СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч М.Уянгатай хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
-Өдөрт гэр бүлийн хүчирхийллийн хэчнээн дуудлага хүлээн авдаг вэ?
-Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өдөрт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 60-80 дуудлага ирдэг. Тэдгээрийн 10-14 нь хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлагууд байна.
Өчигдрийн байдлаар манайд есөн дуудлага ирсэн. Тэр дуудлагуудыг эргүүлийн офицер шалгаад, аюулын зэргийн үнэлгээ хийж, хохирогчоос мэдүүлэг авч, хүчирхийлэл үйлдэгч согтуу бол эрүүлжүүлэх рүү хүргэнэ. Тэр материалыг бид өглөө нь эргүүлийн офицерээс хүлээж авдаг.
“Манай нөхөр засарч байна, архи уухаа больж байна” гэсэн хариулт ихэнхдээ ирдэг.
Хэрвээ материал дутуу бол, жишээ нь аюулын зэргийн үнэлгээ хийгээгүй бол яагаад хийгээгүй тайлбарыг авчихдаг. Жишээ нь дуудлага өгсөн хүн өөрөө согтуу байдаг. Тиймээс аюулын зэргийн үнэлгээ хийх, мэдүүлэг авах боломжгүй байсан гэдгийг илтгэх хуудсаар бичиж өгнө гэсэн үг.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага дээр хэрхэн ажилладаг вэ?
-Дуудлага мэдээллийг хянадаг программаасаа шүүж, материалаа үзэж танилцсанаар хаана хэрхэн шийдвэрлэх талаар шийдээ гаргадаг. Удаа дараагийн дуудлага өгсөн, онц ноцтой дуудлага байвал би өөрөө шалгана. Жишээ нь, 2017 оноос хойш нийт таван удаа дуудлага өгсөн байна гээд мэдээллийн сангаас гараад ирдэг. Энгийн дуудлагуудыг хороо хариуцсан хэсгийн байцаагч шалгаж, эрүүлжүүлэгдсэн хүнээс мэдүүлэг авдаг.
Мягмар, пүрэв гарагт шүүх ажилладаг. Хэрвээ зодсон нь тогтоогдвол 7-30 хоног баривчилдаг.
Өдөрт нэгээс хоёр материал дээр өөрөө ажиллахаас гадна хэсгийн байцаагч нарт заавар зөвлөгөө өгч, тэдний материал дээр мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг.
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг шалгахад ээдрээтэй хэрэг. Гомдол гаргагч маргааш нь гомдлоо буцаах талтай. Баривчлуулах гэхээр “манай нөхөр ийм ч газар ажилладаг” гэнэ. Баривчлуулахаар ажлаасаа гарах болдог учраас хүний амьдрал хэцүүдэх магадлалтай. Гэтэл бид хуулийнхаа дагуу ажиллах хэрэгтэй байдаг гэх мэт асуудал тулгардаг.
-Урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн хүчирхийлэл гарч болзошгүй этгээдийг илрүүлэх судалгаа явуулдаг гэсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Олон төрлийн судалгаа авдаг. Хорооны хэсгийн байцаагч нар, урамшилт эргүүлүүд, хэсгийн ахлагч нараасаа мэдээллээ цуглуулаад бүртгэл судалгаандаа аваад, тэр судалгаагаа надад нэгтгэсэн байдлаар өгдөг. Олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл, хорооны цагдаа бий. Хэсгийн ахлагч нараа дайчлаад мэдээ мэдээлэл авдаг.
Одоо танай нөхөр ямар байна, дахиад ямар санал хүсэлт хэлмээр байна, танай нөхөр тодорхой хэмжээний шийтгэл аваад засарсан байдал ажиглагдаж байна уу гэдгээр нь улиралдаа нэг удаа санал хүсэлт авахуулдаг.
-Урамшилт эргүүл гэхээр цагдаагийн алба хаагч биш гэсэн үг үү?
-Цагдаагийн албанд харьяалагдахгүй. Гэрээгээр цалинжиж, тодорхой цагуудад эргүүл хийгээд мэдээллээ өгдөг.
-Тэгж мэдээлэл цуглуулсны ачаар хэр их урьдчилан сэргийлж чадаж байна вэ?
-Дуудлага мэдээлэл өгч байсан айл өрхүүддээ хэсгийн байцаагч, хороон цагдаагаа уулзуулж байсан. Урьд нь танайтай холбоотой дуудлага ирж байсан. Одоо танай нөхөр ямар байна, дахиад ямар санал хүсэлт хэлмээр байна, танай нөхөр тодорхой хэмжээний шийтгэл аваад засарсан байдал ажиглагдаж байна уу гэдгээр нь улиралдаа нэг удаа санал хүсэлт авахуулдаг.
Цаашдаа сардаа нэг явуулж байхаар төлөвлөж байна. Тухайн хүний сэтгэл ханамж ямар байгаа, цагдаагийн байгууллага шийдэж өгөөгүй гэдэг гомдол тээж байгаа юу үгүй юу гэдэг санал бодлыг нь сонсоод явж байна.

Гэвч гэр бүлийн эхнэр, нөхөр хоёулаа нийлж архи уудаг учраас эрс бууруулна гэдэг их хэцүү байдаг. Би ганцаараа гэр бүлийн хүчирхийллийг хариуцсан мэргэжилтэн гэдэг утгаараа 10-20 дугаар хорооны бүх айл өрхийг хянах боломжгүй учраас бүх хэлтсээрээ ажиллаж байж үр дүнд хүрдэг. Дээр нь хорооныхоо ажлын албыг татан оролцуулдаг.
-Баривчлах шийтгэл оногдуулсны үр дүн хэр гарч байна вэ. Дахин зөрчил гаргаж байна уу?
-Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн гишүүнээ зодсон тохиолдолд 7-30 хоног баривчлахаар заасан байдаг. Торгуулийн өөр арга хэмжээ байхгүй. Засарч байгаа нь байна. Баривчлах шийтгэлийг хуулийн дагуу оногдуулахаас өөр арга байхгүй. Мэдээж би тэрийг шийдэхгүй. Шүүгч эцсийн шийдвэрийг гаргана. 7-30 хоног баривчлагдах хугацаандаа сургалтанд хамрагдана. Тэр хэмжээгээр үр дүнд хүрч байгаа.
Хүүхдийнхээ хажууд архидан согтуурах, үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн бол 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 300 мянган төгрөгөөр торгоно.
-Хүчирхийлэл буурч байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Хамтарсан олон талт ажиллагаа. 2018 онд нийт дуудлага нэгдүгээр сарын 10-наас зургаадугаар сарын 10-ны байдлаар 16262 дуудлага байсан бол энэ онд 13006 дуудлага болж буурсан. Энэ дундаа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2940 байснаа 2107 болж, 30 хувиар буурсан.
-Хүүхдийн үл хайхрах хүчирхийллийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Зөрчлийн тухай хуульд 6.20-д заасан байдаг. Хүүхдийнхээ хажууд архидан согтуурах, үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн бол 300 нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 300 мянган төгрөгөөр торгоно.
Хүүхдийг хорооны нийгмийн ажилтан болон дүүргийн Гэр бүл хөгжлийн хэлтсийн дараа дараагийн арга хэмжээг 108 утсаар дуудаад өгдөг. 107 бол НЦГ-ын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хамгаалах байр.
-Торгох арга хэмжээг цагдаа авдаг уу?
-Цагдаа торгоно. Тэгэхдээ Зөрчлийн хэрэг нээгээд, прокурорт танилцуулсны үндсэн дээр торгодог.