Нийслэлийн засаг даргын тамгын газар 2025 онд гадаадын албан томилолтод зарцуулах төсвийг 2 тэрбум төгрөг гэж тусгажээ. Эхний хагас жил гэхэд л 1.6 тэрбум төгрөг нь зарцуулагдахаар байна.
Төрийн байгууллагууд албан ёсны веб хуудастай байх бөгөөд түүндээ төсвийн орлого, зарлагын зарцуулалтыг нийтэд ил тод мэдээлж "шилэн" байлгах үүрэг хүлээдэг. Тэгвэл Нийслэлийн засаг даргын тамгын газрын албан ёсны веб хуудаст байршуулсан шилэн дансны мэдээллээс шүүхэд 2025 онд гадаад томилолтод зарцуулах мөнгийг сар бүрээр,
- Нэгдүгээр сард- 400 сая төгрөг
- Хоёрдугаар сард-150 сая төгрөг
- Гуравдугаар сард- 370 сая төгрөг
- Дөрөвдүгээр сард- 290 сая төгрөг
- Тавдугаар сард- 190 сая төгрөг
- Зургаадугаар сард- 190 сая төгрөг
- Долоодугаар сард- 190 сая төгрөг
- Наймдугаар сард- 100 сая төгрөг
- Есдүгээр сард- 90 сая төгрөг
- Аравдугаар сард- 10 сая төгрөг
- Арваннэгдүгаар сард- 10 сая төгрөг
- Арванхоёрдугаар сард- 10 сая төгрөг байна гэж тусгажээ.
Тэгвэл өчигдөр нийгмийн сүлжээнд нийслэлийнхний гадаад томилолтын талаар "Төсвийн мөнгөөр олноороо гадаадад аялж байна" гэх агуулгатай шүүмжлэл гарч эхэлснийг бид мэдээлсэн.
Тодруулбал, Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг тавдугаар сарын 10,11 ний өдрүүдэд зохион байгуулсан.
"Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг зохион байгуулснаар хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх үр дүнтэй төдийгүй, үндэсний соёлын үнэт зүйлсийг сурталчлах, аялал жуулчлалаас олох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой" гэж үзсэнээ ч нийслэлийнхэн илэрхийлсэн. Тиймээс, Нийслэлээс нийт 80 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 8-ны өдөр Будапешт хотыг зорьсон аж. Тэд зургаан өдрийн хөтөлбөрт ажлаар явсан тул эх орныхоо хөрсөн дээр өнөөдөр газардаж буй.

Унгарт байх хугацаандаа, нийслэлийн төсвөөр буюу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, хүндэтгэлийн нэгдсэн урлагийн тоглолтыг Маргарет арал дээр зохион байгуулжээ.
Дээр дурдсан урлаг соёлын үйл ажиллагаа эрхлэгчидтэй хамт Нийслэлийн засаг даргаас гадна удирдлагын түвшний долоон хүн явсан аж. Харин ЖДҮ-ийнхэн болон ААН-үүд өөрсдийн зардлаар явсан гэж мэдээлсэн.
Маргарет арал дээрх соёлын өдөрлөгийг өндөрлүүлсний дараа нийслэлийн удирдлагууд маань Дунай мөрний эргийг даган хөгжсөн Унгар улсын ус хуримтлуулах, үерийн усны менежментийн туршлагаас нь суралцжээ. Ингэснээр усны барилга байгууламжийн мэргэжилтнүүд нь чадварлаг гэдгийг мэдэж, Будапешт хотын усны салбарын инженер, техникүүдийн ажилтнуудыг Улаанбаатар хотод урьж, ажиллуулахаар болсон байна.
"Түүнчлэн тус хотын нийтийн тээврийн менежмент европтоо гайхагддаг учраас метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцах, хамтарч ажиллахаар тохиролцлоо" хэмээн Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудастаа нийтэлжээ.
Тэгвэл одоо иргэд бидний хамгийн их анхаарлыг татсан сэдэв болох төсөв зардлыг нь нягталж, тооцъё.
Сангийн сайдын 2011 онд баталсан "Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай" 188-р тушаалд, Зүүн европийн орон болох Унгар улсад хурал зөвлөгөөн, уулзалт яармагт оролцох, гэрээ хэлэлцээр хийх, туршлага судлах зэрэг ажлаар гадаад оронд явагчдын гадаад албан томилолтын зам хоног, зочид буудлын зардлын хэмжээ 140 ам.доллар байна гэж заажээ.

Харин өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан хэвлэлийн байгууллагад өгсөн яриандаа "Урлаг соёлынхон зэрэг төрийн албан хаагч нийлээд 50 хүн Унгар явсан" гэж хэлэв. Тиймээс 50 хүний зургаан өдрийн албан томилолтын зардлыг бодож үзье.
Ханшийн өнөөдрийн мэдээгээр, ам.доллар 3572 төгрөгтэй тэнцэж байна. Тиймээс нэг хүний өдрийн зардал 500,080 төгрөг гэсэн үг. Тэгвэл зургаан өдрийн зардал нь 3,000,480 төгрөг. Харин нийт 50 албан хаагчийн тоонд үржүүлбэл 150,024,000 төгрөг болно. Мэдээж үүнд урлагийн тоглолтын тайз, хувцас, жижиг хэрэглэл болоод ачаа тээврийн зардал багтаагүй. Мөн уран бүтээлчдийн цалин ч гэсэн ороогүй гэсэн үг. Нийслэл тавдугаар сарын гадаад томилолтынхоо зардлыг 190 сая төгрөг байна гэж тусгасан. Тэгэхээр тооцоололгүй төсөөлж төсөвлөөгүй нь тодорхой харагдаж байна.
Тодруулахад, нийслэлийнхэн энэ тавдугаар сард өөр ямар нэгэн гадаад томилолтгүй гэв. Үлдсэн 39,976,000 төгрөгийг үрэлгүйгээр төсөв хэмнэх нь үү эсвэл бүгдийг нь барагдуулав уу гэдгийг зардлын тайлан гартал хүлээх үлдэв.
Нийтлэлийн эхэнд тэмдэглэснээр бусад саруудад ч гэсэн олон хүний бүрэлдэхүүнтэй баг өндөр төсвөөр гадаад томилолтод явахаар байна.