Хүүхдүүд дарамт, мөлжлөг, үл хайхрах хүчирхийллээс ямагт ангид, эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй. Гэвч Монгол Улсад жил бүр 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна.
Манай улс 2016 онд Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль баталж, төсөвтэй болсон ч хүүхдийн хүчирхийлэл хангалттай хэмжээнд буурахгүй байна.
2017 онд хүүхэд хамгаалалд анх 900 сая төгрөгийн төсөв баталж байсан бол дараа жил нь долоо дахин их буюу 6.4 тэрбум /зарим эх сурвалжаар 5.8 тэрбум/ төгрөг болгон нэмэгдүүлэв. Харин түүнээс хойш нэмэгдсээр 2021 болон 2022 онд тус бүр 8 тэрбум төгрөгийн төсөвтэй ажиллаж байна. Гэвч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй, зарим жил өссөн хандлагатай байна.
Хүчирхийллийн тоо нэмэгдэж буйг нэг талаасаа илрүүлэг сайжирсантай холбон тайлбарладаг. Гэтэл судлаачид төсөв нэмэгдэх хэрээр хүчирхийлэл буурах ёстой бөгөөд төсвийг оновчтой хуваарилахгүй байгаагаас хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл хүүхэд хүчирхийлэлд өртсөний дараа бус хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг чиглэлд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь чухал юм.
ХҮҮХЭД ХАМГААЛАЛ УРТ ХУГАЦААНД ҮРГЭЛЖИЛДЭГ
"Монгол Улсын хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал" судалгааны багийн ахлагч, төрийн удирдлагын доктор (Ph.D), Монгол Улсын гавьяат багш, Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын захирал Б.Жавзанхүү:
"Хүүхэд хамгаалал нь урт хугацааны, тогтвортой эрх зүйн орчин, үйлчилгээ, хүний нөөц, бүтэц зохион байгуулалт шаардана. Үйлчилгээний үйл явц нь тодорхой хугацаанд үргэлжилдэг. Хүчирхийлэлд өртсөн, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдүүдийг нэг удаа хамгаалах байранд аваачаад орхидоггүй. Тухайн гэр бүлд үүссэн ангал цавыг бүрэн эдгэрч аньтал, хүүхдийг буцаад хүлээн зөвшөөртөл, эцэг эхтэйгээ хамт амьдарч, эцэг эх нь ч хийсэн хэргээ ойлгож, буруугаа залруулаад үлдсэн хугацааг хүүхдийнхээ төлөө хамтдаа туулна гэх хүртэл явах ёстой үргэлжилсэн үйлчилгээ шаарддаг.
Ийм урт хугацааны үйлчилгээг тогтвортойгоор хийнэ гэдэг бодлого эрх зүй, санхүү, төсөв, мэргэшсэн хүн, үйлчилгээ, бусад талуудын оролцоо төсөл хөтөлбөр шаарддаг.
Мөнгө, мэргэшсэн хүн байхгүй бол, асуудлыг илрүүлэхгүй бол бид хүүхдийг хамгаалж чадахгүй. Хамгаалж чадахгүй бол хүчирхийлэл улам даамжирна. Хүчирхийлэл, зүй бус хандлага хөнгөнөөс хүнд рүү, энгийнээс нарийн руу шилжсэн, нэг удаагийн үйлдлээс давтан үйлдэл болж, идээ буглаа тарж байгаа мэт хүндэрдэг" гэв.
ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЛИЙГ МЭДРЭХ БҮРД ТАРХИНЫ МЭДРЭЛИЙН ЭСИЙН ХОЛБООСУУД ГЭМТДЭГ
Б.Жавзанхүү "Хүүхдэд зүй бус хандах, хүчирхийллийн аливаа хэлбэрийн харилцаа, хандлагад өртүүлэн айлгаж, түгшээх нь тархины үйл ажиллагаанд сөрөг нөлөөлж, мэдрэлийн эсийн холбоосуудыг гэмтээдэг. Мэдрэлийн эсийн холбоосууд гэмтэх нь ой санамж, эрүүл мэнд муудах, өөртөө итгэх, итгэл алдрах, хүлцэнгүй номой, өөрийгөө тусгаарлах байдал нэмэгдэхэд нөлөөлдөг байна.
Уламжлалт морин уралдаанаас тэс өөр нөхцөл байдал руу хүүхдийг шахаж, албадах томчуудын ялангуяа хэсэг бүлгийн ашиг, хонжооны хэрэгсэл болгох хандлага, хэлбэрүүд нь эрүүл ухаантны, хүмүүнлэг эрх зүйн зөвшөөрөх үйлдэл огт биш
Хүүхдийг хүчирхийлэл, зүй бус хандлагын аливаа хэлбэрт өртөхөөс хамгаалаагүйн хор уршиг хожим ч илэрч тухайлбал нас ахисан хойно нь зүрх судас, амьсгалын замын, өвчин, ясны бэртэл хугарал, чихрийн шижин зэрэг эмгэгт түлхүү нөлөөлдгийг нийгмийн эрүүл мэндийн судалгаанууд нотолдог. Иймд дэлхийн гурван тэрбум хүүхдийн тал нь хүчирхийллийн ямар нэгэн хэлбэрт өртөж байгаа харамсалтай баримтыг үндэслэн дэлхий нийтээрээ хүүхдийн эсрэг хүчирхийллийг 2030 он гэхэд бүрэн зогсоож тогтвортой хөгжих зорилт дэвшүүлсэн.
Тэрбээр "Хүүхэд хамгаалал нь зөвхөн хүүхдэд буй бус хандахтай холбоотой өргөн хүрээний хэлбэрүүдийг багтаан тухайлбал хүүхдийг зодож шийтгэж хүмүүжүүлэхгүй байх, ямар нэг хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, хөдөлмөрийн болон эдийн засгийн мөлжлөгт өрүүлэхгүй байх, зэвсэгт мөргөлдөөн бослого тэмцэл, гамшиг онцгой байдлын үед нэн түрүүнд хамгаалж, тэдний эсрэг зүй хандлага гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй байдгийг онцлов.
Мөн зан заншил, өв соёл хүүхдэд сөрөг нөлөөлөх үйлдэл, хэлбэр байгаа эсэхийг ч хүүхдийн эрхийг хамгаалах зарчмаар шүүн тунгааж үзэх хэрэгтэйг тэмдэглэв. Жишээ нь хүчит тэжээлээр сойсон хурдан морины уралдааныг дүн өвөл зохион байгуулж, занг нь мэдэхгүй хүүхдээр морьдыг унуулах, хүүхдийн аюулгүй байдлыг үл хангах, эрсдэлийг бодитой үнэлэхгүй байх нь хэний ч, ямар ч насны хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд маш халгаатай.
Уламжлалт морин уралдаанаас тэс өөр нөхцөл байдал руу хүүхдийг шахаж, албадах томчуудын ялангуяа хэсэг бүлгийн ашиг, хонжооны хэрэгсэл болгох хандлага, хэлбэрүүд нь эрүүл ухаантны, хүмүүнлэг эрх зүйн зөвшөөрөх үйлдэл огт биш" гэлээ.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨСӨВЛӨСӨН МӨНГӨ ХҮРЭЛЦДЭГГҮЙ
Төр нь хүүхдийг хүчирхийлэх, үл хайхрах явдлын бүх хэлбэр, хүүхэдтэй зүй бусаар харьцах явдлаас хамгаалах үүрэгтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Конвенцид заасан байдаг.
"Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцооны зураглал" судалгаанд:
"Хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоонд анхан шатны нэгжид хүүхэд хамгааллын ажилтан байдаггүй. Харин хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрхийн улсын байцаагч нар нь өөрийн үндсэн ажил дээр нэмэлтээр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээж байна.
Эдгээр талуудын ажил үүргийн хуваарьт шинэ үүрэг нэмж оруулаагүй, нэмэлт цалин урамшуулалгүй, үйл ажиллагааны зардалгүй, чадавхыг бэхжүүлэх болон мэргэжлийн дэмжлэг туслалцаа хязгаарлагдмал байдлаар сүүлийн дөрвөн жил ажилласан байна" гэж бичжээ.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТ:
Нийт 8 тэрбум төгрөг төсөвлөснөөс
- Шуурхай тусламж 6 хувь
- Хамгаалах, нөхөн сэргээх 54 хувь
- Урьдчилан сэргийлэх 40 хувь
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж:
"УИХ-ын эмэгтэй гишүүдийн дэмжлэг, идэвх зүтгэлээр хүүхэд хамгаалалд төсөвлөсөн мөнгө өссөөр, энэ жил 8 дахин нэмэгдэж, 8 тэрбум төгрөг болсон. Энэ төсвийг урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нөхцөл байдлыг үнэлэх, хамгааллын буюу нөхөн сэргээх үйлчилгээнд зарцуулдаг. Нийт 21 аймаг, есөн дүүрэг, хүүхдийн тусламжийн 108 утас, түр хамгаалах байранд зарцуулж байна. Хүүхэд хамгаалалд 8 тэрбум төгрөг хүрэлцдэггүй. Олон нийт ихэнхдээ хүүхэд хамгааллын талаар асуудаг. Гэхдээ үүнтэй зэрэгцээд урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх ажил явагдах ёстой" гэлээ.
Өнгөрсөн онд хүүхэд хамгаалалд мөн адил 8 тэрбум төгрөг төсөвлөж, 3 тэрбумыг хариу үйлчилгээнд зарцуулсан байна.
Хүүхэд хамгааллын тухай хуультай болсноос хоёр жилийн дараа буюу 2018 оны төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилгоор шинээр нийт 6.4 тэрбум төгрөг тусгаснаас:
- 57 хувийг (3.7 тэрбум төгрөг) байгууллагын үйл ажиллагааны зардал, эд хогшил, тавилга худалдан авахад,
- 15 хувийг (957.5 сая төгрөг) мэдээлэл сурталчилгаа, урлагийн наадам, тэмдэглэлт өдөр зохион байгуулахад,
- 8 хувийг (528.1 сая төгрөг) сургалт семинар зохион байгуулахад,
- 10 хувийг бусад үйл ажиллагааны зардалд,
- 10 хувийг хүүхэд хамгааллын ажилд тус тус зарцуулсан байна. /Эх сурвалж: Төсөв-2019/
ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ АЖИЛЛАХ ЧИГ ҮҮРЭГТЭЙ ХАМТАРСАН БАГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАХ ТӨСӨВ БАЙХГҮЙ
2020 онд хийсэн Хүүхэд хамгааллын тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилтийн үнэлгээний дүнгээс харахад төсвөөс маш бага, эсхүл ямар ч төсөв хамтарсан багт, сум, хорооны хүүхэд хамгааллын үйлчилгээнд шилждэггүй болохыг харуулж байна. Нөгөө талаар сум ба хорооны засаг дарга нар хүүхэд хамгаалалд хамгийн түрүүнд хөрөнгө зарцуулах ёстой гэж үзэхгүй байгаагаас хамтарсан баг нь санхүүжилтгүй байна гэж хэлж болох юм. Мөн энэ нь хамтарсан багийн гишүүд үйлчилгээгээ төлөвлөх, төсөвлөх талаар хангалтгүй байгаагийн илрэл байж болох юм.
Монгол Улсад хүүхэд хамгааллын 728 хамтарсан баг ажиллаж байна /Эх сурвалж: ХНХЯ, 2021 оны арванхоёрдугаар сарын байдлаар/. Тэдэнд төсөв тавьдаггүйн учир нь Хүүхэд хамгааллын тухай хууль болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн уялдаа холбоогүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг хүүхэд хамгаалалд ажиллах эрх зүйн боломжгүй юм.
Улиралдаа нэг удаа 100 мянган төгрөгийн бензин талон, 50 мянган төгрөгийн нэгж дүүргээс олгодог. Үйл ажиллагааны төсөв байхгүй.
Хотын төвийн нэгэн хороонд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан мэргэжилтнээс ямар зардал гардаг байсныг нь асуухад “Өмнө нь намайг нийгмийн ажилтнаар ажиллаж байхад утасны 10 мянган төгрөгийн нэгж, шатахууны 20 мянган төгрөгийн талон өгдөг байсан. Бичгийн цаасны зардал олгодоггүй байлаа. Одоо манай хороонд хүчирхийллийн хүнд кейсүүд гараагүй байна. Гэр хорооллынхон авдаг байж магадгүй” гэв.
Тус дүүргийн гэр хороолол дахь хорооны нийгмийн ажилтнаас асуухад “2018 оноос эхлэн дүүргээс улиралдаа нэг удаа шатахууны 100 мянган төгрөгийн талон, 50 мянган төгрөгийн нэгж өгч эхэлсэн. Өмнө нь өгдөггүй байсантай харьцуулахад шатахууны талон их дэмжлэг болж байна. Харин үйл ажиллагааны төсөв хамтарсан багт байхгүй. Шинээр гарсан "Нийгмийн ажилтны мэдээллийн сан" системд хувиасаа гарсан зардлыг шивж оруулснаар мөнгөө авах боломж бүрдэж байна. Одоогоор авч эхлээгүй байна" гэв.
Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын захирал Б.Жавзанхүү: “Хүүхэд хамгаалалд зориулан батлагдаж буй улсын төсөв хэмжээний хувьд бага бөгөөд хүүхэд хамгааллын үйлчилгээнд огт хүрэлцэхгүй байна гэж би хэлнэ. Хамтарсан багуудад төсөв очихгүй, хууль зүйн хороод төсөвгүй, сургууль, цэцэрлэг, цагдаа зэрэг байгууллагад төсөв битгий хэл үйл ажиллагааны мөнгө хөрөнгөгүй байна. Хамтарсан багийн гишүүд, нийгмийн ажилтнууд хүүхэд хамгааллын төлөө хувийн унаагаа хэрэглэж, шаардлагатай үед өөрийн цалингийн хэдээсээ гаргаж “гал унтраах” байдлаар явж байна" гэв.
Бид хүүхдэд өгөх гэж байгаа 5000 төгрөгийн үнэ цэнийг зөв урсгалаар нь, хүүхдэд наалдуулсан, ирээдүйд эргэх хөрөнгө оруулалт болохуйц байдлаар зарцуулж, үр ашгийг давхар тооцох ёстой.
Мөн тэрээр төсөв их багаас гадна батлагдсан байгаа хэдийгээ зөв тооцоолж, үр дүнг бүрэн харж, ил тод, хариуцлагатай зарцуулах нь бүх албан тушаалтны үүрэг бөгөөд хүүхэд хамгааллын асуудлаар нийгэм, хамт олон бүрийг соён гэгээрүүлэх үйлсэд байгууллага, салбарууд өөрийн хэмжээний хөрөнгө төсвийг бүрдүүлж, гаргаж, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэлээ.
Б.Жавзанхүү "Жишээ нь, гудамжинд хүүхдээ тэврээд, гуйлга гуйгаад сууж байгаа хүмүүстэй бид таардаг. Тэр хүүхдүүдэд бэлэн мөнгө өгөөд байвал "Амар аргаар ингэж мөнгө олж болдог юм байна" гэсэн ойлголт авчихдаг. Тэр хүүхэд сургууль цэцэрлэгт явж, бусдын шаардлагыг сонсох бус, дураар байх, олсон мөнгөөр дуртай зүйлдээ зарж гуйлга гуйж амьдарч болох юм шиг ойлголтыг лавшруулах сөрөг үр дагавартай байна. Иймд иргэд хүүхдэд туслахдаа 108 дугаарын утсаар хандан гэр бүл, хүүхэд, залуучуудын байгууллага, ажилтантай хамтран ажиллавал илүү үр дүнд хүрэх боломжтой гэж үзэж байна.
Тиймээс бид хүүхдэд өгөх гэж байгаа 5000 төгрөгийн үнэ цэнийг зөв урсгалаар нь, хүүхдэд наалдуулсан, ирээдүйд эргэх хөрөнгө оруулалт болохуйц байдлаар зарцуулж, үр ашгийг давхар тооцох ёстой. Үүнд гаргалгаа хийхгүй байна. Хараа хяналтгүй гудамжинд байгаа нэг хүүхдэд сард 1 сая төгрөг зарцуулсан ч энэ хүүхдийн хэрэгцээг бид бүрэн шийдэж чадахгүй. Зарцуулахгүй бол хүүхдийн байдал улам дордож, улам хүндэрнэ.
Хүүхэд хамгааллын төсөв зардалтай холбоотой санхүүгийн мэдлэг чадвар бидэнд хэрэгтэй. Мөн соён гэгээрүүлэх, гүйцэтгэх удирдлага, менежментийн аргыг өөрчлөх ёстой. Хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалт үнэхээр чухал. Энэ салбар мөнгөтэй байж үзээгүй. Мөнгөн дээр бус сэтгэл, ёс суртахуун дээр үйл ажиллагаа нь явдаг байсан. Сүүлийн 5-6 жилд л хууль эрх зүйн орчныг дагаад хэдэн төгрөгтэй болж, орон нутаг руу хөрөнгө хуваарилж байна. Энэ хөрөнгөө гэр бүл, залуучууд, хүүхдийн хөгжлийн, хамгааллын, оролцооны гээд бүх асуудал руу хуваарилж байна." гэлээ.
Тэрбээр санхүү, төсөвтэй холбоотой нэг бэрхшээл "Хүүхэд хамгааллын тогтолцооны зураглал" судалгаанд гарсан тухай хэлсэн юм. Б.Жавзанхүү захирлын хэлснээр хүүхэд хамгааллын төсвийн тухай мэдээлэл шилэн дансанд байдаг ч мэдээлэл нь нууц, бодитой дүгнэлт хийх боломжгүй" гэв.
НЭГ ЖИЛИЙН ДОТОР ХАМТАРСАН БАГИЙН 6000 ГИШҮҮНИЙ 61 ХУВЬ НЬ СОЛИГДСОН

"Хүүхэд хамгааллын чиглэлээр 247 ажилтан ажиллаж байна. 3.4 сая хүн амын 37.1 хувь нь буюу 1.3 сая орчим хүүхдүүдэд хүрч ажиллахад бидний хүчин чадал, нөөц дутагдаж байна. Сум, баг, хороонд гэр бүл, хүүхэд хариуцсан хөгжлийн 1104 нийгмийн ажилтан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсан. 1104 нийгмийн ажилтныг ажиллуулахад нийт 17,6 тэрбум төгрөгийн цалин үйл ажиллагааны зардал гарах тооцоо гарсан.
Манай ГБХЗХГ аймаг, дүүрэгт хэлтэстэй ч сум хороонд мэргэжлийн үйлчилгээ явуулахад хүн хүч дутдаг. Жишээ нь Завхан аймгийн Баянтэс суманд үйлчилгээ явуулъя гэхэд Улиастайгаас 380 км-ийн зам туулж очих шаардлага гардаг.
Одоо 247 нийгмийн ажилтан ажиллаж байна. Гэтэл 1104 нийгмийн ажилтан хэрэгтэй байна гэсэн судалгаа гарсан. Тэднийг ажиллуулахад 17,6 тэрбум төгрөгийн цалин, үйл ажиллагааны зардал гарах тооцоо гарсан.
Дээр нь нийгмийн ажилтан тогтвор суурьшилтай ажиллаж чаддаггүй. 715 хамтарсан багийн 6000 гишүүнд 2020.06.01-2021.06.01-ний хооронд судалгаа хийхэд нэг жилийн дотор 61 хувь нь солигдсон байна. 21.9 хувь нь мэргэжлийн нийгмийн ажилтан байгаа бол бусад нь биеийн тамир, газар зүйн багш зэрэг өөр мэргэжилтэй хүмүүс байна. Сарын цалин нь 500 орчим мянган төгрөг байдаг учраас тогтвортой ажилладаггүй" гэлээ.
Нэгэн дүүргийн хорооны нийгмийн ажилтан /нэрээ нууцлахыг хүсэв/: Хамтарсан баг нэрэн дор бидэнд хүчирхийллийн маш их дуудлага мэдээлэл ирдэг. Бид өөрсдийн үр хүүхэд, гэр бүлээ умартан хүүхдийн төлөө яваад л байдаг. Нэр төрдөө халдуулж сайн муугаараа хэлүүлж үзлээ. Нийслэл, дүүрэг бүх ажлаа хамтарсан баг руу "шидэж", хариуцлагыг өөрсдөөсөө зайлуулдаг. Хүчирхийлэлд гардаж ажилладаг 5-6-хан хүнд маш их ачаалал ирдэг. Хэдэн нийгмийн ажилтнууд нь шантраад ажлаасаа гарч байна. Сэтгэл зүрхээрээ ажилладаг хэдхэн хүн л үлдсэн. Гэхдээ байнга айдастай. Би 10 гаруй жил ажиллахдаа их юм үзлээ. Айлаар яваад хүмүүст янз бүрээр хэлүүлнэ, нохой шувуунд бариулж, балиус хутга дүрүүлэх шахлаа. Уг нь нийгмийн ажилтнууд нь тогтвор суурьшилтай ажиллавал энэ гэмт хэргүүд буурна шүү дээ" гэв.
Сэтгэл зүрхээрээ ажилладаг хэдхэн хүн л үлдсэн. Гэхдээ байнга айдастай. Би 10 гаруй жил ажиллахдаа их юм үзлээ.
Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн ТББ-ын захирал Б.Жавзанхүү:
"Хүүхэд хамгааллын мэргэжилтэн хэмээх шинэхэн ажил мэргэжил нь нарийн мэргэжил бөгөөд олон жилийн сургалт, туршлагаар бэлтгэгддэг, нарийн мэдрэмж, хүн чанар, хүнлэг ёс зүйг шаардах төдийгүй хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, хариу үйлчилгээний чиглэлээр мэргэшил, ур чадвар, эв зүй шаарддаг онцлогтой.
Монгол Улсад хүүхэд хамгааллын мэргэжилтэн бэлтгэгдэж эхэлсэн гэж хэлж болох ч ийм мэргэжилтэн ховор, төрийн байгууллагын хүүхэд хамгааллын асуудал эрхэлсэн ажилтны цалин хэт бага, ачаалал хэт өндөр тул тогтвор суурьшил нь муу байна. Хүүхэд хамгааллын мэргэжилтэн, ажилтнууд нь цалин хөлс, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд санаа зовохгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж чадвал нийгэмд үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдөх боломжтой. Одоохондоо нийгмийн ажилтан, сэтгэл зүйч зэрэг ажил мэргэжлийг хүн, нийгмийн хөгжлийн үнэ цэнийг хуримтлуулагч талаас нь үнэлж, ойлгож чадахгүй “зүрхийг нь үхүүлэх” хандлага түгээмэл байна" гэлээ.
Архинд орсон ээжүүд, эмэгтэйчүүд, донтох эмгэгтэй хүмүүсийг засах, хамгаалах, засах эмчлэх бодлого, үйл ажиллагаа сул учир ийм хүмүүсийн дунд байгаа хүүхэд, тэдний хувь заяа эмгэнэлт байдалд байна.
АЛБАН БАЙГУУЛЛАГА БОЛГОН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУУЛЬТАЙ БОЛСОН
Б.Жавзанхүү: "Монгол Улсад ҮСХ-ны хэд хэдэн удаагийн судалгаагаар 0-14 хүртэл насны хоёр хүүхэд тутмын нэг нь гэр бүлийн орчинд хамгаалагдах, хүчирхийллийн аливаа хэлбэрээс ангид байх эрх зөрчигдөөд байгаа нь тогтоогдсон. Учир нь гэр бүлийн ахуйн гачигдал, гишүүдийн хоорондын сөрөг харилцаа, эцэг эхийн үнэнч биш хайр сэтгэл, хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтээ мэдлэггүй хандлага эх үндэс болж байдаг.
Олон эцэг эх, асран хамгаалагч ажлын болон амьдралын тэнцвэр, шаардлагаас болж хүүхдээ үл хайхрах, өөрийгөө болон үүрэг, хариуцлагаа үл тоох, донтох хэлбэр их байна. Архинд орсон ээжүүд, эмэгтэйчүүд, донтох эмгэгтэй хүмүүсийг засах, хамгаалах, засах эмчлэх бодлого, үйл ажиллагаа сул учир ийм хүмүүсийн дунд байгаа хүүхэд, тэдний хувь заяа эмгэнэлт байдалд байна.
Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцдаг ГБХЗХГ-т ийм гэр бүлтэй ажиллах төсөв, хүний нөөц алга байна. Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагууд үр дүн бага, хуульд заасан үйлчилгээ нэртэй үг өгүүлбэрээ уншихаас хэтрэхгүй, түүний хэрэгжилтийн үр дүн тухайн иргэн, гэр бүлийн амьдралд хүрэхгүй байна.
Та бүхэн ажилтан бүрдээ хүүхэд хамгааллын тухай мэдлэг, ойлголтыг түгээж, хэм хэмжээ, ёс зүйн шаардлага тавьж, зөрчил бүрийг мэдээлэхийг шаардвал манай улс нийгмийн хүүхэд хамгааллын тогтолцоо тэр хэрээр бэхжих юм.
Иймд ажил олгогч нар маань байгууллага, хамт олныхоо гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжин, энэ талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр, үүрэг нөлөөгөө оруулж хамтран ажиллах нь чухал байна. Ажилтны хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудлаар дэмжсэн бодлого, алхмууд нь хөдөлмөрийн бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх боломж нөхцөлийг тооцоолж болно. Та бүхэн ажилтан бүрдээ хүүхэд хамгааллын тухай мэдлэг, ойлголтыг түгээж, хэм хэмжээ, ёс зүйн шаардлага тавьж, зөрчил бүрийг мэдээлэхийг шаардвал манай улс нийгмийн хүүхэд хамгааллын тогтолцоо тэр хэрээр бэхжих юм. Энэ нь хүүхэд аюулгүй, хамгаалагдах нөхцөлийг хангах, эзэнгүй цоожтой гэрт ганцаар үлдэхгүй, элдэв эрсдэлт орчихгүй байх олон нийтийн хараа хяналт дээшилж, эцэг эхийн ажилдаа хандах боломжийг тэтгэнэ. Тийм учраас байгууллагуудын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнүүд, илүү цагаар ажилладаг ажилтнуудынхаа ар гэрт хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг тооцоолсон үйлчилгээний хувилбарууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх нэмэлт дэмжлэгүүд гэх мэт байгууллагад түшиглэсэн хүүхэд хамгааллын бодлогыг 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хууль тогтоомжийн хүрээнд дэвшүүлж, өргөн хүрээнд хэрэгжүүлж эхэлж буй нь нэг алхам.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад орж ирсэн 43.3 дахь заалтыг хүүхдэд ашиглаж чадвал үнэ цэнээ өгөх заалт мөн.
Бизнесийн бүх хууль хүүхэд хамгааллын дүрэм стандартад нийцсэн байх ёстой.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТӨСВИЙН 85 ХУВИЙГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЗАРЦУУЛСНААР ЗӨВ ГОЛДИРОЛД ОРНО
Б.Жавзанхүү захирлаас хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтыг эрэмбэлбэл нэн тэргүүнд юу орох ёстой вэ гэж асуухад "Хүүхдэд хамгийн их уршиг тарьж байгаа асуудлын шалтгаан, хүчин зүйлийн хүрээ хамгийн эхэнд орж ирнэ. Орлогын болон хандлагын ядуурал хүүхдийг улам эмзэг байдалд хүргэж байгаа тул тэдгээртэй холбоотой асуудал орно.
Хүүхдийн эсрэг зүй бус хандлага, хүчирхийлэл, мөлжлөг, дарамт, үл хайхралтын эсрэг урьдчилан сэргийлж, эрт илрүүлж, найдвартай хамгаалахын тулд хүүхдийн эсрэг хүчирхийллийг 2030 он хүртэлх хугацаанд тэглэх INSPIRE хэмээх дэлхийн стратегийг тодорхойлсон ба энэхүү санаачилгын дагуу авч үзвэл хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн 85 хувийг урьдчилан сэргийлэх чиглэлд зарцуулснаар зөв голдиролд орно гэсэн нотолгоонд суурилсан, 7 стратегийг логик арга зүйн багц болгон хэрэгжүүлж байна.
- хууль тогтоомжийг ягштал хэрэгжүүлэх
- үнэт зүйлийн хэм хэмжээгээ сахин хөгжүүлэх
- аюулгүй орчинг эрхэмлэх
- эцэг эх, асран хамгаалагчийг дэмжих
- орлого, эдийн засгийг нэмэгдүүлэх
- хариу үйлчилгээ чанартай үзүүлэх
- боловсрол, амьдрах ур чадварт сургах
Энэ стратегийг төр дангаараа хэрэгжүүлэх ямар ч боломжгүй.
Иймд хүүхэд хамгааллын талаарх бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, төсвийн үр ашгийн төлөө шинэ менежмент хийх шаардлага бий. Өнөөгийн байдлыг харвал байгаа багахан төсөв хүүхдэд наалдахаас илүү урсгал зардалд чиглэж жишээ нь хараа хяналтгүй хүүхдийг гэр бүлд нь дэмжихэд сарын сая төгрөгийн тэтгэмж өгөхгүй хэрнээ урсгал зардалд түүнээс илүүг зарцуулдаг хандлагаа өөрчлөхийг хүсэхгүй л байна.
Нөгөө талаар хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний үр дүн хангагдахгүй байгаа нь төр өөрөө үйлчилгээ төсвөө өөрөө захиран, удирдаж зарцуулж, түүнийгээ олон нийтээр хянуулахгүй, дүгнүүлэхгүй зөвхөн өөрөө хянах нь буруу. Төрөөс үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтан, мэргэжилтэн нь үйлчилгээгээ хэрэгжүүлэх завгүй, цаг боломжгүй тул өмгөөлөгч, сэтгэл зүйч хөлслөх, түр хамгаалах байранд аваачих, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн болоод байна.
Тиймээс магадлан итгэмжлэгдсэн, бэлтгэгдсэн, төрийн чиг үүргийг гэрээлэн гүйцэтгэх талуудаар хийлгэж, стандартын нөхцөлтэй чиг үүрэг шилжүүлэх гэрээ хийвэл энэ үйлчилгээ төлөвших хурд нэмэгдэнэ. тэр тохиолдолд төр үйлчилгээгээ хянах, сайжруулах үүрэгтээ хандах боломжтой болно. НҮБ-ын Хүүхдийн сан 2016 онд Монгол Улсын хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд жилд дунджаар 22 тэрбум төгрөг шаардлагатай байгаа талаарх тооцоолол гарган холбогдох зөвлөмж гаргаж байсныг санаж байна " гэлээ.
ТА ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ АЯНД НЭГДЭХ ҮҮ?
Нэгдэхийг хүсвэл Change.org сайт дахь уриалгад SIGN товч дээр дарж саналаа өгнө үү.