Өнөөдөр зулын 25-ны их дүйчин өдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Г.Пүрэвбатын "Урлах ухааны онолын цуврал ном"-ын ёслолд зориулсан үзэсгэлэнгийн нээлт Төрийн ордны "Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор" дахь Монгол төрийн түүхийн музейд боллоо.
Энэхүү номыг монгол түмний уламжлалт бурхны шашин ХХ зууны эхээр тасран мөхсөнөөс хойш эдүгээ дахин сэргэж буй энэ үед их таван ухааны нэг болох Урлах ухааныг сэргээн хөгжүүлэх суурь гарын авлага болгон гаргаж байгаа аж.
Өмнө нь Г.Пүрэвбат ламын эрхлэн гаргасан "Их Монголын бурхны шашны урлахуйн ухааны үндсэн мэдэгдэхүүн" хэмээсэн хоёр боть номыг судалснаар Бурхны шашин дахь бурхдыг үзэж харсны даруй гадаад дүр төрх, өмсгөл хувцас, чимэг зүүсгэл, мутрын барьц, мутарлага суудал, хөдөлгөөн заларсан дэвсгэр ширээ, хөлөглөсөн уналга хөлөг болоод шашны зан үйл дэх тахилын төрөл зүйл, хөгжмийн зэмсэг тэргүүтэн бүхий эдлэл хэрэглэлүүдийн гарал үүсэл хэрэглээ хэмжээ хэлбэр хийц бэлгэдэл утга зэргийг танин мэдэх боломжтой юм.
Энэхүү номд орсон монголчуудын урлах ухааны 36 төрөл зүйл бүхий судалгааны зургуудын эхийг бэлтгэхэд Монголын бурхны шашны урлахуй ухааны дээд сургуульд суралцдаг шавь нар нь голлон тусалсан байна.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц:
БҮТЭЭЛҮҮД НЬ ЗӨВХӨН ШҮТЭЭН УРЛАГ ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН ШИНЭ ЦАГИЙН УРЛАГТ АСАР ИХ НӨЛӨӨ БОЛНО
Монголд зөвхөн шашин биш бурхны 10 ухаан дэлгэрсэн. Урлах ухаан, анагаах ухаан, дотоод ухаан зэрэг дэлгэрснээр бурхны шашин нь монголчуудыг соён гэгээрүүлэхийн төлөө байсан нь харагддаг.
Урлаг тухайн газрын хүний сэтгэлгээ, уламжлал, зан заншил, соёлын илэрхийлэл. Бурхдыг харахад Энэтхэгийн бурхан туранхай, намхан, Тайландынх их өндөр байх гэх мэт тухайн газрынхаа урлагт зохицсон байдаг. Хамгийн сүүлд Америкт очоод үзэхэд бурхан европжуу цэнхэр нүдтэйгээр дүрсэлсэн байсан.
Гурван ном нь гайхамшиг. Монгол хүний бие мах бодь, яс арьс, судас шөрмөс бүгдийг монгол нэрээр нэрлэсэн. Монгол хэлийг дахин сэргээж байгаа юм.
Харин Монголынх маш гайхамшигтай. Монгол ард түмний сэтгэлгээ, нүд гайхамшигтай юм байна. Энэ оюуны бүтээл дэлхийд ганц нэг ширхэг нь л 20-30 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа нь дэлхийн хэмжээний урлаг гэдгийг баталж байна.
Бид энэ урлагийг 300-400 жил хөгжүүлж ирсэн. Шинэ цагийн урлагийг монгол урлаг болгоход шашны зүтгэлтнүүд хувь нэмрээ оруулсан. Г.Пүрэвбат лам зөвхөн Монголд биш Энэтхэгт сурч байхдаа, Непал, Бутан зэрэг олон улс орноор явж үзээд Монголын урлагийг гайхамшигтай болохыг харж, мэдэрч, хөгжүүлж яваа хүн. Ажилсаг, нэг ч зүгээр сууж чаддаггүй. Бүтээлүүд нь зөвхөн шүтээн урлаг төдийгүй Монголын шинэ цагийн урлагт асар их нөлөө болно.

Бурханч лам Г.Пүрэвбат:
МИНИЙ ШИНЭЭР ГАРГАСАН АМЬТНЫ ХУВЬ ХЭМЖЭЭНИЙ ОНОЛ БОЛ ӨМНӨ БАЙГААГҮЙ ШИНЭ ОНОЛ
Судар тарни хосолсон бурхны шашны таван ухааны нэг болсон урлах ухаан нь бусад урлаг соёлоосоо юугаараа илүү вэ гэвэл бурхнаа, урлагаа хийж бүтээгээд түүгээрээ өөрөө гэгээрдэг, хийсэн бүтээснээрээ олон хүнийг гэгээрэлд хүргэх аньсыг агуулдгаараа онцгой юм. Ийм урлаг соёл өөр хаана ч байхгүй.
Бахархаж, нандигнан хадгалж явах эрдэнэ бол энэ. Бидний хаад өвөг дээдэс энэ шашныг сонгосон. Энэ урлаг соёлыг сонгосон.
Зөвхөн гоё зурсан зургуудыг харахаас гадна хоёр боть номыг үзвэл ямар ч бурхан харсан бүгдийг нь уншиж чадах юм. Хүн 35 үсэг бүрэн үзээд санасан бодсоноо бичдэгтэй адил энэ хоёр номыг уншихад шашны урлаг соёлыг бүхэлд нь тайлж унших цагаан толгой болно.
30 МИНУТЫН ДОТОР ГАНЦХАН ХУРУУНЫ ХЭМЖЭЭГЭЭР ХҮНИЙ БҮХ БИЕ, ӨНДӨР, ӨРГӨН, ХӨЛ ГАР, ДОТОР ЭРХТНИЙ ХЭМЖЭЭГ ГАРГАНА
Би 36 хуулийн соёл урлагийн цуврал ном хийхээр төлөвлөчихсөн. Зөвхөн хувь хэмжээний онолд нэг ном л орно. Гурван боть болгохоос арга байхгүй. Энэ номтой холбогдуулаад товчхон танилцуулга хийе.
Их таван ухааны нэг бол урлах ухаан юм. Урлах ухаан дотор биеийн урлахуйн ухаан гэж бий. Үүнд эгэл болон эрхэм дээд урлаг багтах бөгөөд шашны урлаг нь эрхэм дээд урлагт, эгэл урлаг бол орон гэр гоёл чимэглэл, хувцас хунар гэх мэт амьдралын хэрэгцээнийх юм.
Сэтгэл ариусах үед хүний бие ариусаад, 32 лагшин 80 найраг, нийт 112 шинжээр хүний нэг дүрс бий болдог. Бурхан багш үүнийг номлосон.
Босоо, хэвтээ, тойрог гэсэн дөрөвхөн шугамаар төө, хуруу, хурууг дөрөв хуваасны нэг, найм хуваасны нэг буюу арвай гэсэн хэмжүүрээр хүний бүх биеийг 30 минутын дотор ганцхан хурууны хэмжээгээр өндөр өргөн хөл гар, дотор эрхтний хэмжээг хүртэл гаргана. Өнөөдөр шинжлэх ухаан чадахгүй байна. Ийм нарийн дүрслэлээр номлочихсон. Хувь хэмжээний онолоор Өндөр гэгээний бурхныг шалгахад нэг ч хэмжээ зөрөхгүй таарч байна. Энэ шугамаар хамрын өргөн, нүдний хоорондох зай, уруулын өргөн эрүү нүүр хэвэнд хийчихсэн юм шиг яг л таардаг. Хоосон гоё гэж магтах биш бурхны айлдсан шалгуураар шалгахад л ийм байна.
Бурхны хувь хэмжээг судалж байгаад амьтныг судлахад амьтнаас өөрөөс нь бүх хэмжээгээ төлөөлж чадах хэмжээг би олсон.
Монголчууд дэлхийн соёл урлагийн хаана байгаа нь ойлгомжтой. Бид энэ боломжийг алдаж болохгүй. Залгуулах хэрэгтэй. Хувь хэмжээний онол ийм чухал. Энэ хэмжээгээр хажуугаас нь урдаас нь дээрээс нь шалгахад хэвэнд орчихсон мэт таардаг. Судраас орчуулсан бүх номтойгоо байгаа.
Бурхны хувь хэмжээг судалж байгаад амьтныг судлахад амьтнаас өөрөөс нь бүх хэмжээгээ төлөөлж чадах хэмжээг би олсон. Хувь хэмжээний онолыг гаргаад ямар ч амьтныг фотогоор авахад энэ хувь хэмжээ хэвэнд орсон юм шиг таарч байсан.
Амьтны хувь хэмжээний онол урьд огт байхгүй шинэ зүйл. Би өөрөө шинээр гаргасан. Хувь хэмжээний онолыг өвөрмөц байдалд шилжүүлсэн цоо шинэ онол гэж ойлгож болно.
ОГТ СУДЛАГДААГҮЙ ШИНЭ БИЧИГ ҮСЭГ ГАРЧ ИРСЭН
Монголчууд вагиндрагийн, дөрвөлжин, босоо, хэвтээ, уйгаржин гэх мэт олон төрлийн бичиг үсэг хэрэглэж байсан. Гэтэл Өндөр гэгээний хэрэглэж байсан хэвтээ дөрвөлжин бичгийн номын хойд талд бөөрөнхий бичиг гарч ирсэн. Огт судлагдаагүй, огт дуулдаагүй. Өөр улсад байсан эсэхийг судалж, гаднын номоос харахад огт байгаагүй нь сонирхол татаж байна.