АН-ын Үндэсний бодлогын хорооны хурал Туушин зочид буудалд болж байна. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус чуулганаар намын даргаа сонгох бөгөөд Их эвлэрэл, өөрчлөлт, амжилт нэрийн дор болж буй юм.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намын даргад нэрээ дэвшүүлжээ. Тэрээр "Намын нийт гишүүний тал нь эмэгтэйчүүд байдаг. ҮБХ-ны 76 гишүүн нь эмэгтэйчүүд тул тэднийг төлөөлөн нэрээ дэвшүүлэв. Энэ хурал бол хүчин төгөлдөр хурал тул Улсын дээд шүүх өнөөдрийн хурлын шийдвэрийг бүртгэнэ гэж найдаж байна.
АН-ын одоогийн байдал манай улсын улс төрийн намын төлөвшлийг ил тод харуулж байна. МАН эрх баригч нам болоод сөрөг хүчнийхээ хүчийг сулруулах биш харин ч хамтдаа өрсөлдөх ёстой байсан ч тэгсэнгүй.
АН олон фракцаас бүрдсэн нам байв. Гэвч фракц тус бүрийн эрх ашгийн улмаас нам хүнд байдалд орсон. Тэр алдааг өнөөдрийн хуралд оролцож буй хүмүүс давтахгүй гэж найдаж байна. Би намын дарга болбол олон фракцын эсрэг байна. 2024 онд өөрийнхөө тойргоос УИХ-ын гишүүнд өрсөлдөнө" гэв.