Дөнгөж сургуульд орсон бяцхан сурагчдад шинэ орчинд дасан зохицоход багагүй хүндрэл бэрхшээлүүд тулгардаг.
Энэ бэрхшээлийг даван туулахад хүүхдэд тэдний эцэг эх, багш нарын зүгээс дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг учраас Японы Хүүхдийг Ивээх сан “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Японы Гадаад хэргийн яамны санхүүжилтээр 2015 оны гуравдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Өнөөдөр Монгол-Японы төвд уг төсөлд хамрагдаж буй сургуулиудын багш нарт зориулсан танилцуулга семинар зохион байгууллаа.
Төслийн хүрээнд багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хүүхэдтэй харилцах чадварыг дээшлүүлэх, хүүхдийг оношлох, бүтээлчээр сэтгэж суралцуулах зэрэг сургалтууд зохион байгуулах юм байна.
Мөн эцэг эхчүүдийг хэрхэн дэмжиж ажиллуулах, сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүддээ хэрхэн туслахад чиглэсэн сургалт явуулах гэнэ.
Уг төсөл нь нийслэлийн захын хорооллын Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн зорилтот төрийн өмчийн сургуулиудын нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг сургуульд дасан зохицоход туслах хөтөлбөрийн тусламжтайгаар дээшлүүлэх зорилготой юм байна.
Гурван дүүргийн тус бүр дөрвөн сургууль сонгон үйл ажиллагаагаа явуулж байна. Хоёр дахь жилээс дахин 12 сургууль нэмж, нийтдээ 24 сургууль энэ төсөлд хамруулна гэж төслийн зохицуулагч Г.Цолмон хэллээ.
Энэхүү төсөл нь гурван жилийн хугацаатай буюу 2015 оны гуравдугаар сараас 2018 оны гуравдугаар сар хүртэл хэрэгжинэ.
Тус төслийн зохицуулагч Г.Цолмонгоос тодрууллаа.
-Төслийг ямар зорилготой хэрэгжүүлж байна вэ?
-Төслийн гол зорилго нь олон хүүхэдтэй, ачаалал ихтэй сургуулиудын багш нар ажиллаж байх явцад нэгдүгээр ангид суралцаж буй хүүхдүүдэд сургуулийн орчинд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлэх ур чадварыг сайжруулах,
- сургуулийн зүгээс багш болон эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэх,
- сургууль дотор тодорхой журам боловсруулж, энэ үйл ажиллагаанд олныг татан оролцуулах,
- бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг сайжруулах,
- эцэг эхчүүд, олон нийтийн оролцоог нэгдүгээр ангийн хүүхдүүдийн дасан зохицох үйл ажиллагаанд татан оролцуулах, эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах арга барилыг сайжруулах, хандлагыг өөрчлөх
- төслөөс гарах үр дүнг төрийн бодлогод тусгах
- сайн туршлагыг цаашдаа үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх юм.
-Төслийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Төслийн хүрээнд сургалт сурталчилгааны ажлууд хийнэ. Багш нарт чиглэсэн сургалт явуулна. Хүүхдийг академик тал руу нь биш дасан зохицоход, аюулгүй орчинд сурч боловсрох, өөрийгөө илэрхийлэх, бусадтайгаа хамтарч ажиллах, цаашид сурах гол үндсээ тавихад нь хүн болгоны оролцоо хэрэгтэй учраас бидний харж буй гол үр дүн бол хүүхэд цаашдаа сургуулиас завсардахгүйгээр өөртөө итгэлтэй сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх болно.
Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Ж.Байгаль:
-Чингэлтэй дүүрэгт 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн болон хувийн нийт 23 сургуулийн нэгдүгээр ангид 70 бүлгийн 3200 гаруй суралцагч элслээ. Японы Хүүхдийг ивээх сантай хамтраад манай дүүрэг “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийг 39, 49, 61, 117 дугаар сургуулиудад хэрэгжүүлж байна. Энэ төслийн зорилго нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд оршино.