С.Баярцогтыг үргэлжлүүлэн хорих эсэх талаар шүүх хурал дөнгөж сая өндөрлөж, түүнийг 30 хоног цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн талаар түүний өмгөөлөгч Г.Орхон дөнгөж сая мэдээллээ.
Тэрбээр,
-Манай үйлчлүүлэгч С.Баярцогтыг 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-аас гэрчээр байцаалтад дуудсан. Мэдүүлэг авсны дараа шууд баривчилсан. Өчигдөр яллагдагчаар татсан тогтоолоо танилцууллаа.
Одоогоор Эрүүгийн хуулийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон, албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргүүдэд холбогдуулж шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Прокурорын зүгээс С.Баярцогтыг нэмж цагдан хорих нь зүйтэй гэсэн саналыг өгсөн. Үүнийг бид зөвшөөрөөгүй. Харамсалтай нь шүүх цагдан хорих нь зүйтэй гэсэн шийд гаргалаа. Уг нь хүний халдашгүй чөлөөтэй байх Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулийн заасан тодорхой үндэслэлүүдээр хязгаарладаг байх ёстой.
С.Баярцогт өөрөө ямар ч гэм буруугүй гэдэгтээ хатуу итгэл үнэмшилтэй байна.
С.Баярцогт эхнээсээ энэ асуудалд АНУ-д сурч байхдаа хууль хяналтын байгууллагаас зугтаалгүй, албан тушаалгүй байхдаа бүх юмаа шалгуулъя, амралтын өдөр бүтэн сайнд дуудаж байхад нь би өмгөөлөгч авъя, хойшлуулъя гэхгүйгээр яваад очиж байхад нь, өөрөөр хэлбэл ямар ч оргон зугтах юм уу хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорьж байгаад санал нийлэхгүй, гомдож байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.
Тэрбээр цааш нь
"Хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд Оюу толгойн гэрээ, С.Баярцогттой холбоотой асуудал олон жил яригдлаа. Сөрөг уур амьсгал, хардлага сэрдлэг байна. С.Баярцогт өөрөө энэ асуудлыг нэг мөр цэгцэлж, цэг тавьж, үнэн мөнийг тогтоолгоё гэсэн.
Энэ хүний нийгмийн хариуцлагыг олон нийт хүндэтгэж үзээд, хүнийг шүүхээр эцэслэж гэм буруутайг нь тогтоох хүртэл гэм буруутайд тооцож болохгүйн зарчмаар хүндэтгэж, шүүхээр тогтоох хүртэл гэм буруутай мэтээр үзэх хандлага гаргахгүй байхыг өмгөөлөгчийн зүгээс хүсч байна.
С.Баярцогт өөрөө ямар ч гэм буруугүй гэдэгтээ хатуу итгэл үнэмшилтэй байна." гэлээ.
С.Баярцогт шүүх хуралдаанд биеэр бус онлайнаар шүүх хуралд оролцсон байна. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх талаар шүүх хуралдаан хаалттай болсон юм.