Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан. Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан гурван удаа хойшлоод буй. Дараагийн шүүх хуралдааныг өнөөдөр буюу энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт товлосон. Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцож байна. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцож байгаа юм. Шүүх хуралдаан үргэлжилсээр байна.
Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан.
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.