Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд” энэ сарын 10, 11 ний өдрүүдэд болов.
Эдгээр үйл ажиллагаанд оролцохоор нийслэлээс 80 хүн явжээ. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр олон хүн явсныг шүүмжилсэн юм.
Нийслэлийн Хэвлэлийн албанаас дараах хариуг өглөө. "ЖДҮ эрхлэгч, Улаанбаатар чуулгын хамт олон, Улаанбаатар музейн хамт олон, аялал жуулчлалын найман компанийн төлөөлөл явсан. Компаниуд зардлаа өөрсдөө гаргасан. Засаг даргатай нийлээд удирдлагын бүрэлдэхүүнд долоон хүн явсан.
Авч явсан гэр, музейн үзмэрүүд гээд ачаагаа тээвэрт өгч, зардлаа хэмнэхийг хичээж байна. Гаднаас хэвлэлийн төлөөлөл огт авч яваагүй" гэв.
Хэмнэлтийн хууль үйлчилж байгаа өнөө үед нийслэлээс олон хүнийг гадаад томилолтод явуулсныг иргэд ч шүүмжлэв. Гадаад улсад үндэсний урлаг, гар эдлэлүүдээ танилцуулах нь зөв ч энэ ажлыг тухайн улсад суугаа ЭСЯ-д, консулын газар зохион байгуулах үүрэгтэй гэсэн юм.