gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3582₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3582₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3582₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архангайн Хайрхан сумын уяачийн туслах малчны 12 настай хүүхэд мориноос унаж амиа алджээ

Б.Азбаяр
Нийгэм
2025-02-20
63
Twitter logo
Б.Азбаяр
63
Twitter logo
Нийгэм
2025-02-20
Архангайн Хайрхан сумын уяачийн туслах малчны 12 настай хүүхэд мориноос унаж амиа алджээ Архивын зураг ашиглав.

"Энэ сарын 19-ны өдөр буюу өчигдөр Архангай аймгийн Хайрхан сумын нэгэн уяачийн туслах малчны 12 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа" хэмээн ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээллээ.

Тэрээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудлаар өнөөдөр мэдээлэл өгсөн. Тус мэдээллийг өгсний дараа Child.mn сайтын сэтгүүлчийн асуултад хариулж байх үеэр дээрх мэдээллийг хүргэсэн юм.

Тодруулбал Г.Ууганбаатар хэлэхдээ, "

Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын 41 дүгээр тогтоол албажсан.
Тогтоолын хоёр дахь заалтад “Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэж заасан.

Гэвч өчигдөр Архангай аймгийн Хайрхан сумд уяачийн туслах малчны хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.

Ийм төрлийн хэрэг зөрчил ямар байдлаас үүсэж байна гэхээр өвөл, хаврын хурдан морины уралдаан бэлтгэх ажил өвөл эхэлдэгтэй холбоотой.

Улмаар хурдан морины ажил хийнэ гэдэг нь морин дээрээ хүүхэд суулгаад морио хөлслөх зэрэг хамаатай. Ийм хэлбэрээр уралдаанд бэлтгэж буй морины ажилд хүүхэд оролцоод буй. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдийн амь нас хохирсон байж болзошгүй байна. Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажлыг үргэлжлүүлж буй. Мөн Архангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар ажиллаж байна.

Амь хохирогчийн сурдаг сургуулийн удирдлагуудаас холбогдох мэдээллүүдийг авсан. Өчигдөр үдээс өмнө хичээлдээ сууж, үдээс хойш тухайн айлд очиж морины ажил хийж байгаад амь насаа алдсан байна гэсэн.

Хурдан морины уралдаан зохион байгуулах асуудал болон тус уралдаан нь өв соёл мөн үү, биш үү гэдэг бол бидний хариуцах асуудал биш. Харин уралдаанаас үүдэлтэйгээр хүүхдийн эрх зөрчигдөх нөхцөл байна уу, үгүй юу гэдгийг харна.

Өнгөрсөн хугацаанд ч гэсэн, хаврын хурдан морины уралдааны үеэр болон уралдаанд бэлтгэх зорилготой үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр хүүхдийн амь нас жил бүр хохирсон. Тиймээс нөхцөл байдлыг таслан зогсооё доо л гэдэг асуудал ярьж байгаа юм. Бид нэг ч гэсэн хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болох энэ үйл явцаас урьдчилан сэргийлэх ёстой гэдэг л байр суурьтай ажилладаг” гэв.

Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд, Цагдаагийн байгууллагад 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн. 

Шалгалтын явцад амь хохирогч нь 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Одоогоор шалгалт үргэлжилж байна" гэжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан