Улсын Хоёрдугаар төв эмнэлэг нь (УХТЭ) үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор сонгодог "Хөгжмийн булан"-г өнөөдөр /2023.03.31/ нээлээ.
Хөгжмийн эмчилгээ нь эмчлүүлэгчийн сэтгэл санааг тогтворжуулах, сэтгэл хөдлөл, бие махбодын асуудлыг тодорхойлох, булчин суллахад эерэг нөлөө үзүүлдэг нь шинжлэх ухаанаар батлагдсан аж. Иймд олон улсын эмнэлгүүдэд энэхүү хөгжмийн буланг ашигладаг аж.
Нээлтийн үеэр Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтээгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор дээрээс хойш бодож явсан "сонгодог хөгжмийн буланг"-аа нээх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна. Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой.
Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг. Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран энэхүү сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байх тал анхаарна.
Эхний ээлжид 7 хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархсанаа илэрхийлье" гэлээ.