УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 26 дугаар тойрогт "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшүүлсэн Н.Энхбаяр нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон тул СЕХ-ноос түүнийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан.
Үүнтэй холбогдуулан Босоо Хөх Монгол хөдөлгөөн, Гол нууруудын хөдөлгөөний төлөөлөл өнөөдөр СЕХ-нд шаардлага хүргүүллээ
ШУУД:
Энэ талаар Босоо Хөх Монгол хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан “Бүх ард түмний сонгох сонгогдохгүй эрхийн асуудал хөндөгдөж байна. Авлига албан тушаалын хэрэг гэж яривал МАН, АН-аар дүүрэн улсаа зарсан, ард түмнийхээ эрх ашгаас урвасан хүмүүс дүүрэн байна. Сонгуулийн ерөнхий хороо гэдэг бол сонгуулийг шударга явуулах олон нийтийн байгууллага. Түүнээс биш аливаа нэг эрх барьж байгаа намын байгууллага биш. Хараат байх ёсгүй. Хэрэв Н.Энхбаяр нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа бол нөгөө хүмүүсээ бас яагаад дэвшүүлээд байгаа юм.
Н.Энхбаяр гэдэг хүний цаана ард түмэн хохирч байна. Төрийн баялаг хэний халаасанд орсон гэдгийг Н.Энхбаяр нэгд нэгэнгүй мэдэж байгаа учир эрх баригчид айж гэж бодож байна. Үүний цаана ард түмэн өөрөө хэлмэгдэж байна. Хүмүүст зөв сонголтоо хийгээрэй гэж хэлмээр байна. Тэдний өгсөн 50, 100 мянган төгрөгөөр саналаа битгий худалдаарай. Эх оронч сонгууль хийгээрэй. МАН, АН-ыг дагаж гүйсээр байгаад манай улсын улс төр, эдийн засгийн аюулгүй байдал гамшгийн хэмжээнд хүрлээ. Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй байх нь МАНАН-д ашигтай. Эд нар гуравдагч хүчнээс айж байна. Монголд гуравдагч хүчин ус агаар шиг хэрэгтэй байна. Эх орончдоос айж байна. Тийм болохоор Н.Энхбаярыг дахин нэр дэвшүүлэхгүй байх бодлого явагдаж байна” гэлээ.