Нийслэлийн Баянгол дүүргийн 33-р хороонд байрлалтай, бидний нэрлэж заншсанаар Модны 2-т байрлах “Амур” зочид буудлыг нураан дахин шинээр барилга барихдаа зэргэлдээх орон сууцны барилгуудад аюултай нөхцөл байдлыг үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Аадар борооны дараа энэхүү барилгын талбайн хөрс нурж, зэргэлдээх байруудыг эрсдэлд оруулж байна. Учир нь долдугаар сарын 23-ны борооны үеэр урд хэсгийн хөрс нурж, хашаагаа ахиулан барьсан талаар бид мэдээлж байсан бол өчигдөр орсон борооноор шөнө дунд хойд талын хөрс дахин нурж арын явган хүний зам сүйдэх эрсдэл үүссэн нь дараах зурагт харагдаж байна.
Биднийг анх сурвалжилснаас хойш ч энэхүү зочид буудлын барилга, өдөр шөнөгүй хэвийн үргэлжилж буйг зэргэлдээх байрны оршин суугч хэлж байсан юм.
Орон сууцны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбайгүй, явган хүний зам ч үгүй “алга дарам” газарт зочид буудал барьж буй компани нь С.Лхамноржин захиралтай “Амури-Оргил” ХХК бөгөөд мөн тэрбээр шинээр баригдаж буй зочид буудлын урд байрлах 67-р байрны СӨХ-ны дарга аж.
Тэрбээр үүсээд буй нөхцөл байдлын талаар ойр орчмын орон сууцнуудын оршин суугчидтай өнөөдөр уулзлаа. С.Лхамноржин "Хотын төвүүдэд баригдаж буй барилгууд ч хамгаалалт хийсэн ч хамгаалалт нь хөрс шороотойгоо нураад байна. Бид хүмүүсийг эрсдэлд оруулж, барилга бариагүй. Энд барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер 24 цагаар ажиллаж байна. Мөн бид дураараа барилга бариагүй. Бүх зөвшөөрлийг нь авсан. " гэв.
Бүтээн байгуулалт хийж, ажлын байр бэлдэж, бизнес эрхэлж буй нэгэндээ саад болж байна хэмээн түүнийг бухимдахад оршин суугчид тэрхүү бүтээн байгуулалт нь иргэдийн амь насанд заналхийлж буйг сануулсан юм. Тэрбээр барилгын урд орших 67-р СӨХ-ны даргаар ажилладаг бөгөөд зөвшөөрлийг хүсэхдээ уг барилгыг барихад оршин суугчид татгалзаагүй гэх агуулга бүхий албан бичгийг Хот байгуулалт хөгжлийн газарт өгч байв. Өөрөөр хэлбэл өөрийн барьж буй барилгынхаа зөвшөөрлийг 67-р байрны оршин суугчдын өмнөөс "Өөдрөг-67" СӨХ-ны даргын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн гэсэн үг юм. Анх оршин суугчидтай уулзахдаа хуучны 6 давхар зочид буудлаа нураагаад 5 давхар шинэ зочид буудал барина хэмээн ярьж байсныг оршин суугчид хэлж байсан ч өдгөө 5 давхар үйлчилгээний газартай, 16 давхар барилга баригдах гэж буй нь энэ аж.
Баруун талд орших угсармал байрны оршин суугчийн хэлж буйгаар өвөлдөө гэрт нь маш хүйтэн буюу халаалтаа дийлэхгүй байхад дахиад 16 давхар зочид буудлын дулааны асуудлыг хэрхэн шийдэх, хүүхдийн тоглоом, машины зогсоолгүй байхад гал унтраах машин ч орж чадахааргүй шигүү орчинтой болгож буйг хэлж бухимдацгааж байсан юм.
Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон, Хот байгуулалт хөгжлийн газрын хяналтын хэлтсийн дарга М.Идэрбаатар:
"Амур-Оргил" ХХК-ийн энэхүү газрыг олгоход зөвхөн Хот байгуулалт, хөгжлийн газар биш төрийн олон байгууллагын зөвшөөрлөөр олгогдсон. Загвар зураг батлагдаж дөрвөн техникийн нөхцөл буюу ус, дулаан, цахилгаан, холбооны нөхцөл хангагдаж байвал зөвшөөрөл олгодог. Улсын байцаагч нар орчны аюулгүй байдалд зөрчлийн хэрэг үүсгээд шалгалт хийж байгаа ба удахгүй дүгнэлт гарна.
БГД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ирж мөн нөхцөл байдалтай танилцсан бөгөөд дүгнэлт гартал барилгын ажлыг зогсоохыг санал болголоо. Тэрбээр "Барилгын ажлыг зогсоох хүсэлтийг БХЯ болон нийслэл рүү явуулна. Зогсооно байх гэж найдаж байна. Шалгалтын дүгнэлт гарахаар оршин суугчдад танилцуулах байх. Иргэдийн аюулгүй байдлыг хангахыг л шаардана. Хэрэв нийслэл болон барилгын компани хангаж чадахгүй бол барилгын ажлын зогсоохоос өөр аргагүй" гэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.