Шинэ бүтээгдэхүүний эхнийх нь "Apple Watch Series 8". Өмнөх загвартайгаа төстэй харагддаг шинэ хувилбар нь мөн өмнөх шигээ нойр, фитнесс, цусны хүчилтөрөгчийн хэмжээг хэмжихээс гадна агаарын температур хэмждэг болжээ.
Температур хэмжигч нь эмэгтэйчүүдэд зориулан сарын тэмдэг ирэх үеийн тооцоог хийж хянахад нь туслах бөгөөд хувь хүний нууц дээд зэрэглэлээр хамгаалагдана гэв.
Мөн шинэ бугуйн цаг нь авто осол, дугуйгаас унах зэрэг гэнэтийн аюулын үеийг мэдэрч түргэн тусламж дуудахад хялбар болгох аж.
Батарейн хувьд бага цэнэгээр ажиллах хэлбэр нэмсэн бөгөөд бүтэн цэнэгээр 36 цаг ажиллах боломжтой.
Өнгө: Midnight /Шөнө/, Starlight /Од/, Silver /Мөнгөлөг/, Project Red /Улаан/ гэсэн сонголттой.
Үнэ: GPS-тэй хувилбар 399 ам.доллар, үүрэн хувилбар нь 499 ам.доллар. Apple Fitness Plus-ын 3 сарын эрх дагалдана.
Хэзээ: Есдүгээр сарын 16-аас худалдаалагдана.