Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн албан ёсны цахим хуудсаар нүүрсний хэргийн асуудлаар нээлттэй сонсголыг ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр “Нүүрсний хэргийн асуудлаар Монгол Улсын Их Хурал дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой” гэжээ.
Жижиг буюу "Эрдэнэс тавантолгой" ХК "ЭТТ"-н мөргөцөгөөс нүүрс авсан нь ил болсон ч одоог хүртэл энэ хэргийг шийдээгүй. Уг асуудалтай холбоотойгоор ням гарагаас эхлэн Төв талбайд иргэд шударга ёсыг нэхэн жагсаж буй. Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ хэрэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг дарга асан, одоо УИХ-ын гишүүн болсон Н.Наранбаатар нарыг шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд буй.
Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэргийг шийдвэрлэх асуудалд анхаарч буйгаа илэрхийлээд байсан бол ийнхүү Ерөнхийлөгч асуудлыг ил тод хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийллээ.