gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Танд хүчирхийллийн эсрэг явуулж байгаа бодлого хангалттай санагддаг уу?

А.Наранцацрал
Хүчирхийллийг үл тэвчье
2022-06-12
530
Twitter logo

Монгол Улсад хүүхдийн хүчирхийллийн талаар иргэд ямар ойлголттой байна вэ? Тэдэнд хүчирхийллийн эсрэг явуулж байгаа бодлого хангалттай сайн санагддаг уу? Хэрвээ үгүй бол хүүхдийн хүчирхийллийг бууруулахад юу хийгээсэй гэж бодож байна вэ? Эдгээр асуултад хариулт авсан юм.

Тэдний зарим нь өндөр хувьтай гэсэн бол зарим нь хүмүүсийн ухамсар дээшилж, хүүхдэдээ гар хүрэхээ больсон гэж ярив. Харин төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого үр дүнгүй байна гэжээ.

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ МОНГОЛД ЯМАР ТҮВШИНД БАЙНА ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА ВЭ?

Иргэн Н.Чоймятав: Олон янзын эх сурвалжаас мэдээллийг авахад хүүхдийн хүчирхийлэл нэмэгдсэн байна гэж бодож байна.

Иргэн Ж.Уранчимэг: Хүүхдийн хүчирхийллийн түвшин Монголд нэлээн өндөр хувьтай байгаа байх. Ээж аавууд их стресстэй байх шиг байна. Тэрийгээ гэр бүлдээ гаргадаг байх. Хүүхдүүд гэртээ болсон үйл явдлаа ангийнхаа хүүхдүүдэд ярьж байгаагаас сонсоход өндөр хувьтай байгаа юм байна гэж боддог.

Иргэн: Өндөр түвшинд байх гэж бодож байна. Фэйсбүүк, нийгмийн сүлжээгээр харахад тэдэн настай хүүхдийн төрсөн эцэг нь ингэсэн байна гэх мэтчилэн маш их мэдээллүүд гардаг болсон.

Иргэн С.Батмөнх: Орчин цагт хүний ухамсрын түвшин гайгүй болчихсон. Хүүхдээ зодож нүдээд байх нь харьцангуй гайгүй болж байна. Хүүхдээ зодсоноор цаашид муу үр дагавар гарна гэдгийг мэддэг болсон байна. Гэхдээ хүүхдээ юм хэлж байхад нь тоохгүй, гар утсаа шагайгаад суучихдаг нь түгээмэл болчихсон.

Иргэн: Э.Баатархүү: Хүчирхийллийн асуудлаар сүүлийн үед их ярьдаг болсон. Ямартай ч одоо юм хийж эхэлж л байх шиг байна. Гэхдээ ямар түвшинд явж байгааг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна.

Хүчирхийллийн түвшин өндөр хэвээр байгааг дараах тоо баримтаас харж болохоор байна. Мэргэжилтнүүд нэг талаараа энэ нь хүүхдийн хүчирхийллийн илрүүлэг сайжирч, дуудлага мэдээлэл өгөх нь нэмэгдсэн гэж үздэг. 

Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлагын тоо /Эх сурвалж: Хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал/

Хүүхдийн тусламжийн 108 утасны дуудлага /төрлөөр/

2021 онд Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой нийт 13,050 дуудлага ирснээс
2594 нь бие махбодын хүчирхийлэл, 3182 нь сэтгэл санааны хүчирхийллийн дуудлага эзэлжээ.

2020 оны байдлаар Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвөөр нийт 4,659 хүн үйлчлүүлсний 45.6 хувь (2,118) нь хүүхэд байна. 

Түр хамгаалах байраар үйлчлүүлсэн хүүхдүүдийг зөрчигдсөн эрхийн байдлаар нь авч үзэхэд:

  • үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхэд 44 хувь;
  • бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхэд 21 хувь;
  • сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхэд 17 хувь;
  • гудамжны нөхцөлд ажиллаж амьдарч байгаа хүүхэд 12 хувь;
  • бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд 7 хувь;
  • гуйлга гуйсан болон төөрсөн хүүхэд тус бүр 1 хувь,
  • амиа хорлох гэж оролдсон хүүхэд 0.5 хувийг тус тус эзэлж байна

ТӨР ЗАСГИЙН ЗҮГЭЭС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОДЛОГО ХАНГАЛТТАЙ ХЭМЖЭЭНД ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?

Иргэн Н.Чоймятав: Төрөөс явуулж буй бодлого хоосон тунхаглалын чанартай байна. Хүүхдийн 108 утасны хэрэгжүүлж байгаа ажил нь илүү үр дүнтэй. Бусад нь үр дүн муутай байна.

Иргэн Ж.Уранчимэг: Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого хангалтгүй санагддаг. Хэрвээ хангалттай байдаг бол түвшин түвшиндээ арга хэмжээ авах байх. Жишээ нь сургуулийн нийгмийн ажилтан хүүхдүүдтэйгээ ажиллах хэрэгтэй. Гэтэл энэ талаарх мэдээлэл огт байдаггүй юм шиг санагддаг. Гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа бас явуулдаггүй.

Иргэн: Сайн мэдэхгүй байна. Ямар арга хэмжээ явуулдгийг сайн мэдэхгүй.

Иргэн С.Батмөнх: Би төр засгийн бодлогыг үр дүнтэй болж байгаа гэж хэлж мэдэхгүй. 

Иргэн: Э.Баатархүү: Ганцхан төр засагт даатгаж болохгүй л дээ. Гэхдээ одоо байгаагаасаа илүү анхаарах хэрэгтэй.

Шведэд хүүхэдтэй ярилцахдаа инээж байгаа эсвэл уурлаж байгаа эможи харуулаад, “Ээж нь аль нь вэ? Сонгоорой” гэж асууна. Хүүхэд инээж байгааг сонговол ээжтэйгээ сайхан харилцаатай байна гэж үздэг. Уурлаж байгааг сонговол эцэг эхийг нь дуудаж ярилцдаг. 

Хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал гэдгийг хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд хэлдэг. 

Тухайлбал, 

  • хүчирхийллийг тэвчдэггүй байх нийгмийн хандлагыг төлөвшүүлэх
  • гэр бүл, нийгмийн харилцааны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх
  • хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар мэдлэг мэдээлэл өгч байх
  • хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх
  • төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд хийх шаардлагатай.

Хүүхдийн эсрэг зүй бус хандлага, хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, үл хайхралтын эсрэг урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, найдвартай хамгаалахын тулд хүүхдийн эсрэг хүчирхийллийг 2030 он хүртэлх хугацаанд тэглэх INSPIRE хэмээх дэлхийн стратегийг тодорхойлсон ба энэхүү санаачилгын дагуу авч үзвэл хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн 85 хувийг урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулснаар зөв голдиролд орно гэсэн нотолгоонд суурилсан, 7 стратегийг логик арга зүйн багц болгон хэрэгжүүлж байна.

ТӨРӨӨС ЯМАР БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ҮР ДҮНД ХҮРНЭ ГЭЖ ТА БОДОЖ БАЙНА ВЭ?

Иргэн Н.Чоймятав: Төрийн албан тушаалтан хийж байгаа албан тушаалын тодорхойлсон үүргүүдээ ягштал биелүүлэх хэрэгтэй. Мөн гэр бүлийн болон нийгмийн хүрээнд эцэг эхчүүдийн үр хүүхдүүддээ хандах хандлага чухал. Энэ л бидний гол тулгуур ирээдүй. Эцэг эхчүүд хариуцлагатай байх хэрэгтэй, төрийн албан тушаалтнууд ажил үүргээ ягштал биелүүлдэг байхад болно.

Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хүн бүр ойлголтоо нэгтгэсэн байх шаардлагатай. Хүүхэд бол бидний ирээдүй гэдгийг ойлгож, тэднийг ямар хайраар өсгөж хүмүүжүүлнэ бидний ирээдүй тийм л гэгээлэг байх болно.

Иргэн Ж.Уранчимэг: Ээж аавууд нь орлоготой, амьдрал нь боломжийн байвал гэр бүлдээ зарцуулах хугацаа гарна. Ээж аав нь ажил хийх гээд эмээ өвөө, ах эгч  нарт нь хүүхдүүдээ үлдээгээд ийш тийшээ явчихдаг. Гэтэл хүмүүсийн амжиргаа боломжийн болчихвол гэр бүлдээ зарцуулах цаг нь нэмэгдэх байх гэж бодож байна.

Иргэн: Манай гэр бүл Шведэд олон жил амьдарч байгаад ирсэн. Тэнд хүүхдэд тавих хяналт маш өндөр.  Монголд хэрэгжүүлж байгаагаас тэр өөр бодлого явуулдаг. Хүүхэд хамгааллын арга хэмжээнээс жишээ авбал, Шведэд хүүхдээ хүчирхийлж, зодвол хүүхэд шууд л багшдаа хэлчихдэг.  Тэгээд хүүхдийг нь хамгаалалтад авчихдаг юм билээ. Харин энд тийм юм байхгүй. Хүүхдийг маш сайн анзаарч, анхаардаг. Хүүхэдтэй ярилцахдаа инээж байгаа эсвэл уурлаж байгаа эможи харуулаад, “Ээж нь аль нь вэ? Сонгоорой” гэж асууна. Хүүхэд инээж байгааг сонговол ээжтэйгээ сайхан харилцаатай байна гэж үздэг. Уурлаж байгааг сонговол эцэг эхийг нь дуудаж ярилцдаг. Гэх мэтчилэн хяналт сайтай.

Иргэн С.Батмөнх: Хүүхдэдээ тавих анхаарлыг сайжруулах ёстой. Эцэг эх нь “ажил, ажил” гээд гараад явчихдаг. Аав ээжүүд л ихэвчлэн хүүхдээ үл хайхарч байна. Хүүхдийг өвөө эмээтэй нь ойр байлгах хэрэгтэй. Өвөө эмээ нар хүүхдүүдэд анхаарал халамж тавих нь илүү байдаг.

Иргэн: Э.Баатархүү: Судалгаа сайн явуулах хэрэгтэй. Хүчирхийллээс бусад халамж үйлчилгээнд анхаарах хэрэгтэй.

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ИРГЭН БҮР ХИЧЭЭХЭД ЮУ СААД БОЛЖ БАЙНА ВЭ. ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ГЭЖ ДУУГАРДАГ Ч ХӨРСӨН ДЭЭРЭЭ АЖИЛ ХЭРЭГ БОЛОХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН ТАНЫ БОДЛООР ЮУ ВЭ?

Иргэн О: Юуг хүчирхийлэл гэдэг мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" гэх мэтчилэн сэтгэлгээний л асуудал байдаг. Бодол сэтгэхүйг нь өөрчлөхөд мэдлэг мэдээлэл их хэрэгтэй гэж бодож байна.

Иргэн Х: Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хүн бүр ойлголтоо нэгтгэсэн байх шаардлагатай. Хүүхэд бол бидний ирээдүй гэдгийг ойлгож, тэднийг ямар хайраар өсгөж хүмүүжүүлнэ бидний ирээдүй тийм л гэгээлэг байх болно.

Мөн хүүхдийн сэтгэл зүй ямар эмзэг зүйл вэ гэдгийг ухамсарлах нь насанд хүрсэн хүн бүрийн үүрэг байх ёстой. Тэднийхээ сэтгэлзүйг багаас нь тогтвортой, амар амгалан байлгаж, бусдыг хайрлахад сургавал ирээдүйд тоологдох хүчирхийллийн тоо эрчимтэй багасна гэдэгт итгэж байна.

Энэ бол зөвхөн бодлогын түвшинд өөрчлөлт хийгээд шийдэгдэх асуудал биш. Бидний, насанд хүрэгчдийн өдөр тутмын харилцаа хандлага ч үүнд хамгийн их нөлөөтэй. Тиймээс хувь хүн, бодлого боловсруулагчид шат шатандаа нэгэн зүгт харж, чин сэтгэлээсээ хүүхдүүдийнхээ төлөө гар нийлж ажиллавал жил ирэх тусам аз жаргалтай хүүхдүүдийн тоо нэмэгдэнэ хэмээн найдаж байна.

ТА ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЭХ ҮҮ?

Нэгдэхийг хүсвэл Change.org сайт дахь уриалгад SIGN товч дээр дарж саналаа өгнө үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан