УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
Бид хоёр хөрш, бусад дипломат улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг ярихгүй байгаач гэж хүсэж байна. Өнөөдөр бид ЗГ огцрох, эс огцрох асуудлыг хэлэлцэнэ. Шүүхээр шийдвэрлээгүй тохиолдол хэн нэгнийг ЖДҮ-чин гэж хэлж болохгүй. Хэн нэгэн гишүүнийг хөөх тухай асуудал яригдахгүй.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Н.Энхбаярын баривчилгааг санаж байна. Тэр үед танай намын дарга байсан хүнийг гэр орныг нь үймүүлж аймшигтай баривчилж байсан. Сэтгэлзүйгээр нь тамлан зовоож байсан хүмүүс өнөөдөр шударга ёс байх ёстой гэж ярьж байна. Хууль зүйн сайд, Ерөнхий сайдаас эхлээд энд байгаа маш олон шударга хүмүүс энд сууж байна.
Гэм буруутай, буруугүйг шүүх тогтоогоод эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Албан тушаалаа ашиглаад өөртөө давуу байдал бий болгосон сайд нар, төсвийн онц их алдагдал үүрчихлээ гээд байхад парламентыг үл тоож байгаа сангийн сайд, шатахууны үнэ нэмэгдээд байгаад арга хэмжээ авахгүй байгаа уул уурхайн сайддаа хариуцлага тооцохгүй гэж яриад байна. Энэ сайдуудыг болиулах эрх нь парламентад байхгүй.
Ерөнхий сайд аа,
Хариуцлага тооцох ёстой сайд таны кабинетэд байгаа юу? Байгаа бол хэн бэ? Хариуцлаа тооцох ёстой сайд нэг ч байхгүй юу? Унавал би уная гээд байгаа юм уу гэдэгт тодорхой хариулт өгөөч.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
ЖДҮ ГЭЖ САЙН ЮМ ГАРЧ ИРЛЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙНА. МОНГОЛЫГ ЦЭВЭРЛЭХ САЙН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО
Хариуцлагын тухай асуудалтай би санал нэг байна. ЕС хариуцлага тооцохгүй биш тооцож байна. Миний бүрдүүлсэн кабинетээс хоёр сайд үүрэгт ажлаа өгсөн.
Төрийн хариуцлагаас гадна улс төрийн хариуцлага тооцох ёстой. Би ЕС-аар томилогдохдоо хоёр зүйл ярьж байсан. Нэг нь нийгэмд шударга ёс тооцох, нөгөө нь улс орны эдийн засгийн уналтыг зогсоох. Гол ажил маань эдийн засаг руу чиглэсэн. Хариуцлага тооцох ёстой.
ЖДҮ гэж сайн юм гарч ирлээ гэж бодож байна. Монголыг цэвэрлэх сайн үйл явдал боллоо. Үүнтэй холбоотой нөхдүүдтэй хариуцлага тооцож байна. Үнэхээр тэр нь ашиг сонирхлын зөрчилтэй болоод хууль хяналтын байгууллага тогтоовол хариуцлага тооцно. Тиймээс би цаашдаа ажиллах сонирхолтой байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
Хууль хяналтын байгууллага хариуцлага тооцвол би хариуцлага тооцно гэлээ. Тэр хүн шоронд орсны дараа ямар хариуцлага тооцох вэ? Та чинь хотын даргаа утаатай тэмцсэнгүй гээд огцруулчихсан. Жинхэнэ мөнгий нь барьж байгаа сангийн сайдад яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Шүүхээр гэмт буруутай нь тогтоогдсон бол танай засагтай засаггүй өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
ӨӨРӨӨС ЧИНЬ ҮЛ ХАМААРДАГ ЮМ БАЙГАА. ДОЛЛАР ГЭДГИЙГ БИД ХЭВЛЭЭГҮЙ ШДЭЭ
Г.Занданшатар бүх сайд нарыг оруул. Бензин, доллар ард иргэдийн санааг зовоож байна. Заримдаа ямар ч сайд зохицуулж чадаагүй асуудал байдаг юм. Өөрөөс чинь үл хамаардаг юм байгаа. Доллар гэдгийг бид хэвлээгүй шдээ. Америкт хэвлэдэг юм. Шатахууныг бид гадаадаас авдаг.
Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд их цэвэрлэгээ хийнэ гэж байгаа нь надад таалагдаж байна.
УИХ-ын Ж.Батзандан:
Нам удирдах биш намын бүлэглэлүүд биднийг удирдаж байна. Нам ийм шийдвэр гаргасан гэж худлаа ярихаа больё. АН-ын гишүүн бол шударга ёсны төлөө зогсох ёстой гэж боддог. Ерөнхий сайд таны хэлж байгаа Монголын төрд их цэвэрлэгээ хийнэ гэж байгаа нь надад таалагдаж байна. Шуналын туламнууд болсон шударга бусын мананжсан мафижсан мөлжлөгийн санхүүгийн тогтолцоог цэвэрлэх хэрэгтэй.
Үүнийг Хүрэлсүхийн ЗГ хийх ёстой. Намын сонирхлоор бол ЗГ-ыг түлхэн унагаах талд байна. Гэхдээ шүүх ажиллахаа болилоо, прокурор ажиллахаа болилоо. АТГ ажиллахаа болилоо.
УИХ-ын гишүүн Л.Болд:
АРД ТҮМНИЙ ӨМНӨ БҮХ ЮМ ИЛЧЛЭГДЛЭЭ. БҮГД ДОТУУР ХУВЦСАА ГАРГААД ШИДЛЭЭ
Бүх банкинд ипотекийн зээлийг өгч байгаа. Ганцхан манай банкинд өгөхгүй байгаа.
Ард түмний өмнө бүх юм илчлэгдлээ. Бүгд дотуур хувцсаа гаргаад шидлээ. Ж.Мөнхбат гишүүн хүн болгоныг намнадаг уран цэцэн мундаг хүн л дээ. Сөрөг хүчнийг нам даръя гэдэг шинжтэй. Та хаа хамаагүй юмыг ярьж байна. Ичих ч үгүй чи намайг гүтгэчихээд сууж байна.
Би ашиг сонирхлын зөрчил үүснэ гээд Голомт гэж том банкаас татгалзсан. Гэхдээ манай гэр бүлийн Богд банк гэж жижиг банк бий. Манай банкийг Монголбанк бүх талаар нь хавчиж байна. Сангийн сайд хариултаа өгөөрэй. Бүх банкинд ипотекийн зээлийг өгч байгаа. Ганцхан манай банкинд өгөхгүй байгаа. Эсрэгээрээ бүх юмнаас Богд банкийг хассан. Ард түмний эрх ашиг байгаа болохоос чи битгий тэгж хамааралгүй хүмүүсийг гутаа. Би чамтай шүүхээр явна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
ОДОО БҮХ АРИЛЖААНЫ БАНКУУД ТӨРИЙН МӨНГӨНӨӨС САВРАА ТАТСАН
Ж.Мөнхбат гүтгэлгийн шинжтэй юм тарааж байна. Хүнээс сонссон юмаа нягтлахгүй тарааж байна. Төрийн мөнгө рүү арилжааны банкууд бүгд дайраад орчихсон. Төрийн мөнгийг арилжааны банкууд бага хүүтэй байршуулаад эргүүлээд өндөр хүүтэй зээлж авдаг байсан. Энийг бид таслан зогсоосон. Одоо бүх арилжааны банкууд төрийн мөнгөнөөс савраа татсан. Төрийн мөнгөөр арилжааны банкууд бизнес хийдгийг таслан зогсоосон. Гэхдээ бид энэ ажлаа зогсоохгүй.
Богд банкинд сангийн яам ипотекийн зээл олгодог гэж худлаа. Ипотекийн зээлийг Монголбанк хуваарилдаг. Сангийн яам тэр банкинд өгчихөөч гэж заадаг юм байхгүй.