УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ. Энэ талаар тус компаниас тодруулахад, "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ маргааш хуралдаж, Н.Цэрэнбатыг "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ гэлээ.
"Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийг "Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр 2011 үүсгэн байгуулсан бөгөөд "Оюу Толгой" ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийг албан ёсоор шилжүүлэн авч үйл ажиллагаагаа явуулж буй.
Н.Цэрэнбатын хувьд 2016 онд Увс аймгаас УИХ-д сонгогдон улмаар 2017 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдож байсан. Өнгөрөгч 2020 оны сонгуульд мөн тойрогтоо дахин өрсөлдсөн боловч сонгогдож чадаагүй. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 2016-2017 онд мэдүүлсэн ХОМ-т нь дурдагдсан “Булган буудайн түрүү” ХХК нь ЖДҮХС-гаас 600 сая, түүний хувь эзэмшдэг гэх “Хархираан хөгжил” ХХК нь нэг тэрбум, “Наму дэвжих” ХХК 1.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэх мэдээллүүд хэвлэлд нийтлэгдэж байсан билээ.
Сонгуулийн дараа олны нүднээс далд байсан тэрбээр ийнхүү шинэ албан тушаалд очихоор болжээ. Түүний дэлгэрэнгүй намтрыг хүргэж байна.
Төгссөн сургууль, мэргэжил:
- 1996 онд Увс аймаг Улаангом 2-р 10 жилийн сургууль
- 2000 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, санхүүгийн менежмент бакалавр
- 2001 онд Техникийн их сургууль, Компьютер техник менежментийн сургууль, магистр
Ажилласан байдал:
- 2000-2001 онд Мобиком корпораци
- 2003-2004 онд “Таван богд” групп
- 2005-2010 онд “Увс хүнс” ХХК-ийн дэд захирал
- 2010-2012 онд Улсын Их Хурлын гишүүний туслах
- 2012-2015 онд “Трансинконсулт” ХХК-д
- 2015 онд Сангийн яамны Төсвийн хяналт, ЭУ-ын газрын дарга
- 2015-2016 онд “Юу Эф Си” групп-т гүйцэтгэх захирал
- 2016-2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2017-2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Гадаад хэл:
- Англи, Орос