Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг биелүүлээгүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцсон асуудлаар Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар мэдээллээ.
Тэрбээр "ХЭҮК-ын тухай хуульд зааснаар комиссын гишүүн гомдол мэдээллийн мөрөөр болон өөрсдийн санаачилгаар хянан шалгалт хийдэг. Одоо комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг хүний эрхийн зөрчлийг таслан зогсоож, арилгах, урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох албан тушаалтан хүргүүлдэг.
Тус хууль 2020 онд шинэчлэгдсэнээр гишүүний шаардлага зөвлөмжийг заавал биелүүлэх шинж чанартай болсон. Хүлээж авсан байгууллага, албан тушаалтан шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлж, хугацаанд нь ХЭҮК-т баримттай хүргүүлдэг.
ХЭҮК 2020 онд 24 шаардлага, 25 зөвлөмж, 2021 онд 46 шаардлага, 58 зөвлөмж, 2022 онд 27 шаардлага, 47 зөвлөмж, 2023 онд 26 шаардлага, 61 зөвлөмж, нийт 380 шаардлага, зөвлөмжийг албан тушаалтан хүргүүлсэн. 2024 онд ХЭҮК нийт 66 шаардлага, зөвлөмжийг 397 хүний эрхийн асуудлаар хүргүүлсэн.
2024 онд гомдол мэдээлэл шалгаад 14 шаардлага, 22 зөвлөмж, удирдамжтай хянан шалгалт хийж 16 шаардлага, 18 зөвлөмж, дүн шинжилгээний үндсэн дээр 9 зөвлөмж хүргүүлсэн. Комисс гишүүдийн санаачилгаар 7 зөвлөмж хүргүүлсэн.
Хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар хамгийн их шаардлага, зөвлөмжийг хүргүүлж байна. ХЭҮК-т ирж байгаа гомдлын өндөр хувийг хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол эзэлдэг. Мөн хүүхдийн эрх, халдашгүй чөлөөтэй байх эрх, хувийн нууцаа хамгаалуулах эрхийн асуудалтай холбоотой шаардлага, зөвлөмжүүд хүргүүлсэн. 2024 онд ахмадын асрамжийн газрын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, ахмадын эрхийг хангах чиглэлээр шаардлага, зөвлөмжүүд хүргүүлсэн.
Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн шүүхийн шийдвэр нь мэдээллийн санд тавигдах ёсгүй.
Мөн зорилтот бүлгийн эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар шаардлага, зөвлөмжүүд хүргүүлсэн. 2024 онд хүргүүлсэн нийт 66 шаардлага, зөвлөмжөөс тодорхой үр дүн гарсан бөгөөд хэрэгжилт нь үргэлжлээд явж буй.
Үр дүн гарсан асуудлаар мэдээлэл өгөхөд, Нийслэлийн ерөнхий боловсролын 5-р сургуулийн өргөтгөлийн барилга 2019 оны 6 дугаар сард эхэлсэн бөгөөд 2020 оны наймдугаар сард буюу 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд энэ өргөтгөлийн барилгын шинэчлэл, засварын ажлууд дуусаж, хүүхдүүдийг шинэ хичээлийн байранд суралцуулах төлөвлөгөө байсан.
Гэвч 4 жилийн хугацаанд энэ барилга ашиглалтад оролгүй, сургуулийн сурагчдын сурч боловсрох эрх хөндөгдөж, тодорхой сурагчид бусад сургуульд түрээсийн байранд сурч, урлагийн болон биеийн тамирын хичээлд оролцох боломжгүй байжээ.
Энэ асуудал 4 жилийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд сургуулийн эцэг эхчүүдийн төлөөллөөс ХЭҮК-т гомдол гаргасны дараа шалгалт явуулж, 2024 онд Монгол Улсын Засгийн газрын боловсролын асуудал эрхэлсэн сайдад шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагын дагуу сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 2024 оны сүүлээс эхлэн 1100 гаруй сурагч суралцаж байна. Энэ барилга ашиглалтад орсноор хичээлийн эрх нь шийдэгдсэн.
Мөн 2024 онд ХЭҮК ахмадын асрамжийн газруудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Эхний шалгалт Дорноговь аймгийн ахмадын асрамжийн газрын барилгын талаар байсан. Тус асрамжийн газар 1942 онд баригдсан цэргийн эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан бөгөөд эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хөгц мөөгөнцөр зэрэг эрүүл мэндэд хортой нөхцөл байдалтай байсан. Тиймээс шинэ асрамжийн барилга барих шийдвэр гарсан бөгөөд 2022 оны 12 дугаар сард шинэ барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан.
Гэвч 2024 оны 3 дугаар сард барилгын ажил удаашралтай байсан учир ХЭҮК-аас шаардлага хүргүүлсэн. Мэдээж, ахмадын амьдрах орчны аюулгүй байдал нь тэдний эрүүл мэнд, амьдрах эрхийн асуудалтай шууд холбоотой тул энэ асуудал нэн яаралтай шийдэгдэх шаардлагатай байсан.
Тухайлбал, 2024 оны 10 дугаар сард шинэ барилга ашиглалтад орж, 18 асруулж буй ахмадын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан. Тус асрамжийн газарт байгаа ахмадуудад эрүүл аюулгүй амьдрах орчин бүрдсэн хэдий ч, барилгын тодорхой хэсгүүдэд нэмэлт засвар шаардлагатай байгаа ч, барилга техникийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй байсан. Гэсэн ч шинэчлэгдсэн барилга ахмадын эрхийг хангах чиглэлээр чухал үүрэг гүйцэтгэсэн.
Дээрхийг комиссын гишүүний шаардлагаар хэрэгжсэн үр дүн гэж харж байна.
Дараагийн танилцуулах зүйл, ШЕЗ-ийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлагдсан. Өөрөөр хэлбэл, шүүхээр шийдэгдэж байгаа шүүхийн шийдвэрүүд олон нийтэд ил болсон ч, зарим төрлийн мэдээллүүд нууцлалтай байх ёстой. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн шүүхийн шийдвэр нь мэдээллийн санд тавигдах ёсгүй. Мөн хувь хүний нууцыг хамгаалсан, эмзэг мэдээллийг хамгаалсан зохион байгуулалттайгаар мэдээллийг олон нийтэд хүргэх ёстой.
Гэвч ТББ-аас ХЭҮК-т гомдол ирсэн. 2024 оны шүүхийн СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн хэргийг шүүхийн шийдвэрийн мэдээллийн санд нээлттэй байршуулсан байна. Үүний улмаас хохирогч хүүхэд ахиж хохирол учрах эрсдэл нэмэгдсэн гэж гомдол гаргасан. Шалгалтын үр дүнд, шүүхийн цахим санд мэдээллийг оруулахдаа хохирогчийн танигдах боломжтой байдлаар оруулсан зөрчил тогтоогдсон.
Тиймээс комиссын гишүүний 2024 оны 4 дүгээр сарын 26-ны дугаартай шаардлагыг ШЕЗ-ийн даргад хүргүүлсэн. Энэ шаардлагад, 1) шүүхийн мэдээллийг ил байршуулсан холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох, 2) шүүхийн мэдээллийн цахим санд оруулах үйл явцыг журмын шаардлага хангасан эсэхийг хянан шалгах шаардлагыг тавьсан.
14 төрийн албан хаагчид хариуцлага тооцсон.
ШЕЗ-өөс шаардлагыг хэрэгжүүлж, ХЭҮК-т хариу албан бичиг ирүүлсэн. Тус бичигт шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулсан шийдвэрийн 39.36 хувийг холбогдох хууль журамд нийцүүлж байршуулсан гэж мэдээлсэн. Мөн шүүхийн шийдвэрийг нийтэд ил болгосон албан тушаалтанд хариуцлага тооцсон тухай хариу ирүүлсэн.
Дараагийн нэг танилцуулах шаардлага бол ШШГБ-ын харьяа хорих ангиудад хоригдож байгаа хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх тохиолдолд прокурорын зөвшөөрлөөр хөдөлмөр эрхлүүлдэг. Гэвч нэр бүхий хорих ангийн удирдлага прокурорын зөвшөөрөлгүйгээр хоригдлуудыг хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдол гарсан. Энэ талаар хяналт шалгалт зохион байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр комиссын гишүүний шаардлагыг ШШГЕГ-ын даргад хүргүүлсэн. ШШГЕГ-аас хариу ирүүлж, тухайн ангийн дарга болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцсон. Мөн прокурорын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлүүлэх үйл явдлыг таслан зогсоох зорилгоор хорих ангийн бүх албан тушаалтанд хариуцлага тооцох арга хэмжээ авсан.
Ер нь бол 2024 онд комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн дагуу хүний эрхийн зөрчлийг гаргасан нэр бүхий сумдын засаг дарга нар, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын удирдлага, соёлын салбарын удирдлага, хууль сахиулах чиг үүргийн байгууллагын удирдлагуудад нийтдээ 14 төрийн албан хаагчид хариуцлага тооцсон.
Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. 2022, 2023 онтой харьцуулахад 2024 онд хүргүүлсэн комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт өндөртэй байгаа. Энэ талаар бид УИХ-д илтгэл өргөн барьдаг бөгөөд энэ нь Монгол УИХ-д танилцуулах чиглэлээр өргөн баригддаг. 2025 онд энэ асуудлыг үргэлжлүүлэн хүргүүлэхээр төлөвлөж байна.
Одоо ХЭҮК-ын илтгэлд мөн 2024 оны шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хяналт үнэлгээ хийгээд холбогдох мэдээллийг хүргүүлнэ. Ер нь ХЭҮК-оос гаргаж байгаа шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг олон нийтэд хүргэх нь чухал. Мэдээллийн урсгалыг сайжруулах, хүний эрхийн хяналтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор ХЭҮК-оос тухайн онд гаргасан шаардлага, зөвлөмжийн эмхэтгэлийг хэвлүүлж, олон нийтэд хүргэх шийдвэрийг энэ комиссын хурлаар шийдсэн. Энэ үйл явц одоо хийгдэж байгаа.
Гэхдээ комиссын гишүүний шаардлага, зөвлөмжүүд хангагдахгүй байгаа хэд хэдэн шалтгаан, нөхцөлүүд байгаа. Бүгдийг хэлэхэд, 2024 онд хүргүүлсэн шаардлага, зөвлөмжүүдийг 100 хувь буюу бүрэн биелэгдсэн гэж үзэхгүй байна. Тодорхой хэмжээнд хэрэгжилт удааширсан, хэт хэрэгжилттэй шаардлага, зөвлөмжүүд байсаар байна. Энэ ямар шалтгаан, нөхцөлөөс болзошгүй юм бэ гэвэл,
-
Монгол Улсын төсвийн тухай хуулиар 2025 оны төсөв 2024 онд батлагддаг. Хүний эрхийн зөрчил нь хэзээ ч, аль ч цаг үед гарах боломжтой учраас ХЭҮК-оос тухайн үед нь шаардлага, зөвлөмжийг гаргаж, хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох зорилгоор санхүүжилт гаргах боломжтой байдаг. Гэвч төрийн байгууллагуудын төсвийг тодорхой хэмжээнд Төсвийн тухай хуульд үндэслэн тогтоосон байдаг учир энэ шаардлага, зөвлөмж хэрэгжихгүй байх нөхцөл үүсдэг.
-
Байгууллагын удирдлагын солигдсон нөхцөлөөс үүдэн тасралтгүй үйл ажиллагаа алдагдаж, өмнөх удирдлагаас гаргасан шаардлага, зөвлөмжүүд дараагийн удирдлагад уламжлагдахгүй байх нөхцөл байдал үүсдэг. Энэ нь шаардлага, зөвлөмжийн хэрэгжилт удаашрах шалтгаан болдог.
-
Зарим байгууллагын албан тушаалтнууд шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн мэдлэг, хүний эрхийн асуудалд шаардлагатай ойлголт, хандлага дутмаг байгаагаас удаашралтай байна. ХЭҮК-ын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар мэдээлэлгүй эсвэл биелүүлэх үүргээ мэддэггүй байдал үүсэх нь шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд саад болж байна.
-
ХЭҮК-ийн шаардлага, зөвлөмжийг хүлээж авсан байгууллагууд үүрэг хүлээж, хэрэгжилтэд хяналт тавихгүй байх тохиолдол гарч байна. Үүний улмаас шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, хяналт тавих асуудал үүсдэг.
-
Зарим шаардлага, зөвлөмжүүд нь нэг удаагийн арга хэмжээ авахгүйгээр, тодорхой хугацаанд, давтамжтайгаар хэрэгжих шаардлагатай байдаг. Гэвч эдгээр урт хугацааны шаардлага, зөвлөмжүүдийн хэрэгжилт бас удаашралтай байна.
Тэгэхээр, эдгээр асуудлууд нь шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд саад болж, удаашралыг бий болгож байгаа юм. Тиймээс бид энэ талаар анхаарч, шийдвэрлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэв.
ШУУД: