gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Алга дарам газарт зочид буудал барьж, зэргэлдээх байрууд нурах эрсдэлтэй болжээ

Б.Нямдарь
Нийгэм
2023-07-24
1436
Twitter logo

Нийслэлийн Баянгол дүүргийн 33-р хороонд байрлалтай, бидний нэрлэж заншсанаар Модны 2-т байрлах “Амур” зочид буудлыг нураан дахин шинээр барилга барихдаа зэргэлдээх орон сууцны барилгуудад аюултай нөхцөл байдлыг үүсгэжээ.

Тодруулбал өчигдөр орсон аадар борооны улмаас барилгын ухсан том нүх ирмэгээрээ нурж хүрээ нь улам тэлэхдээ зэргэлдээх 200 гаруй өрхтэй орон сууцнууд мөн нурах эрсдэлийг үүсгээд байна. Барилгын талбайн урд байрлах 67-р байрны оршин суугчийн хэлж буйгаар шөнө 3 цагийн орчимд юм нурах шиг чанга дуу чимээ гарахад нь цонхоороо хартал тойруулан барьсан төмөр хашааны доорх хөрс, шороо нурж, хашаа сүйдсэн байдалтай байсан гэв.

Зургийг фэйсбүүк хуудсаас авав

Бид уг асуудлын мөрөөр сурвалжлахаар очиход барилгын хашааны хүрээг тэлж, нурсан хэсгийг давуулан дахин босгосон байлаа. Энд хөрс дахин нурахгүй гэж баталгаа үгүй бөгөөд бороо орох эсвэл одоо ч хөрс чийгтсэн тул нуралт өгч зэргэлдээх байшингууд мөн нурах эрсдэлтэй харагдаж байв. Тодруулбал, баруун урд талын байрны булан эмтэрч сүйдсэн, урд талын орон сууцны авто зам цуурсан, нурах эрсдэл бүхий дараах нөхцөл үүссэн байна.

Зэргэлдээх орон сууцны барилгын суурь эвдэрч эхэлжээ

Нурсан хэсгийг давуулан ахиулж байрлуулсан хашаа урд талынхаа орон сууцнаас холгүй харагдах ба зам нь дахиад л цуурчээ

Өмнө нь таван давхар байсан “Амур” зочид буудлын барилгыг нурааж дахин шинээр барихдаа мөн л таван давхар шинэ барилга барих тул оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүйгээр барилгын ажлыг явуулж, хуулийн хүрээнд ажиллана гэж эхэндээ мэдэгдэж байсан ч өдгөө доороо 5 давхар үйлчилгээний төвтэй, олон давхар зочид буудал барихаар төлөвлөж буйг нэрээ нууцлахыг хүссэн оршин суугч хэлэв. Угтаа бол ямар ч барилгын ажлыг хийхдээ тухайн объектод ямар зориулалтаар, хэдэн давхар, ямар төрлийн барилга барьж буй талаар өгүүлж, зураг төслийг харуулсан самбар бүхий мэдээлэл гаднаа байх ёстой ч энд байсангүй. Тэгээд ч зогсохгүй барилгын ажлыг шөнө дунд 3 цагт ч үргэлжлүүлж, ойр орчмын оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж байгаа гэв.

Орон сууцны ойр орчимд хүүхдийн тоглоомын талбайгүй, явган хүний зам ч үгүй “алга дарам” газарт зочид буудал барьж буй компани нь С.Лхамноржин захиралтай “Амури-Оргил” ХХК бөгөөд мөн тэрбээр шинээр баригдаж буй зочид буудлын урд байрлах 67-р байрны СӨХ-ны дарга аж.

Эх сурвалж: shilen.gov.mn

Шинээр баригдаж буй барилгын зүүн талд байрлах “Гранд Хилл” зочид буудал нь албан бус мэдээллээр түүний хамаарал бүхий этгээдийнх бөгөөд тус зочид буудлын гаднах агааржуулалтын системийн чанга дуу чимээ, авто зогсоолгүй тул үйлчлүүлэгчид нь орон сууцны зогсоолыг ашиглаж, зам хаадаг, хогийн цэг нь халуунд үнэр танартай болж, гаднаа хөглөрдөг гэх мэт мөн л оршин суугчдын толгойн өвчин болсоор удаж буйг иргэд хэлж байлаа.

Бид С.Лхамноржин захиралтай холбогдсон боловч тодорхой мэдээлэл авч чадаагүй бөгөөд өөрөө эргэн холбогдож мэдээлэл өгнө гэсэн юм. Мөн бид энэ талаар мэргэжлийн  байгууллагуудаас тодруулж эргэн мэдээлэх болно.

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Гэрэл зургуудыг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан