“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн “Номын баяр” өнөөдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Жил бүрийн хаврын номын баяраар оны шилдыг тохиолдуулан УИХ-ын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг. Энэ жилийн “Шилдэг уншигч хамт олон”-оор Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 5-ын 10-р ангийн сурагчид шалгарч шагналаа авахаар багштайгаа, ангиараа нийслэлд иржээ.
БАГШ Э.МЯГМАРЖАРГАЛ: ХҮҮХДҮҮД МААНЬ УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ, САР БҮРИЙН СҮҮЛЧЭЭР БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАДАГ
5-ын 10-р ангийн Ангийн багш Э.Мягмаржаргал, “Номын сайн нөхөр” улсын уралдаанд ангиараа оролцож, “Шилдэг уншигч анги”-аар шалгарлаа. Манай анги 1-5 дугаар ангидаа “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, сурагчдадаа хичээл эхлэхийн өмнө өглөө бүхэн ном уншуулдаг. Мягмар гараг бүр хуваарийн дагуу Хүүхдийн номын ордонд ном уншдаг. Манай ангийнхан 2024 онд 911 ном уншсан. Хүүхдүүд маань уншсан номын тэмдэглэл хөтөлж, сар бүрийн сүүлчээр бүтээлийн үзэсгэлэн гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд 13 үзэсгэлэн гаргасан.
-Ном уншсанаар хүүхдүүдэд ямар үр дүн гарч байна вэ?
-Хүүхдүүдийн унших чадвар сайжрахаас гадна харилцааны чадвар, бүтээлч сэтгэхүй маш их хөгжсөн. Манай охид, хөвгүүдийн сонгож унших ном өөр өөр. Хөвгүүд адал явдалт, тулаант зохиол уншиж байгаа бол охид “Гүнжийн өдрийн тэмдэглэл” гэх мэт зохиол сонирхон уншдаг.
Манай анги 2023 онд аймгийн “Д.Нацагдорж” тэмдэгтэн болсон, 2024 онд улсын тэргүүний уншигч ангиар шалгарлаа. Би бага ангийн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Шавь нар минь дунд ангид орж, шинэ ангийн багштай болно. Хүүхдүүд маань ном унших сууриа маш сайн тавьсанд баяртай байна. Цаашид амжилтуудаа бататгаад явна гэж итгэж байна. Хүүхдүүддээ ном сайн уншуулаарай, номонд дурлуулаарай гэж эцэг, эхчүүдэд захимаар байна.
Б.Цэцэнбилэг: Ном уншиж эхэлснээс хойш манай ангийнхны харилцааны чадвар их сайжирсан
Сурагч Б.Цэцэнбилэг, Манай ангийнхан өглөө бүхэн 07.00-07.30 цагт ирж, 08.00 цагт хичээл эхлэхийн өмнө ангиараа ном уншдаг. Хичээл тарсны дараа ч үргэлжлүүлж номоо уншдаг. Мягмар гараг бүр Хүүхдийн номын ордонд ном уншиж, сурсан мэдсэнээ тэмдэглэж, зурдаг. 911 ном уншиж, тэргүүний уншигч анги болсон ангийнхнаараа маш их бахархаж байна. Ном уншсанаар ярих чадвар, төвлөрөх чадвар нь сайн хөгждөг гэж манай багш сургадаг. Ном уншиж эхэлснээс хойш манай ангийнхны харилцааны чадвар их сайжирсан.
-Чиний уншсан хамгийн гоё ном юу вэ?
-“Айдсын толь”. Аавыгаа хайрлахгүйгээс болоод алдсан охины тухай өгүүлдэг сургамжтай ном. Тэгээд алдаагаа ухаардаг.
-Танай ангид ном унших дургүй хүүхэд байдаг уу?
-Анх байдаг байсан. Бүгдээрээ уншаад эхлэхэд дургүй байсан ч бага багаар уншаад, зуршил болсон. Одоо багшаас шинэ ном нэхдэг болсон. Бид нар гэр гэрээсээ ном авчирч, солилцож уншдаг. Бас номын сангаас авч уншдаг гэв.