээдэг. Зарим хүн чихраатай муухай дуу авиа гаргадаг бол зарим нь маш уянгалаг аялгуу гаргадаг. Нөгөө талаар хөгжмийн зэмсгийн хийц загвар биетийн хувьд урлагийн бүтээлүүд байдаг. Тэр гоё элементүүдийг зурагтаа ашиглахыг хүсдэг юм.
-Аавын дээл зургийн санаа хэрхэн төрсөн бэ?
-Хөвсгөлд явж байхдаа айлын гадаа хоёр хүүхэд аавынхаа дээлийг гөвж байгааг харсан юм. Тэрнээс энэ зургийн санаа төрсөн. Аавын дээл дотор бүх амьдрал багтаж байдаг гэсэн санаа юм.
"Time machine" үзэсгэлэнгийн талаар Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр:
"Заяа 20 жил хийсэн эрэл хайгуул олз омог, ухаарал сэхээрэл, бясалгалаар хийсэн бүтээлүүдээ дэлгэлээ. Цагийн машинаар өнгөрсөн рүү явж ирээдүй рүү очиж болно. Заяагийн гол дүр бол монгол бүсгүйчүүд, тэдний гоо сайхан. Гадаадад удсан болохоор эх орноо үргэлж сайнаар дурсаж, санагалзаж байсан учраас тэр сэтгэлээр дандаа Монголын сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхнийг бүтээлдээ харуулсан байдаг.
Ямар ч уран бүтээлч шинийг эрэлхийлж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж, өөрөө өөрийгөө хайж байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнгээр поп арт хэв маягаар хэд хэдэн бүтээл туурвисан. Энэ бол орчин үеийн урлагийн нэг хэлбэр. Заяасайханы зургийг хараад дадсан хүнд огт өөр мэдрэмж төрөх байх. Энэ бол Заяасайханы урт удаан хугацааны аялал үргэлжилсээр байгаагийн нэг хэлбэр. Өөрийгөө зоригтой эвдэж чадлаа. Заяа монгол зургийн анги төгссөн, монгол зургийн суурьтай учраас тэр хэв маяг нь бүтээлд нь шингэсэн байдаг" гэлээ.
Үзэсгэлэнгийн зочин Арлин Эйчисон:
"Заяагийн бүтээлүүд ер бусын гайхалтай. Зургуудад нь Монголын уламжлалт ёс заншил болон орчин цаг хоорондын холбоо хамаарал нь надад таалагддаг. Өнгө будаг нь хүчтэй сэтгэгдэл төрүүлж байна. Үндэсний соёлыг харуулсан бүтээлүүд нь харц булаам сайхан бүтээлүүд байна" гэлээ.
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг:
"С.Заяасайханы бүтээлүүдийг хувь хүнийхээ хувьд шүтэж биширдэг. Ертөнцийг харах өнцөг, амьдралын мөн чанар, үйлийн үр, шашин, философи, гоо зүй, эмэгтэй хүний гоо сайхнаар бүгдийг төлөөлүүлж гаргадаг онцлогтой. Энэ бүх бодол үзэл санаа, хайр, тэмцлийг бүгдийг нь эмэгтэй хүнээр дамжуулаад гаргадаг. Олон жил гадаадад амьдрахдаа гаднын зах зээлд зургаа зарж, олон улсад том үзэсгэлэн гаргаж сурсан туршлагатай хүн. Хоёр жилийн өмнө Монголдоо үзэсгэлэн гаргахад маш их хүн үзэж, сонирхож байсан.
Зураач хүнийхээ хувьд маш их судалж зурдаг болов уу гэж санагддаг. Өөрөө их уншиж судалдаг, зураг болгон нь нарийн далд утга санаатай, тэрийгээ их бодож боловсруулдаг, сонирхолтой тайлбаруудыг хийдэг. Хувь хүнийхээ хувьд их сонирхолтой хүн. Тийм зураач ховор болов уу гэж бодож байна." гэлээ.
Зураач С.Заяасайхан нь Европ, Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Араб, зэрэг 20 гаруй оронд үзэсгэлэнгээ гаргасан бөгөөд бие даасан чөлөөт уран бүтээлч юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр "Монгол Контент" ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд түүний бүтээлийг бусдад лицензийн журмаар ашиглуулах эрхийг шилжүүлэн авч эхний ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна.