Улаанбаатар хотод 170 гаруй хөшөө, дурсгал байдаг. Эдгээр хөшөөний заримд цэнхэр өнгийн чихэвч зүүжээ. Чихэвчийг ямар зорилго, учир шалтгаанаар хаанаас, хэн зүүсэн нь тодорхойгүй байна.
Тухайлбал, Сүхбаатарын талбайн зүүн урд талд, Сэнтрал Тауэрын өмнө байрлах Марко Пологийн хөшөө, Төв шуудангийн урд байрлах төр нийгмийн нэрт зүтгэлтэн агсан С.Зоригийн хөшөө, "Блю скай" барилгын хажууд байрлах "Ухамсар" хөшөө, нийслэлийн 23 сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах яруу найрагч Б.Явуухулангийн хөшөөнд чихэвч зүүжээ.
Өглөө ажилдаа ирэх замд таарсан эдгээр хөшөөг харах нь ээ, их хотын нүсэр чимээнээс ангижирч, чихээ амраахыг хүссэн ч юм шиг сэтгэгдэл төрсөн. Эсхүл "Тэд ямар дуу сонсож байгаа бол" гэх сониуч бодол ч зурвас буув.
Хэрэв тэд сонсдог бол, ном уншиж сууснаа хэсэг завсарлаж, эргэн тойрноо анзаарч буй мэт харагдах Б.Явуухулангийн, цүнхээ сугавчлан Төрийн ордон тийш яаравчлан алхаж буй мэт С.Зоригийн, өмнөх уулзварт нь үүсдэг түгжрэлийг өдөр бүр л харж зогсдог Марко Пологийн, хүний орчлонгийн түмэн асуудал дунд ядарч, сульдсан мэт урагш тонгойсон "Ухамсар" хөшөөнд зүүсэн чихэвчээр хэн дуулж байгаа бол?
Магадгүй, Марко Поло We Are Legends, С.Зориг From Eden, Б.Явуухулан "Should Have Known Better", харин "Ухамсар"-ын чихэвчинд Heaven эгшиглэж буй болов уу, хэрэв тэд сонсдог бол. Та ч бас чихэвчтэй хөшөөтэй таарвал түр саатан анзаараад тэдэнд зориулж дуу нэрлээрэй.