БОАЖЯ-аас цаг үеийн болон онцлох асуудлаар олон нийт, хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өгдөг ээлжид “Хэвлэлийн бага хурал”-ыг зохион байгууллаа. Мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх асуудлаар хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.
БНХАУ-ын Буцалтгүй тусламжаар “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл” ийг хэрэгжүүлж байна. Мазаалай хамгааллын чиглэлээр 42 уст цэг, 28 тэжээлийн сав, шилжилт хийдэг 54 цэгт нийт 124 автомат камер байрлуулсан. Алтайн Өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худаг дээр нарны өргүүр суурилуулах ажлыг хийжээ.
Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай хамгаалах үндэсний зөвлөгөөнийг 2022 онд зохион байгуулсан. Мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн батлах, Мазаалай баавгайг Үндэсний бахархалт амьтан болгох, Жил бүрийн 02 дугаар сарын 28-ны өдрийг Мазаалай баавгайн өдөр болгох, Олон Улсын баавгай судлалын нийгэмлэгийн ээлжит хурлыг 2025 онд Монгол улсад зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн ажиллаж байна.
Монгол орны нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн мазаалай баавгай нь Алтайн өвөр говийн Цагаан богд, Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархац нутгийнхаа тэн хагасаас бага нутаг Сэгс Цагаан Богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс хавиар байршин нутаглаж байна.Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй.
Эх сурвалж: БОАЖЯ