Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Галбын говьд ГАН ЗАМ барьж, хөгжлийн үүдийг нээв
Монгол Улсын их хурал төмөр замын талаар баримтлах бодлогыг баталж, экспортод чиглэсэн шинэ төмөр замыг барьж байгуулахаар анх төсөл боловсруулж эхэлснээс хойш 12 жилийн дараа Тавантолгойт- Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замыг ашиглалтад оруулав. Цаг хугацаа их алдсан ч төмөр замаа барилаа. Төмөр замын өртөө, өртөөний байгууламжуудийг ч барьж дуусжээ. Төмөр замыг дөрвөн жилийн турш барьжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх замын нээлтийн үеэр "Энэ зам биднийг хөгжид хөтөлнө. Монголчуудыг тэжээнэ. Галбын говь ган замтай боллоо" гэсэн юм.
Манай улс БНХАУ хооронд 60 гаруй жилийн дараа төмөр замын хоёр дахь боомтоо холбов. Эхний боомт нь Замын-үүд-Эрээний боомт байв. Өнөөдөр эхний тээврийг Гашуунсухайт боомт руу эхлүүлэв. Гэвч Гашуунсухайт-Ганцмод боомт дахь ачих-буулгах терминалыг барьж дуусаагүй, гүйцэтгэх компанийг тодруулаагүй байна. Иймд шинэ төмөр замаар урд хил рүү тээвэрлэх нүүрсийг машинд шилжүүлэн ачиж, экспортолно. Ачих буулгах терминал жилийн дараа ашиглалтад орох юм.Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр авахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд /2022.09.07/ бараалхлаа.
Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “Дорнын эдийн засгийн VII чуулган”-ы урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийллээ. Оросын Холбооны Улс Монгол Улстай хамтран Улаанбаатар төмөр зам, Эрдэнэт үйлдвэр зэрэг томоохон төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, цаашид ч том төслүүдэд харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортолдог. Роснефть компанитай хэлэлцээ хийж 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болоод байсан. Тус чуулганы үеэр албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирлоо.
600 сая төгрөгийн бооцоот тулаанд боксчин Э.Цэндбаатар яллаа
Боксчин Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нарын тулаан өчигдөр /2022.09.09/ Бөхийн өргөөнд болж Э.Цэндбаатар яллаа.
Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зургаадугаар сард зарлаад байв.
Орос 3-р сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөллөө
Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан "Арьс өнгө, нийгмийн гарал угсаа зэргээр ялгаварлан гадуурхахгүй байх" үүргийг биелүүлэх ёстой. Гэвч өчигдөр Орос 3 дугаар сургуулийн Ж.Соронзон захирлын хийсэн мэдэгдэл нь Монгол Улсын Засгийн газрын зарчимтай нийцэхгүй байгааг харлаа" гэсэн юм.
Мөн энэ талаар НИТХ-ын дарга, тус сургуулийн ТУЗ-ийн гишүүн Ж.Батбаясгалан "Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд энэ асуудлыг шийдэх үүргийг авч байна. Удирдах зөвлөлөөр энэ асуудал орно. ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд Монгол-Оросын хамтарсан сургууль байгуулах гэрээний хүрээнд байгуулагдсан сургууль учраас Оросын талд энэ асуудлыг албан ёсоор тавьж, Удирдах зөвлөлийн хурал зарлаж хэлэлцэнэ" гэсэн юм.
Хоёр жил түр завсарлаад байсан "Coal Mongolia 2022" боллоо
"Coal Mongolia 2022" боллоо. Ковидын улмаас энэ чуулганыг хоёр жил зохион байгуулаагүй юм.
Манай улсын экспортын орлогод жинтэй хувь нэмэр оруулдаг эрсдсийн нэг нь нүүрс. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод боомтуудын хүчин чадлыг нэмэх, боомтуудыг авто болон төмөр замаар холбох зорилт дэвшүүлсэн. Ингэснээр боомтуудын боймыг арилгана, нүүрсний экспорт өсөх юм.
Хоёр өдөр үргэлжлэх чуулганыг УУХҮ-ийн шинэ сайд Ж.Ганбаатар нээж хэлсэн үгэндээ:
-"Таван Толгой"-д цахилгаан станц барих жил эхэлсэн. "Эрдэнэс Монгол" компанийн харьяанд нүүрсний групп байгуулна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын орлогыг иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ. Би сүүлийн дөрвөн жилд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлсэн тул энэ салбарыг гадарлана. Ажлаа аваад удаагүй байна. Би УИХ-ын гишүүн тул салбар хоорондын уялдааг хангах, нүүрс тээвэрт анхаарч ажиллана гэв. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, тохижуулахаар боллоо
Хүүхдийн паркийн 10.2 га газрыг нийслэлийн мэдэлд авч, ногоон байгууламжийн тохижилт хийх тогтоолыг НИТХ-аар баталлаа.
Жилийн дөрвөн улиралд үйлчилгээ үзүүлэх тоглоомын талбай, үйлчилгээний газрууд, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бий болох боломж бүрдлээ. Ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнг бий болгох ажлыг энэ намраас эхэлж, ирэх хавар гэхэд дуусгахаар төлөвлөж байна хэмээн албаныхан мэдээлэв.
Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн 59 мянган диплом шалгахад 724 диплом зөрчилтэй байжээ
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан СӨБ, ЕБС-ийн багш нарын дипломд хийсэн хяналт шалгалтын үр дүнг танилцууллаа. Энэхүү шалгалтын хүрээнд нийт 51 мянган багшийн 71 мянган диплом байдгаас 59 мянгыг шалгахад 724 диплом зөрчилтэй байгаа нь тогтоогдсон. Цаана нь 2000 гаруй нь сэжигтэй буюу тэдгээрийг дахин нягтлах шаардлагатай, үлдсэн 12 мянгыг нь цаашид шалгана гэв. Нийт 724 дипломын зөрчлийн 500 орчим нь цэцэрлэг, бага ангийн багш нарынх байгаа нь хамгийн аюултай байгааг онцоллоо.
iPhone 14 гар утас SIM картгүй, илүү сайн камертай боллоо
Apple” компанийн энэ жилийн хамгийн том танилцуулах арга хэмжээ боллоо. "Far Out" хэмээх арга хэмжээний үеэр “iPhone 14” шинэ загварын гар утас, “AirPods” чихэвчнүүд болон ухаалаг цагаа танилцуулах төлөвтэй хэмээн таамаглаад байв.
“Pro” загвар нь өндөр хурдтай “A16” чип, үргэлж асаалттай байдаг дэлгэц, 48 мегапикселийн үндсэн камераар тоноглогджээ. Шинэ LTPO технологийн ачаар дэлгэц нь унтрахгүйгээр бүдгэрч мэдээлэл харуулсаар байх ба батарей идэхгүй гэж мэдэгдэв.
iPhone 14 Pro 999 ам.доллараар iPhone Pro Max нь 1099 ам.доллараар худалдаалагдана энэ сарын 16-аас. Энэхүү утсыг Тим Күүк "Бидний бүтээсэн хамгийн сайн iPhone" хэмээн онцоллоо.
Их Британийн хатан хаан II Элизабет таалал төгсөж түүний хүү III Чарльз Хаан боллоо
Их Британийн хатан хаан II Элизабет 96 насандаа таалал төгслөө. Тэрээр хаан ширээнд 70 жил суусан юм.
Түүний хүү ханхүү Чарльз III Чарльз хаанаар өргөмжлөгдөв. Тэрээр хааны гэр бүлд асар их уй гашуу тохиолоо гэж мэдэгджээ. Мягмар гарагийн өглөө эмч нар хатан хааны эрүүл мэндийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлсний дараа хатан хааны бүх хүүхдүүд, мөн түүний ач, хаан ширээг залгамжлагч ханхүү Уиллиам нар хатан хааны Шотланд дахь Балморал ордонд цугларчээ. Удалгүй түүний дүү Харри мөн Балморалд очсон байна.
Букинхэмийн ордноос "Хатан хаан Балморал хотод таалал төгсөв. Хаан, хатан хоёр өнөөдөр Балморалд үлдэж, маргааш Лондон руу буцна" гэж мэдэгджээ.