Өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГ ЭХЧҮҮД ЖАГСЛАА
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд жагсаж, эрх баригчдад өөрсдийн дуу хоолойг хүргэхээр жагслаа.
Тэд,
- Монголд эмчлүүлэх боломжгүй өвчтэй, гадаад оронд яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа хүүхдүүдийн эмчилгээний зардлыг төр хариуцах,
- ийм эмчилгээ, мэс заслыг Монголд хийх боломжоор хангаж өгөх,
- тархины саажилт, уналт таталт, тархины бусад төрлийн эмгэг өвчтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
- хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх,
- орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах боломжоор хангах,
- нэн түрүүнд манай улсад тасалдаад буй эм тариаг яаралтай татаж авчруулах асуудалд Засгийн газрын тэргүүн анхаарч өгөхийг хүссэн.
Тэд Ерөнхий сайдтай уулзахдаа мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх, тусгай сургууль, цэцэрлэгийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн орчны тохижилт стандарт, эмч, эмнэлгийн ажилтны ур чадвар, ёс зүй зэрэг олон асуудлыг хөндсөн байна.
Ерөнхий сайд уулзалтын үеэр эцэг, эхчүүдийн санал хүсэлтийг улсын төсөв болон Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэж дэмжихээ илэрхийлээд зарим үүрэг даалгаврыг салбарын сайд нарт өглөө.
Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уналт таталтын эсрэг зарим нэр төрлийн эмийг үнэгүй олгох эмийн жагсаалтад оруулах талаар судалж, 2023 оны төсөвт суулгаж шийдвэрлүүлэхийг Эрүүл мэндийн сайдад чиглэл болгосон” гэв.
Н.ТҮВШИНБАЯРТ 16 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО
ХУД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс Н.Түвшинбаярт 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оноолоо. Прокуророос түүнд 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж Н.Түвшинбаярыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн, хохирол учруулсан хэрэгт гэм буруутайд тооцсон. Мөн Эрүүгийн болон Иргэний хуулийн тус тус заалтуудад үндэслэн Н.Түвшинбаяр нь 2,7 тэрбум төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Нандинцэцэгт нөхөн төлсөн бөгөөд бусад зардлаа хуулийн дагуу Н.Түвшинбаяраас нэхэмжлэх эрхтэй гэсэн юм.
Тэрээр "Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн гэж бодож байна. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан" гэсэн юм.
ОЮУ ТОЛГОЙН АЖИЛЧИД ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХИЙГ ШААРДЛАА
Оюу Толгойн ажилчид цалингаа нэмүүлэхийг шаардаж жагсаал хийлээ. Тэд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалингаа 30 хувиар нэмүүлэх хүсэлт тавьсан ч 3 хувиар нэмсэн гэв. Тиймээс эсэргүүцлээ илэрхийлсэн.
Жагсагчдын нэг: "Удирдлагууд энэ асуудлыг дахин харах хэрэгтэй. Бид ажил хаямааргүй байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цалингийн нэмэгдэл гүйцэхгүй байна. Бид цаашдаа бараа бүтээгдүүний үнэ яаж нэмэгдэхийг мэдэхгүй" гэв.
ХОТЫН ЗАХИРГАА НИЙСЛЭЛД БУГШСАН ГАЗРЫН МАФИЙНХАНТАЙ ТЭМЦЭНЭ ГЭВ
Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ игэдийн амрах, ая тухтай орчныг бүрдүүлэхээр зарим нийтийн өмчийн байршлыг чөлөөлөн, тохижилт хийх ажилд гарсан зөрчилдөөний талаар мэдээлэл хийхдээ 2004 оноос нийслэлийн газрыг зарсан Т.Бадамжунай тэргүүтэй мафитай нийслэл тэмцэнэ. Гар хөл болсон хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулна" гэв. Тэрээр "Энигма компани удаа дараа хууль тогтоомж зөрчиж байна. БГД-ийн 1-р хороонд 4 барилгын ажлыг зөвшөөрөлгүй хийсэн. Монгол Улсын хуулийг зөрчиж сурсан байна. Танил тал, улс төрчдөөр яриулж, шүүхэд нөлөөлж, Монголын хуулийг дэвсэлж сурсан байна. Газрын мафийнхантай нийслэлийн удирдлага хатуу тэмцэнэ. Хотын удирдлага энэ газрыг чөлөөлөөд хүүхэд, эхчүүд, ахмадууддаа зориулаад иж бүрэн тохижуулна" гэсэн юм.
Гэвч тус газарт үйл ажиллагаа явуулж байсан жуулчны баазын төлөөлөл мэдээлэл хийж "Гэрүүдийг буулгах гэж буй талаар эзэмшигчдэд ямар нэгэн байдлаар урьдчилж мэдэгдээгүй, албан бичиг хүргүүлээгүй. Тиймээс бид хуулийн байгууллагад хандана" гэсэн юм. Улмаар иргэдийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх асуудал үүсэж, үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлч, зураглаачдын биед цагдаа халдаж, тоног төхөөрөмжийг нь эвдсэн тухай сэтгүүлч н.Гэрэлмаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн.
Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан сэтгүүлчдээс уучлалт хүслээ. Мөн ЦЕГ-аас цагдаагийн байгууллагын зарим дарга нарт сахилгын шийтгэл ногдууллаа.
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН ҮЕЭР МАРГАЛДСАН ХОЁР ТАМИРЧИНД ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ
Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар энэ сарын 8-ны өдөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл хийсэн.
Хэвлэлийн хурлын үеэр тамирчид хоорондоо маргалдаж, нэг нь ус цацсан бол нөгөө нь ундаа шидсэн. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан байна.
Онцлох нийтлэлүүд:
Б.Батзаяа: Суумгай намайг "Эдгэхээсээ өнгөрсөн" гээд орхисон бол хүний асаргаанд үүрд үлдэх байсан
В.Гантулга: Бид Улсын II төв эмнэлэгт мэдрэлийн судасны мэс заслын эмчилгээ хийж эхэллээ
ФОТО: Нийслэл дэх бассейнуудын ХАЯГ, ТӨЛБӨР, ЦАГИЙН ХУВААРЬ
Танд хүчирхийллийн эсрэг явуулж буй төрийн бодлого хангалттай санагддаг уу?