Арван жилийн дараа ангиараа уулзах болзоонд талбай л нэрлэгдэж, "Авлаа шүү, инээгээрэй" гэх гэрэл зурагчны хальсанд талбай л бууж, Хүүхдийн баяраар багачуудын хөлд талбай л дарагддаг. Номын баяр, автомашингүй өдөр, нээлттэй өдөрлөг, өлсгөлөн, цуглаан гээд мөн ч олон үйл явдал, он солигдох мөчийн догдлолыг хадгалж үлдсэн газар бол Сүхбаатарын талбай. Олон ч хүний баяр, гунигийг мөнхөлж үлдсэн буурал талбай өнөөдөр ч өнөө л янзаараа ажин түжин.
Энгийн өдрүүдээс ялгаатай нь энд өнөөдөр эсгий гутал, монгол гутал, эсгий түрүүт, цөлийн шар, годон, ботинк, бойтог, пүүз, цагдаа хар гээд загвар ондоо зөндөө олон гутал холхино. Ихэнхдээ л хүмүүс талбай дээгүүр хөндлөн гулд алхаад оддог бол энэ удаад хэрэг болгон хөл хавсарч, хонон өнжин зогсож байна.
Хөшөөний хойд талд хүмүүс Төрийн ордон тийш долоовор хуруу гозолзуулан дор дорноо аль нэгийг бувтнан уурсаж, амьдрах арга алга гэнэ. Тэгтэл талбайн баруун хэсэгт хүмүүс амьдарч л байна. "Ice team Mongolia" гэсэн бичигтэй, ажлын хувцастай эрчүүд мөс хөрөөдөж сууна, бяцхан мөсөн өргөө барих гэнэ. Хажууд нь бас мөсөөр гулгуур урлаж байна. Шинэ жилийн баярт зориулж талбайг чимж буй нь энэ.
Нээрэн удахгүй шинэ жил болно, он солигдоно шүү дээ. Тэгээд талбай өнөө л янзаараа хүмүүсийн дахин нэг цоо шинэ догдлолыг мөнхөлж үлдэнэ байх. Байх гэсний учир нь өмнөх жилүүдийнхээс ялгаатай нь өнөөдөр энэ хотод шинэ жилийн баяр тэмдэглэх дүүрэн ширээтэй айл, хундага өргөх оргилуун хүсэлтэй хүн алга шиг ээ.
Энэ удаагийн "ГУТАЛ"-д есөн өдрийн турш өглөө ажилтай мэт гарч талбайд цугларч, гантиг дээр хонож буй жагсагчдын гутлыг онцолж байна.