gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.26
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.26
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Доройтсон бэлчээрийн өвс намхан болж, царцаа, үлийн цагаан оготно амьдрах таатай орчин бүрддэг"

Б.Азбаяр
Ногоон дэлхий
2025-08-18
22
Twitter logo

"Малчдын 75 хувь нь л бэлчээрийг хэрхэн зохистой ашиглах талаар мэдэхгүй байна" гэх талаарх ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн, Газар тариалан, хөрс судлалын тэнхимийн багш, Экосистемын судалгааны төвийн эрхлэгч, доктор, профессор Ж.Ундармаагийн судалгааг өмнө мэдээлсэн.

Тус нийтлэлээс бэлчээр, түүний төлөв байдал, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой бөгөөд дараах нийтлэлийг хүлээн авахад суурь мэдээлэл болох юм.

Үргэлжлүүлэн 2023-2025 оны байдлаар монгол орны бэлчээрийн даацын нөхцөл байдал болон бэлчээрийг хэрхэн нөхөн сэргээж сайжруулах талаарх мэдээллийг хүргэж байна. 

Ж.Ундармаа, "Сүхбаатар аймгийн бэлчээрийн байдалтай холбоотойгоор нөхцөл байдлыг авч үзэхэд Чулуунхороот, Чойбалсан, Баянтүмэн, Матад, Халхгол сумын зарим хэсэг бэлчээрийн доройтолд хамгийн их өртөж байна. Энэ нь хүн болон уур амьсгалын хавсарсан нөлөөгөөр доройтсон бэлчээрүүд юм. Хэт их мал ашиглалт, зохисгүй ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд бэлчээрийн даацын судалгаагаар 2023-2024 онд Сүхбаатар аймгийн хамгийн их гамшигт өртсөн хэсгүүдийн даац хэд дахин хэтэрсэн нь харагдаж байна. Улаан өнгөөр тэмдэглэгдсэн хэсгүүд нь таваас олон дахин, улбар шар нь 1-3 дахин, шар нь 3-5 дахин даац хэтэрсэн гэсэн үзүүлэлттэй байгааг зурагт харуулж байна. Харин ногоон хэсгүүд нь нөөцтэй, хүрэлцээтэй байгаа газрууд юм.

Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил гантай байсан аймгуудын бэлчээрийн даац нь олон дахин хэтэрсэн байжээ. Мөн даац хэтрээгүй газрууд ч гэсэн цөөхөн байсан.

2024-2025 оны байдлаар зүүн аймгууд харьцангуй ногоон байгаа нь зуднаар малын тоо хорогдсон, бэлчээр даацтайгаа тохирч эхэлсэнтэй холбоотой юм. Харин баруун аймгууд мал ихтэй, өнгөрсөн жил гантай байсан тул бэлчээрийн даац хэтэрсэн хэвээр байна. Энэ нь эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.

Бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай. Үүнд:

  • Газрын ашиглалтыг судалж, ашиглалтын шалтгааныг тодорхойлох
  • Дороойтсон бэлчээрийг сэлгэж, зохистой ашиглах
  • Бага зэрэг доройтсон газарт даацад тохирсон малтай байж, жижиг арга хэмжээ авах
  • Дунд доройтсон газар сэлгээ хийх, хог ургамлыг устгах, хортон шавьж, үлийн цагаан оготно зэргийг хянах юм. 

Доройтсон бэлчээрт бороо орсон ч шууд сэргэхгүй. Ургамлын намхан, сийрэг байдал нь царцаа, үлийн цагаан оготно зэрэг шавжийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлдэг бөгөөд хөрсний өнгөн хэсэг дулаарч, үржлийн нөхцөлийг нь сайжруулдаг.

Тиймээс бэлчээрийн доройтлыг бууруулахад зөв оношилгоо, зохистой ашиглалт, малын зохицуулалт, хортон шавжийн хяналт зэрэг олон арга хэмжээ шаардагдаж байна. 

БЭЛЧЭЭРИЙН ДОРОЙТОЛ БА СЭРГЭЭХ АРГА

Тэгвэл доройтсон бэлчээрийг сайжруулах арга байдаг уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирнэ.  Учир нь бага зэрэг доройтсоныг бид нар сэлгэж, хэрвээ сэлгэх газар байвал нүүгээд зохистой ашиглаад сайжруулах боломжтой.

Гэтэл дунд болон хүчтэй доройтсон бэлчээрийг одоо манайхан малчид ярьдаг юм. "Бороо орвол ургана аа" гэж. Гэвч бороо ороод ч ургахгүй байна гэдэг нь юуг харуулаад байна вэ гэхээр бэлчээр доройтчихсон гэсэн үг. Тэгэхээр бэлчээрийг маш олон аргаар сэргээх боломжтой бөгөөд хэрэгжүүлэх шаардлагатай. 

Бэлчээр сайжруулах аргуудыг хэрэглэхдээ бэлчээрийн төлөв байдалтай нь уялдуулан ашиглах ёстой. Жишээ нь, бага зэрэг доройтсон бэлчээр бол даацад нь тохирсон малтай байгаад, бэлчээрээ зохистой ашиглаж, дээрээс нь тордох багахан арга хэмжээ авахад л сайжирч чадна.

Тэгвэл даацад нь тохирсон малтай байх, сэлгээ хийх, хог ургамлыг устгах зэрэг арга хэмжээ хэрэгтэй. Ийм газар хортон шавж, мэрэгч амьтан ихэсдэг. Ялангуяа царцаа, үлийн цагаан оготно ихсэх нөхцөл бүрддэг. Учир нь хөрсний өнгөн хэсэг 15-20 см хүртэл дулаан байх үед шавж өндөглөдөг. Харин өндөр өвстэй газар үржил нь хязгаарлагддаг.

Нүцгэрчихсэн, халцгайрчихсан, тачир газарт амьтан их хэмжээгээр өсөж, бэлчээрийн ургамлыг иднэ. Газрын дээрх хэсэгт өвс бараг байхгүй болдог.

Хөрсний өнгөн хэсэгт байгаа шим тэжээл, үндэс, ишийг иднэ. Үр дүнд нь ургамал сэргэх боломжгүй болно. Хөрсний үржил шим буурсан учраас бордох, услах хэрэг гарна. Ургамлын үр байхгүй бол шинээр тарих шаардлагатай.

Хүчтэй доройтсон газар бол шинээр ургамлын үр тарихаас өөр арга байхгүй. Манай туршилтаар хөрсний үржил шимийг дээшлүүлэх, бордох, хөрсийг гэмтээхгүйгээр үр тарих аргуудыг боловсруулсан.

Бага доройтсон бэлчээрт хөрсний шинжилгээ хийхэд бүтэцгүй, бодисын хэмжээ буурсан, ядмагшсан талбай гардаг. Бордсон хэсэгт ургамлын өсөлт сайн, бордоогүй хэсэг шар ногоотой байдаг.

Малчдын гарын доор үнэгүй бордоо бий. Жишээ, нь хөх бууцаар нэг удаа бордоход 2-3 жил дахин бордох шаардлагагүй. Бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх аргуудыг ХААИС-ийн багш нар заадаг. Агрономи, мал зүйчийн ангиудад хадлан, бэлчээрийн хичээл дээр маш тодорхой заадаг юм. 

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, 9 дүүрэгт мэргэжлийн бэлчээрийн мэргэжилтэн хүрэлцэхгүй болсон. Өөр мэргэжилтэй хүмүүс орлон ажиллаж, зарим газар огт байхгүй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд мэргэжлийн магиструудыг бэлтгэж буй. 

БЭЛЧЭЭР САЙЖРУУЛАХ ТУРШИЛТ

2021 оны тавдугаар сард бэлчээр доройтсон газарт шинээр ургамлын үр тарих аргыг туршиж үзсэн. Дараагийн жил гэхэд л сэргэж, өвс ургаж байгаа нь илт харагдсан.

Гурав дахь жилдээ маш сайхан ургасан. Тус өвсний үрийг тухайн бэлчээрээс нь буюу байгалийн ургамлаас түүж хэрэглэсэн юм.  Малчидтай хамт, гараар тариулж үзсэн бөгөөд үржилт, ургах чадварыг нь шалгасан гэсэн үг. 

Малчдад сургалт зохион байгуулж, удирдлагуудад ч мэдээлэл өгсөн.

Сургалтын үр дүнд малчид өөрсдөөсөө санал гаргаж, сайжруулах аргуудыг ашиглах боломжтой болсон. 2024-2025 онд ч бэлчээрийг зохистой ашиглах, сэргээх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. 

Бэлчээрийн менежментэд оролцогч талуудын мэдлэг, чадварыг сайжруулах ёстой. Орон нутгийн түвшинд бэлчээрийн хууль, зохицуулалтыг ойлгож хэрэгжүүлэх нь чухал. Бага доройтсон бэлчээрийг аварч, дунд болон хүчтэй доройтсон газрыг аажим сайжруулах шаардлагатай.

2010 ОНООС ХОЙШ МОНГОЛ УЛС БЭЛЧЭЭРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ БҮРЭН ҮНЭЛЭЭГҮЙ

2010 оноос хойш Монгол Улс бэлчээрийн төлөв байдлыг бүрэн үнэлээгүй. 2013 оноос хиймэл дагуулын мэдээллээр 2023 он хүртэл боловсруулсан зураг гаргасан. Газрын алба, цаг уурын байгууллага жил бүр мониторинг хийдэг боловч тухайн сумыг төлөөлөхөд хангалтгүй байгаа юм. 

Иймд мониторингийн цэгүүдийг нэмэх, нягтлах шаардлагатай. Бэлчээрийн даацын үнэлгээг улсын хэмжээнд хийж байгаа ч ганцхан өндөр ургацтай бэлчээр дээр үндэслэх нь буруу. Баг бүрд хамгийн өргөн талбайг эзэлсэн бэлчээрийг сонгон, цэгүүдийг нэмэгдүүлэхийг зөвлөдөг.

Товчхондоо бэлчээрийг сайжруулан сэргээнэ гэдэг нь,

  • Бага доройтсон бэлчээрийг зохистой ашиглах
  • Үрийн эх үүсвэртэй болгох, гадаад үр ашиглахгүй байх
  • Дунд болон хүчтэй доройтсон бэлчээрт ургамлын үр хачирлан тарих
  • Малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг сайжруулах
  • Бэлчээрийн мониторинг, үнэлгээг нарийвчлах юм. 

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр бэлчээрийг ашиглаад хаядаг биш, дараагийн үедээ уламжлуулах, сайжруулах боломжтой. Бага доройтсон бэлчээрээ хамгаалж, үрийн эх үүсвэртэй болгож, дунд болон хүчтэй доройтсон газрыг аажим сайжруулах хэрэгтэй” хэмээн ярьсан юм. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан