67 дахь удаагийн Дэлхийн гоо сайхны олимпд амжилттай оролцсон Ц.Энхжин өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр "Дэлхийн мисс-2017" тэмцээний эцсийн шатны шалгаруулалтад тэнцэн, шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсан юм.
Түүнийг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардахад гэр бүлийнхнээс нь гадна сэтгүүлчид тосон авлаа. Тэрээр хамтран ажилласан байгууллагууд, гэр бүл, найз нар, багийнхандаа талархал илэрхийлсэн юм.
Ц.Энхжин Дэлхийн мисс 2017 тэмцээнийн шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарсны сацуу гурван шагнал хүртжээ. Тэрээр дараа дараагийн жилүүдэд Монгол Улсыг төлөөлөх миссүүдээ дэмжин, одооноос заавар зөвлөгөө өгч, хамтран ажиллана гэв.
Ц.Энхжингийн аав, ОУХМ Б,Цэвээндаш "Охин маань нэг сарын турш буюу богино хугацаанд бэлдсэн ч өндөр амжилт үзүүлсэнд их баяртай байна. Дараа дараагийн миссүүдээ амжилттай оролцуулахын тулд жил бүрийн нэгдүгээр сард Монголын мисс шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах нь зөв юм байна. Охиноороо, Монголчуудаараа маш их бахархлаа. Өвөг дээдсээрээ, Монгол хүн болж төрснөөрөө их омогшлоо. Та бүхэнд бүгдэд нь их баярлалаа" гэсэн юм.