Монгол Улсын спорт, соёлын салбарт зориулсан "Мөрөөдөл биелэх мөсөн өргөө"-г өнөөдөр нээж байна.
Бүтээн байгуулалтыг "Степпе Арена" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Батмөнх танилцуулж байна.
Видео тоглогдохгүй бол энд дарж үзнэ үү.
Мөсөн өргөөний шавыг 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд тавьсан.
Канадын HDRJCEI, VDA зэрэг спортын барилга байгууламжийн зураг төслийн мэргэжлийн байгууллага, архитекторчдоос зөвлөгөө авч, Монголын Анаграмм компанийн залуус өргөөний зураг төслийг гаргажээ.
Мөсөн өргөөний ихэнх санхүүжилтийг "Ачит Ихт" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд гаргажээ.
Мөсөн өргөөг байгуулахад Монголын 95, гадаадын 6 компани, нийт 1600 барилгачин, инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
Мөсөн өргөө нь огторгуйн ферм, ЗИП дээврийн систем, эвхэгддэг шал, хөргүүр, консол, агаар сэтгэлийн инженерчлэл зэрэг шинэ технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн бүтээл болжээ.
2500-2600 хүний суудалтай Мөсөн өргөө нь хоккей, уран гулгалт, шорттрейк зэрэг өвлийн спортын төдийгүй танхимын спортын тэмцээн уралдаан урлагийн тоглолт зохион байгуулах боломжтой.