Бээжин, Шанхай хотуудаас худалдан авалт хийсэн гадаадын жуулчдад өчигдрөөс эхлэн татварыг буцаан олгож эхэлсэн талаар тус улсын CCTV агентлаг мэдээллээ.
Үндэсний аялал жуулчлалын удирдах газрын мэдээлснээр 2014 онд Хятадад 128 сая гаруй жуулчин аялсан бөгөөд 2013 онтой харьцуулахад энэ тоо 0.45 хувиар буурчээ.
2011 оны нэгдүгээр сард Хайнаньд хэрэгжүүлж эхэлсэн татварын буцаалтын энэхүү системийг Хятадын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тус улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны эхээр Сангийн яам үргэлжлүүлэн мөрдөхөө мэдэгджээ.
Бээжин, Шанхай хотуудын дэлгүүрээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн болгоноос Хонгконг, Макао, Тайвань болон гадаадын жуулчид 11 хувийн татварыг буцаан олгоно хэмээн Сангийн яам мэдээллээ.
Хоногт хамгийн багадаа нэг дэлгүүрээс 500 юанийн /158 мянган төг орчим/ барааны худалдан авалтанд татварын буцаалт олгох боломжтой бөгөөд худалдан авалт хийсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор буцаан авах боломжтой юм байна. Жуулчид хувцас, гутал, гоо сайхны хэрэгсэл, гоёл чимэглэл, цаг, цахилгаан бараа болон бусад бараа бүтээгдэхүүнд татварын буцаалтаа авах боломжтой.
Бээжинд нийт 86, Шанхайд 27 дэлгүүр татвар буцаан олгох эрхтэй юм. Энэ тоо есдүгээр сарын сүүлч гэхэд Бээжинд 400 хүрэх төлөвтэй байна хэмээн "Beijing Daily" мэдээллээ.