Улсын Драмын эрдмийн театр “Норовын намтар” хошин, синтез мюзикл жүжгийг хүүхэд багачуудынхаа хүмүүжил, мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийх зорилгоор есдүгээр сарын 4-нд хүүхэд багачууддаа өргөн барихад бэлэн боллоо.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиогдсон өдгөө 56 “настай” “Норовын намтар” бэсрэг найраглалыг ийнхүү орчин үеийн сэдэвтэй болгон шинэчлэн найруулан бичжээ.
Энэхүү жүжиг нь Монголдоо анх удаа тоглогдож буй үндэсний хэмжээний хүүхдийн сургамжит Драмын жүжиг гэдгээрээ илүү онцлог болж байгаа бөгөөд техник технологийн хөгжил өдөр ирэх тусам хөгжиж буй өнөө үед үүнийг дагасан сөрөг үр дагаврууд хүүхдийн хүмүүжилд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд харуулахыг зорьжээ.
“Норовын намтар” зохиол нь энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй болж зохиолын гол дүр болох Норовын аав, ээж, ах, дүү, найз, нөхдийн дүрүүд нэмэгдэж, зөвхөн хүүхэд багачуудад төдийгүй эцэг эхчүүдийн сэтгэлд ч нэгийг бодуулахаар мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэн чанартай уран бүтээл болж чадсан байна.
Найруулагчаар СТА Ч.Түвшин ажилласан бол туслах найруулагчаар Э.Ёндоншарав хөгжмийн зохиолчоор СТА А.Төгсбаяр нар ажиллажээ.
Тоглоомонд донтоод гэрийнхэндээ худлаа ярьж, хичээлдээ мууддаг Норов хэмээх дэггүй хүүгийн дүрийг жүжигчин А.Чингүн бүтээсэн бөгөөд аавд жүжигчин Г.Амгаланбаатар, ээжид Ц.Баясгалан, Жимсээ охины дүрд Т.Хулан, Норовын эмээгийн дүрд МУГЖ Г.Урнаа, өвөөд Б.Отгонбаатар нар тоглосон байна.
Мөн ханын цагт жүжигчин Б.Тамир, мэлхий нинжад Г. Алтангэрэл, прод Г.Дөлгөөн-Аюуш, скорпионд Б. Баяржавхлан, Хэлл Боед А.Алтантөр, PC тоглоомын газрын эзэнд Ц.Төмөрхуяг, П.Тунгалаг болон УДЭТ-ийн нийт уран бүтээлчид оролцож байгаа ажээ.
Жүжиг нийт 11 дуутай ба дуучин Дэлгэрмаа, Намсрайноров, “Киви” хамтлагийн Ука, “Дижитал”-ын Эрка, дуучин Нара, “Vanquish” хамтлагийн гишүүд, “Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайхан, A Cool, “Extacy”, “Uvertura” хамтлагийн 40 гаруй уран бүтээлчид дуулсан байна.
Жүжиг есдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд 14.00, 15.40 цагуудад тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 8000 төгрөгөөр борлуулагдах ажээ. Мөн анги хамт олноороо үзэх тохиолдолд тасалбарыг 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.
Түүнчлэн Норов нэртэй хүүхдүүд уг жүжгийг үнэгүй үзэх боломжтой гэнэ.
А.Цацрал