Өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчиллаа
Gogo.mn сайтын сэтгүүлч Г.Тэгшсүрэн АНУ-аас мэдээлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 7-р сарн 31-нээс 8-р сарын 6-ны өдрүүдэд АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр айлчлалын эхэнд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөөгийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ.
Тэд Монгол, Америкийн харилцаа Стратегийн түншлэл бэхжиж, хамтын ажиллагааны хүрээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжиж байгааг онцлон тэмдэглээд цаашид хоёр улсын хамтын ажиллагааг сансар судлал, цахим хөгжил, эрдэс баялаг, тээвэр, ложистик, цаг уурын өөрчлөлт зэрэг салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Мөн Ерөнхий сайд “Google” компанийн Вашингтон хот дахь салбарт зочиллоо. Эхний ээлжид тус компаниас Монголын ЕБС-ийн 10 мянган багшийг цахим ур чадварт сургах хөтөлбөрийг эхлүүлж байна. Тодруулбал, “Google For Education” хөтөлбөрийн хүрээнд 10 мянган багш Google-ийн цахим ур чадварын хөтөлбөрөөр суралцах юм.
УБ-аас AНУ-ын аль ч хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ
Ирэх онд Улаанбаатар хотоос АНУ-ын аль ч хот руу шууд нислэг үйлдэх боломж бүрдэнэ. Одоогийн байдлаар Улаанбаатараас АНУ хүртэл хамгийн багадаа 24-48 цаг хүртэлх хугацаа зарцуулж, дамжин нисдэг бөгөөд шууд нислэг эхэлснээр нислэгийн хугацаа 2-3 дахин буурах боломжтой болохыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд хоёр улс тээврийн салбарт хамтран ажиллахаар болсон ба Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан юм.
"Дэрэн" клубийн тамирчид олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд түүхэн амжилт гаргалаа
“Дэрэн” клубийн U11 насны тамирчид Европын дөрвөн улсад зохион байгуулагдсан, олон улсын хөл бөмбөгийн таван тэмцээнд оролцжээ. Тэд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль, гурван цомын эзэн болсон байна. Тэд өсвөрийн хөл бөмбөгчдийн 15 жилийн түүхэн дэх томоохон амжилтын эзэд боллоо. Тодруулбал,
- Pitea summer games тэмцээнээс мөнгөн медаль, мөнгөн цомын эзэд
- Storsjöcupen тэмцээнээс алтан медаль, алтан цомын эзэд
- Helsinki cup тэмцээнээс хүрэл медаль
- Gothia cup тэмцээнд 8-р байр
- Dana cup тэмцээнээс хүрэл медаль, хүрэл цомыг тус тус хүртжээ.
Мөн “Дэрэн” клубийн тамирчид Шведийн Гётеборг хотноо зохион байгуулагдсан 70 орны 1870 баг оролцсон, “Gothia Cup - The World Youth Cup” тэмцээнд шилдэг наймд шалгарчээ. Тус тэмцээн нь дэлхийд чансаагаараа тэргүүлдэг өсвөрийн хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнүүдийн нэг юм.
Тэднийг эх орондоо ирэхэд нь угтан авч яриа өрнүүлснийг ЭНД дарж хүлээн авна уу.
Барилгын асуудлууд хөвөрсөөр...
Нийслэлийн Баянгол дүүргийн 33-р хороонд байрлалтай, бидний нэрлэж заншсанаар Модны 2-т байрлах “Амур” зочид буудлыг нураан дахин шинээр барилга барихдаа зэргэлдээх орон сууцны барилгуудад аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Аадар борооны дараа энэхүү барилгын талбайн хөрс нурж, зэргэлдээх байруудыг эрсдэлд оруулж байна. Учир нь долдугаар сарын 23-ны борооны үеэр урд хэсгийн хөрс нурж, хашаагаа ахиулан барьсан талаар бид мэдээлж байсан бол саяхан орсон борооноор шөнө дунд хойд талын хөрс дахин нурж арын явган хүний зам сүйдэх эрсдэл үүссэн байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн авна уу.
Мөн Сэлбэ голын баруун талд буюу Далай Тауэрын эсрэг талд баригдаж буй барилгын ажил стандартыг зөрчиж байсан тул зогсоожээ. Түүнээс гадна МҮИС-ийн “Оюутны орон сууц”-ны зэргэлдээ барьж буй барилгыг энд дурдаж болно.
Олон тооны мал хулгайлсан хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо
Олон тооны мал хулгайлсан гэх Л.Г, Ц.Т, Б.Д нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болов. Энэ хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэх шийдвэр гарлаа. Мөн хэрэгт холбогдсон гэр бүлийн гишүүдийг дараагийн шүүх хурал хүртэл суллажээ. Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нарын эхнэр нөхөр хоёр малын хулгайн хэргээр эхнэр нь 2.6 жил, нөхөр нь 2 жилийн хорих ял эдэлж байгаа. Энэ гэр бүлийн ард ой 2 сартайгаас дээш насны дөрвөн хүүхэд 80 настай эмээгийн хамт үлджээ.
Энэ хэргийг хэрхэн хянаж шийдвэрлэсэн талаар товч тоймыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа бичжээ.
Тоймд, "Анхан шатны шүүхээс нөхрийн ээж, шүүгдэгч Б.Д-г “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж, шүүгдэгч Л.Г, Ц.Т нарыг “бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Г-г 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ц.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгахдаа улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байна гэж үзээд давж заалдах шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тогтлоо. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Г, Ц.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж А.Г, Ц.Т, Б.Д нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ" гэжээ.
Дахин үер бууж, эрдэнэт хүмүүсийн амь эрсэдлээ
Энэ жилийн зун хур бороо ихтэй байснаас үүдэн нийслэлд болон орон нутгуудад их хэмжээний үер буулаа. Энэ үеэр зам, гүүр эвдэрч хөдөлгөөнийг түр хаасан. Мөн үерийн усанд эрдэнэт 6 хүн эндлээ. Тэдний дунд хоёр нь хүүхэд байжээ.
1-нд Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 45 км болон 195 км-т аадар бороо ихээр орсны улмаас эвдэрсэн бол 02-ны шөнө Өвөрхангай-Баянхонгор чиглэлд уулын үер бууж хөдөлгөөн түр саатаад байсан билээ.
Цэцэрлэгийн болон Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл эхэллээ
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл энэ сарын 1-нээс эхэлж байна. Хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал "E-MONGOLIA" системээр дамжуулан хүлээн авна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ E-Mongolia платформоор буюу ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Мөн 2023 оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар 2023 оны 08-р сарын 02-ны 09:00 цагт эхэлж, 2023 оны 08-р сарын 11-ний өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
АН-ын дарга Л.Гантөмөрийн залуучуудад чиглэсэн бодлого хариуцсан зөвлөх Н.Амаржинтай ярилцлаа