Өмнөд Азийн улс орнууд дундаас коронавирусийн халдварын дотоод дахь тархалтыг зогсоож сайн арга хэмжээ авч байгаа хэмээн ДЭМБ-аас сайшаал хүлээж байгаа орон бол Вьетнам улс.
Өнөөдрийн байдлаар Вьетнамд тус вирусийн халдвараар 270 хүн өвчилж, үүнээс 220 хүн эдгэрсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй, тусгаарлалтад 80 гаруй мянган хүн байна. Тус улсын хувьд хүн ам ихтэй, Хятадтай хил залгаа оршдог зэрэг өндөр эрсдэлтэй байсан боловч тохиолдлын тоогоор дэлхийд 103-т бүртгэгдэж, эндэгдэл гараагүй байна.
Тэгвэл 97 сая хүн амтай Вьетнам улс цар тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж чадсан бэ?
Цагаан сарын өмнө буюу Вьетнам улсад тахал дэгдээгүй байх үед Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран аюулыг хэрхэн даван туулах төлөвлөгөө гаргажээ. Үүний үр дүнд халдвар тархах үед Вьетнамын эрх баригчид урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тусгаарлах, бүсчлэх, хорио цээр гэсэн таван стратегийн зарчмыг баримталж байна.
Мөн өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр мэдээллийн технологийг нэвтрүүлсэн (мөрдөх, хянах, хянах, мэдээлэх, дэмжих гэх мэт) юм. Ханой хотын Хууль зүйн газраас дараах тохиолдолд мөнгөн торгууль, хуулийн шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- Олон нийтийн газар маск зүүгээгүй бол 13 ам.доллар,
- Ашигласан маскаа гудамжинд хаявал 212-300 ам.доллар,
- Эрүүл мэндийн байдлаа нуусан бол 85 ам.доллар,
- Эрүүл мэндийн байдлаа нуун дарагдуулж, “коронавирусийн халдвар тараасан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх,
- Халдварт бүсэд үйл ажиллагаа явуулж буй хоолны газар, хүнсний дэлгүүр ажиллуулсан тохиолдолд 850 ам.доллар,
- Олон нийтийн газар үйл ажиллагаа эрхэлж буй ААН 425-850 ам.доллар,
- Халдварт бүсэд эмнэлгийн хяналт, аюулгүй байдлын талаарх засаг захиргааны зааврыг дагаж мөрдөөгүй иргэнийг 850 ам.доллароор,
- Хорио цээрийн бүсээс зугтах, хорио цээрийн дүрмийг зөрчих, хорио цээрийн дэглэмээс татгалзсан эсвэл зайлсхийсэн иргэнийг 425 ам.доллароор торгох. Хэрэв тэдний үйлдэл нь бусдад халдвар тараасан бол Эрүүгийн хэрэг үүсгэх,
- Халдварын талаар хуурамч мэдээ нийтэлсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу 640 ам.доллар хүртэлх торгууль эсвэл 7 жилийн хорих ял эдлүүлэх,
- Баар, диско, караоке баар, массажны газар, гоо сайхны салон гэх мэт үйлчилгээний газрууд түр хаах тушаалыг үл харгалзан үйл ажиллагаа явуулсан тохиолдолд 4300 ам.долларын торгууль, эсвэл Эрүүгийн хуулийн дагуу шийтгэх,
- Тахал өвчний үед барааны хомсдолыг ашиглах, эсвэл хиймэл хомсдол үүсгэсэн иргэн, ААН-ийг бараа бүтээгдэхүүний үнээс хамаарч захиргааны торгууль ногдуулж, Эрүүгийн хуулийн дагуу хорих хүртэлх ялаар шийтгэх зэрэг багтаж байна.
Ийнхүү эдгээр бүх арга хэмжээ нь өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа аж.
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн