Гэдэс өвдөж, дотор эвгүйрхлээ гэх шалтгаанаар энэ сарын 9-ний өдөр эмнэлэгт хандсан 63 настай энэтхэг эрийн гэдэснээс мэс заслын эмч нар жижиг хэмжээний 12 алтан гулдмай гаргаж авчээ.
Тэрбээр импортын татвараас зугтахын тулд алтан гулдмайнуудыг Энэтхэг рүү хууль бусаар нэвтрүүлсэн нь илэрхий боллоо хэмээн цагдаагийнхан мэдээлсэн байна.
Гулдмай болгон 33 граммын жинтэй байсан гэж Шинэ Дели хотын эмнэлгийн мэс засалч Рамачандран мэдэгджээ. Эмчийн ярьснаар өвчтөн хуванцар савны таг санаандгүй залгичихлаа хэмээн эмнэлэгт хандсан байна.
Гэвч рентгенд харахад гэдэсний түгжрэл үүссэн нь тодорхой болж, яаралтай хагалгаа хийх шаардлагатай болжээ.
Өвчтөний нэр болон алтыг хаанаас оруулж ирснийг цагдаагийн газраас нууцалж байгаа аж. Хагалгааны дараа түүнийг баривчилсан ба одоогоор биеийн байдал нь харьцангуй дээрдсэн байна.
Дэлхийн алтны зөвлөлөөс мэдээлснээр Энэтхэг улс нь дэлхийн алтны хэрэглээний хамгийн том зах зээл хэмээн нэрлэгддэг Хятадын дараа хоёрдугаарт бичигддэг билээ.