“Илүү их уншъя” уриатай 35 дахь удаагийн “Номын баяр” өчигдөр (2024.05.18) Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Улсын Их Хурлаас 2021 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгохоор хуульчилсан. Номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар болон Соёлын Яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын төлөөллүүд оролцлоо.
Г.ЗАНДАНШАТАР: 45.000 ГАРУЙ НОМ, БҮТЭЭЛИЙН САН ХӨМРӨГТЭЙ ПАРЛАМЕНТЫН НОМЫН САНГ УДАХГҮЙ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БОЛГОНО
Номыг баярыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, Номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болж байна. Зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гадаад улс орнуудаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байна.
Монгол төрийн түүхийг өгүүлэх 45.000 гаруй ном, бүтээлийн сан хөмрөг бүхий Парламентын номын санг удахгүй уншигч, олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж байна. Парламентын номын санд 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг баталсан хурлын тэмдэглэл, нэрт академич Б.Ринчен гуайн докторын зэрэг хамгаалсан судалгааны бүтээлээс эхлээд түүх, бичиг соёлын хосгүй эх сурвалжууд энд хадгалагдаж буйг тодотгон хэлсэн юм.
Жил бүрийн хаврын номын баяраар оны шилдыг тохиолдуулан УИХ-ын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг. Энэ жилийн шилдгүүдгээр:
- “Шилдэг ном”- оор зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй”
- “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Непко паблишинг”
- “Шилдэг номын сан” шагналыг Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн төвийн номын сан
- Шилдэг уншигч /насанд хүрэгч/ -МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч- Л.Батцэнгэл
- Шилдэг уншигч хүүхэд /ахлах нас/- Нийслэлийн 28-р сургуулийн 11В ангийн сурагч Ариунжаргал
- Шилдэг уншигч хүүхэд /дунд нас/- Төв аймгийн Аргалант сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч Д.Алтанзул
- Шилдэг уншигч хүүхэд /бага нас/- Налайх дүүргийн 119-р сургуулийн 4-ийн 5 дугаар ангийн сурагч Билэгт
- Шилдэг уншигч хамт олон- Дархан-Уул аймгийн “Од” цогцолбор сургуулийн 5-ын 10-р ангийн сурагчид шалгарч шагналаа авахаар багштайгаа, ангиараа нийслэлд иржээ.
БАГШ Э.МЯГМАРЖАРГАЛ: ХҮҮХДҮҮД МААНЬ УНШСАН НОМЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТӨЛЖ, САР БҮР БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ГАРГАДАГ
5-ын 10-р ангийн Ангийн багш Э.Мягмаржаргал, “Номын сайн нөхөр” улсын уралдаанд ангиараа оролцож, “Шилдэг уншигч анги”-аар шалгарлаа. Манай анги 1-5 дугаар ангидаа “Ном” хөтөлбөр хэрэгжүүлж, сурагчдадаа хичээл эхлэхийн өмнө өглөө бүхэн ном уншуулдаг. Мягмар гараг бүр хуваарийн дагуу Хүүхдийн номын ордонд ном уншдаг. Манай ангийнхан 2024 онд 911 ном уншсан. Хүүхдүүд маань уншсан номын тэмдэглэл хөтөлж, сар бүрийн сүүлчээр бүтээлийн үзэсгэлэн гаргадаг. Бид өнгөрсөн хугацаанд 13 үзэсгэлэн гаргасан.
-Ном уншсанаар хүүхдүүдэд ямар үр дүн гарч байна вэ?
-Хүүхдүүдийн унших чадвар сайжрахаас гадна харилцааны чадвар, бүтээлч сэтгэхүй маш их хөгжсөн. Манай охид, хөвгүүдийн сонгож унших ном өөр өөр. Хөвгүүд адал явдалт, тулаант зохиол уншиж байгаа бол охид “Гүнжийн өдрийн тэмдэглэл” гэх мэт зохиол сонирхон уншдаг.
Манай анги 2023 онд аймгийн “Д.Нацагдорж” тэмдэгтэн болсон, 2024 онд улсын тэргүүний уншигч ангиар шалгарлаа. Би бага ангийн багшаар 11 дэх жилдээ ажиллаж байна. Шавь нар минь дунд ангид орж, шинэ ангийн багштай болно. Хүүхдүүд маань ном унших сууриа маш сайн тавьсанд баяртай байна. Цаашид амжилтуудаа бататгаад явна гэж итгэж байна. Хүүхдүүддээ ном сайн уншуулаарай, номонд дурлуулаарай гэж эцэг, эхчүүдэд захимаар байна.
Б.ЦЭЦЭНБИЛЭГ: НОМ УНШИЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ МАНАЙ АНГИЙНХНЫ ХАРИЛЦААНЫ ЧАДВАР ИХ САЙЖИРСАН
Сурагч Б.Цэцэнбилэг, Манай ангийнхан өглөө бүхэн 07.00-07.30 цагт ирж, 08.00 цагт хичээл эхлэхийн өмнө ангиараа ном уншдаг. Хичээл тарсны дараа ч үргэлжлүүлж номоо уншдаг. Мягмар гараг бүр Хүүхдийн номын ордонд ном уншиж, сурсан мэдсэнээ тэмдэглэж, зурдаг. 911 ном уншиж, тэргүүний уншигч анги болсон ангийнхнаараа маш их бахархаж байна. Ном уншсанаар ярих чадвар, төвлөрөх чадвар нь сайн хөгждөг гэж манай багш сургадаг. Ном уншиж эхэлснээс хойш манай ангийнхны харилцааны чадвар их сайжирсан.
-Чиний уншсан хамгийн гоё ном юу вэ?
-“Айдсын толь”. Аавыгаа хайрлахгүйгээс болоод алдсан охины тухай өгүүлдэг сургамжтай ном. Тэгээд алдаагаа ухаардаг.
-Танай ангид ном унших дургүй хүүхэд байдаг уу?
-Анх байдаг байсан. бүгдээрээ уншаад эхлэхэд дургүй байсан ч бага багаар уншаад, зуршил болсон. Одоо багшаас шинэ ном нэхдэг болсон. Бид нар гэр гэрээсээ ном авчирч, солилцож уншдаг. Бас номын сангаас авч уншдаг.
Д.АЛТАНЗУЛ: ГУРАВДУГААР АНГИАСАА ЭХЛЭЭД 250 ГАРУЙ НОМ УНШСАН
Дунд насны шилдэг уншигч хүүхдээр шалгарсан Төв аймгийн Аргалант сумын ЕБС-ийн 8А ангийн сурагч Д.Алтанзултай уулзлаа.
Тэрбээр, Би гуравдугаар ангиасаа үлгэрийн ном уншиж эхэлсэн. Ангидаа номын сантай болсноос хойш олон төрлийн ном уншиж эхэлсэн. Гуравдугаар ангиасаа эхлээд өдийг хүртэл 250 гаруй ном уншсан.
Миний уншсан хамгийн гоё ном гэвэл “Монголын нууц товчоо”, “Малала”, “Шидтэнүүдийн сургууль” гэж зөгнөлт зохиол. Одоо би шинээр гарсан зохиолуудыг уншина. Номын баярт би хоёр дахь удаагаа ирж байна. Маш гоё байна. Одоо энүүгээр явж, шинэ ном зохиолуудыг авч, уншина.
-Чи ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ?
-Би ирээдүйд хүний их эмч болно.
ОЮУТАН Б.ТЭЛМЭН: БИ НОМЫН БАЯРТ ЗОРИУЛЖ МӨНГӨӨ ЦУГЛУУЛСАН
Бага насны хүүхдүүдээ дагуулсан аав, ээжүүд, оюутан залуус, ахмадууд гээд бүх насныхан Номын баярыг зорин иржээ. Дуртай зохиолчтойгоо уулзаж, зохиол бүтээлийнх нь талаар ярилцах нь уншигчдын бас нэг жаргал аж. Номын асруудыг тойрч явтал “Би өнөөдөрт зориулж мөнгө цуглуулсан” гэж хэн нэгэнтэй ярих оюутан байрын залуу анхаарал татав. Түүнийг ном үзэж байхад нь уулзаж, товч сэтгэгдлийг нь сонссон юм.
Би их сургуулийн төгсөх курсын оюутан Б.Тэлмэн, Би хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг. Энэ жил мөнгөө цуглуулаад хүссэн бүх номоо авахаар ирлээ.
-Нууц биш бол хэдэн төгрөг цуглуулаад ирэв ээ?
-500 мянган төгрөг цуглуулсан. Номын баярын нэг гоё нь хямдралтай, номыг зохиолчоос нь авах боломжтой байдгаараа давуу. Энэ удаагийн номын баяраар хүссэн бүх номоо авна гэж төлөвлөөд, асруудаар эхнээс нь явж байна. Одоогоор “Үйлийн хайч”, “Гал” гээд аймшгийн хоёр цуврал ном аваад байна. Би “Монголын нууц товчоо”, “Ногоон нүдэн лам” романыг авахаар төлөвлөсөн. Одоо тухтай үзээд сонирхсон номнуудаа авна даа.
-Ямар төрлийн ном унших дуртай вэ?
-Түүхийн холбогдолтой ном унших дуртай. Түүхээ танин мэдэх, түүхэн сургамжуудыг хүмүүс ч гэсэн санаж байгаасай гэж хүсдэг юм гэв.
Энэ удаагийн Номын баярт оролцохоор Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё нарын хүндэт зочид зорин иржээ.
Өнөөдрөөс /2024.05.18/ эхлэн гурван өдрийн турш ном унших соёлыг түгээн дэлгэрүүлж, зохиолч, хэвлэн нийтлэгчдийг алдаршуулах зорилгоор номын үзэсгэлэн, уншигч зохиолчдын уулзалт, шинэ номын нээлт, сэдэвчилсэн онцлох бүтээлийн танилцуулгууд болон хүүхэд, багачуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөрүүд үргэлжилнэ.