Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд СТӨ-ний Уран зургийн галерейд болж буй “Шинжлэх ухаан, тeхнологи, инноваци 2018" үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн дахин цэнэглэдэг батарей, усан халаалтын зуухны автомат удирдлагын систем, халаагуурыг танилцууллаа.
УСАН ХАЛААЛТЫН ЗУУХНЫ АВТОМАТ УДИРДЛАГЫН СИСТЕМ
Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баясгалангаас усан халаалтын зуухны автомат удирдлагын системийнх нь талаар тодрууллаа.
“Энэ систем нь хотын агаарын утаат бохирдлыг буруулахад чиглэсэн нэг шийдэл болж байна.
Усан халаалтын зуухыг энгийнээр уурын зуух гэж ойлгож болно. Нэг уурын зууханд 100-200 орчим айлыг холбоод, алсын зайнаас хянаж удирдаад хүний оролцоогүйгээр ажиллуулах боломжтой систем юм.
Тухайн усан халаалтын зуух нь хүний оролцоогүй ажилладаг автомат систем гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд усан халаалтын 2000 орчим зуух ажиллуулах шаардлагатай. Тэдгээр зууханд нийт 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий.
Хэрвээ манай системийг тавибал 200 орчим хүн ажиллуулах боломжтой. Нэг диспетчерийн хяналт удирдлагын төвтэй, цөөн тооны үйлчилгээний ажилтнууд 2000 зуухан дээр ажиллах боломжтой.
Бид хөнгөвчлөөд тухайн усан халаалтын зуухыг гадна нь нүүрсийг нь буулгаад цааш нь конвейрээр татаж аваад ажиллуулдаг систем. Бид ерөнхийдөө туршилтын явцдаа байна” гэлээ.
ХАЛААГУУР
Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Бөхцоож халаагуураа танилцууллаа. “Халаагуур нь 800 ватт хэрэглэж байна. Бусад төрлийн хуурай болон тосон теньтэй харьцуулахад цахилгаан бага хэрэглэж, сантехникийн холболт шаардахгүй давуу талтай" гэлээ.
ДАХИН ЦЭНЭГЛЭДЭГ БАТАРЕЙ
Физик технологийн хүрээлэнгийн докторант Л.Сарантуяа:
“Бид литийн ионы дахин цэнэглэдэг бүтээгдэхүүнээр оролцож байна. LIR2032 маркийн 3,7 вольтын дахин цэнэглэдэг батарей. 500 дээш цикл хийнэ. Багтаамж 40 мАц. Электродын материалуудыг нь Физикийн хүрээлэнд бид өөрсдөө синтезэлж гаргаж аваад тэр материалаа ашиглаад батарейгаа хийсэн.
Цаашлаад энэ электродуудаа ашиглаад зөвхөн 2032 биш хэмжээг нь томсгоод гар утасны батарей хийх боломжтой.” гэлээ.