Өнөөдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны харьяа 53 дугаар цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, бяцхан үрсээ хүлээж авлаа.
Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй бяцхан үрс өнөөдөр ах эгч нарынхаа адил албандаа орцгоов. Ихэнх нь хаана ирснээ ч мэдэхгүй, өнгө өнгийн тоглоом хараад гайхаж баярлах нь зэрэгцэнэ. Харин цөөн хэд нь том том нулимс унагаан, аав ээжийнхээ энгэрээс зүүгдэн уйлцгаана.
Энэ жил 2015 онд төрсөн хүүхдүүд цэцэрлэгт шинээр элссэн. Ихэвчлэн дөнгөж ярьж сурч байгаа, живхнээсээ ч гараагүй, бие засахаа ойлгуулж чадахгүй багачууд олон бий.
Гэхдээ тун удахгүй өхөөрдөм бяцхан үрс хүндэт багш нарынхаа ачаар цэцэрлэгтээ дасан, дуу шүлэг сурч, чөлөөтэй ярьж, олон шинэ зүйл сурах болно.
Тус цэцэрлэгийн удирдлага энэ жил гаднах тоглоомын талбайг шинэчлэн засахаас гадна сагсан бөмбөгийн талбай байгуулах талаар яригдаж байгааг дуулгасан юм.
53 дугаарт цэцэрлэгт нийт 28 багш ажилчид 326 хүүхэд багачуудыг хариуцан ажиллах юм байна.
Ийнхүү 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргээд хичээлийн анхны хонхыг дуугаргасан билээ.