Монголын түүхэнд тохиосон хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг тэсэж үлдсэн цөөн сүм хийдийн нэг болох Чойжин ламын сүм музейг цогцоор нь засварлах шаардлагатай байгааг музейн захирал Д.Отгонсүрэн хэллээ.
Музейн барилга болон үзмэрийг засаж арчлах тулгамдсан асуудал байгаа ч мэргэжлийн сэргээн засварлагчийн орон тоо байдаггүй, сэргээн засварлах төсөв байдаггүй аж.
Энэ асуудлаар өнөөдөр Уран зургийн галерейд “Дурсгалт барилгын сэргээн засварлалт: Тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм.
110 жилийн түүхтэй дахин давтагдашгүй дурсгал болсон Чойжийн ламын сүм музей нь өдгөө түүх, шашин, соёл урлагийн үнэт өв болох 6000 гаруй үзмэрийг хадгалан хамгаалж, судлан сурталчилж байна.
Чойжин ламын сүм музейн захирал, докторант Д.Отгонсүрэн дараах асуултад хариулт өглөө.
-Чойжин ламын сүм музейд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Чойжин ламын сүм музейд хийж байсан сэргээн засварлах ажлын түүхийн баримт бичгүүдийг бид сөхөж харлаа. 1973 онд Соёлын өвийг сэргээн засварлах газар байгуулагдаж, 1995 он хүртэл үйл ажиллагаа нь жигдэрсэн, мэргэжлийн зураг төслийг гаргадаг архитектор, засварлагч, мужаан зэрэг уран бүтээлчид ажиллаж байсан юм билээ. 1995 онд хувьчлагдсанаас хойш түүхэн дурсгалт барилгыг сэргээдэг мэргэжилтэн цөөрсөн байна. Энэ бидний хамгийн тулгамдсан асуудал.
Энэ барилгыг мэргэжлийн хүн байнга судалж, хаана нь суулт өгч байна гэдгийг тэмдэглэж байх ёстой. Гэтэл музейд сэргээн засварлах төсөв байдаггүй. Сэргээн засварлагчийн орон тоо байхгүй. Үүнийг мэргэжлийн байгууллага, хүмүүс хийх хэрэгтэй.
Гадаад дотоодын олон хүний нүдийг хужирлаж байдаг музей маань сайхан байх ёстой. Монголд Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Эрдэнэ зуу музей зэрэг дурсгалт барилгад байрлаж байгаа музей ховор.
Бид бороо ороход дээврийг засах зэргээр хэсэгчилсэн засвар хийгээд байгаа нь хангалтгүй байна. 1960,1970-аад онуудад сэргээн засварлах олон төсөл боловсруулж байж. Мөн БНХАУ-аас мэргэжилтэн ирж цогцоор нь засаж ирсэн байна. Ер нь музейг цогцоор нь сэргээн засварлах цаг болсон.
Үүний тулд мэргэжлийн зөвлөл байх ёстой. Энэ байгууллага нь яаж засах тухай асуудлыг авч хэлэлцдэг. Тиймээс энэ байгууллагыг байгуулах шаардлагатай байна.
-Музей их бохир байна, яагаад арчиж цэвэрлэж болдоггүй юм бэ гэсэн яриа иргэдийн дунд байдаг?
-Уран барилга байгууламжийг хуулиараа түүх соёлын өвийг сэргээн засварлах тусгай зөвшөөрөл бүхий байгууллага арчлах эрхтэй. Тэр байгууллага нь тендерт шалгардаг. Гэвч уран барилгыг засварлах байгууллагыг тендерээр сонгох нь зөв үү. Тендерээр хамгийн доод үнэ хэлсэн байгууллагыг сонгодог шүү дээ. Гэвч уран барилгыг засах туршлагатай хүмүүс байна уу гэдгийг мэргэжлийн зөвлөл шинжлэх хэрэгтэй байдаг.
Музейд сэргээн засварлагч гэсэн орон тоо байхгүй. Бид өөрсдөө сэргээн засварлах эрх байхгүй. Хэрвээ бид өөрсдөө угааж арчиж, үзмэрт гар хүрч, барилгадаа хүрвэл хуулиа зөрчөөд хариуцлага хүлээх зохицуулалттай.
-Ямар асуудлыг нэн түрүүнд шийдэх шаардлагатай гэж бодож байна вэ?
-Төр засгаас түүхэн дурсгалт барилгууддаа анхаарал хандуулж хамгаалахгүй бол нэг өдөр суулт өгөх, нурах аюул ойрхон ирчихсэн байна. Энэ эрсдэлийг үүссэний дараа биш эрт хараад цогцоор нь шийдэж, хөрөнгө оруулалт хийвэл эргээд бид гадаад дотоодын зочид гийчдийн өмнө нүүр бардам байх болно.