Өнөөдөр болсон үйл явдлыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
- “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ.
- Эмгэнэлтэй мэт боловч инээдмийн "Өв залгамжлагч" киног DOZ PLUS энтертайнментийн захирал, найруулагч Ш.Доржсүрэн бүтээжээ. Энэхүү богино хэмжээний кино нь "БУМЕРАНГ" антологи кинонд багтсан зургаан бүтээлийн нэг билээ. Найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.
- АШУҮИС-ийн Арьс судлалын тэнхимийн багш, Анагаах Ухааны доктор А.Отгонзаяа үсний эмгэг, үс уналт болон үсний арчилгааны талаар ярилцсаныг энд дарж уншина уу.
- "Bloomberg TV Mongolia"-аас зохион байгуулсан "Утаагүй Улаанбаатар" форум цогц мэдээллийг энд дарж уншина уу.
- Б.Хурцтай холбоотой иргэдийн өргөдлийг Улсын Ерөнхий прокурорт шилжүүлжээ
- Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэлийн ажил өнөөдрийн байдлаар дунджаар 38.5 хувьтай байна.
- Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 12-нд эсэргүүцлийн жагсаал, цуглааныг орон даяар зохион байгуулах болсон талаараа мэдээллээ.
- Хүчингийн хэргийн хохирогч болсон гэх УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Г.Н-ийн өмгөөлөгч өнөөдөр мэдээлэл хийлээ.
- Иргэд гадаад паспортаа яаралтайгаар бус энгийнээр захиалах бол Драгон, Дүнжингарав, Мишээл, Зургаан буудлын “Оргил” худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр үйлчлүүлэх боломжтой гэдгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
- 2018-2021 онд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дулааны алдагдалтай 20-25 барилгыг засварлана.
- Манай улсын нийт хүн амын 83.2 хувь нь энэ хэмжээнээс ихээр давсыг хэрэглэдэг байна.
- Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газрын хэрэгцээнд зориулан нийт 2 га газар олгохоор шийдвэрлэжээ.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, “Зөрчлийн тухай хууль” зөрчсөн 1579 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ.
- Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд “Өгөөж-Чихэр боов”, “Үлэмж органик” ХХК, “Сүү” ХК-ийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа.
- Монгол Улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автомашины дугаарын шинэчлэл хийхээр төлөвлөж буй. Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дэд захирал Х.Баярхүүгээс тодрууллаа.
- АН болон УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт татварын нэмэгдэл, шатахууны үнийн өсөлтийг бууруулах шаардлагаа албан ёсоор хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
- Нийслэлийн газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал, гомдлыг энэ сарын 18-ныг хүртэл НИТХ-ын ажлын алба болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хүлээн авч байна.
- Импортын нийт шатахууны 70 орчим хувийг бүрдүүлдэг долоон аж ахуйн нэгж 2017 оны эцсийн байдлаар ашигтай ажиллажээ.
Дэлхийд
- Амазоныг үүсгэн байгуулагч Жефф Безосын хөрөнгө өчигдөр 105,1 тэрбум ам. доллар хүрч, бүх цаг үеийн хамгийн баян хүн боллоо.
- АНУ-ын Калифорни мужийн Санта Барбарад орсон хүчтэй аадар бороо, түүнээс үүдсэн хөрсний нурангийн улмаас байшингууд нурж, хүмүүс амиа алдсан байна.
- Тесла компани өмнө нь танилцуулж байсан, нарны эрчим хүч цуглуулдаг дээврийн хавтангаа Буффалод үйлдвэрлэж эхэлжээ.
- Солонгосын Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагийн гаргасан тооцоогоор Монгол, БНАСАУ хоёр орны худалдаан өнгөрсөн онд 43 хувиар өсөж 2,29 сая ам. долларт хүрчээ.
- Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг нэмэгдүүлж, 2011 оноос хойших хамгийн өндөр хурдаар өснө гэж үзлээ.
- Алжирын Айн Сефра тосгонд 40 жилийн хугацаанд гурав дахь удаагаа цас оржээ.
- Хятадад сүүлийн 5 жилийн хугацаанд ядуурал бууруулах санхүүжилтийг буруу ашиглаж байсан хэмээн 6000 гаруй хүнийг шийтгэж, хариуцлага тооцжээ.
- Лас Вегаст болж буй CES 2018 үзэсгэлэнгийн үеэр Хятадын Vivo компани дэлхийн анхны дэлгэцийнхээ цаана хурууны хээ уншигчтай гар утсыг танилцууллаа.
- Тайландын Ерөнхий сайд Прают Чан-оча Бангкокт байрлах засгийн газрын ордны гадаа ард иргэдтэйгээ хэдхэн хормын уулзалт хийгээд өөртэйгөө ижил хэмжээтэй зурагт хуудсаа байрлуулан хэвлэлийн хурлыг орхин явсан байна.