Эрхэмсэг, бие даасан, хүчирхэг эмэгтэйчүүдэд зориулан бүтээлээ туурвидаг загвар зохион бүтээгч Б.Явууцагаан өнгөрсөн баасан гарагт "Yavuu" 2017 оны хавар, зуны загваруудаа толилууллаа.
Шангри-Ла зочид буудлын Grand Ballroom-д болсон тус арга хэмжээний эхэнд Японы Кимоногийн нийгэмлэгээс кимоногийн үзэсгэлэн гаргаж, эмэгтэйчүүдийн кимонотой хослуулан өмсдөг гутал, цүнхийг зочдод танилцуулсан билээ. Түүнчлэн япон үндэсний цайны ёслол, цэцгийн урлагийг толилууллаа.
Загварын шоу нь хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт загвар зохион бүтээгч Б.Явууцагаан торгоор урласан өдөр тутмын хувцасны цуглуулгаа танилцуулсан бол хоёрдугаар хэсэгт кимоногийн даавуугаар бүтээсэн монгол үндэсний хувцасны хэв шинжийг оруулсан хээнцэр дэгжин загваруудаа толилуулсан билээ.