Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороон дээр ажиллалаа.
Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны affordability (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм.
Харилцаа холбооны зохицуулах хороон дээр болсон уулзалтын үеэр:
- Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга хийж,
- Хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцож,
- “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцөж.
- Дээрх асуудлуудын хүрээнд Монгол улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичиг байгуулах хэлэлцээр хийлээ.
Уулзалтын дараа Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн болон Фэйсбүүкийн Хонг Конг, Тайван, Монгол Улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен нартай ярилцлаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адъяасүрэн:
-Өнөөдрийн уулзалтын үр дүнг та юу гэж харж байна вэ?
-Энэ уулзалтыг зохион байгуулах талаар энэ оны эхэнд болсон олон улсын хурлын үеэр бид тохиролцсон юм. Бид Монголд хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудлуудын талаар ярилцлаа. Хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдлэх, хувь хүний нууцыг хамгаалах, Фэйсбүүкт хэрэглэж байгаа давуу талуудыг дэмжинэ. Мөн манайд төдийгүй дэлхий нийтэд тулгамдаж байгаа нийгмийн сүлжээгээр дамжин явж буй хууль бус үйлдэлтэй тэмцэхээр болсон.
Хүүхэд хамгаалал, хуурамч мэдээлэл, залилан хийх, терроризмийг сурталчлах гэх мэт олон төрлийн үйл ажиллагаатай хамтран тэмцэхээр санал тохирлоо. Фэйсбүүкийн төлөөлөгчид энд байх хугацаандаа олон уулзалтад оролцоно. Салбарын төрийн болон хувийн байгууллагуудтай уулзана. Фэйсбүүкт дотоод дэвшил шийдлүүд байгаа. Өнгөрсөн жилээс хийж байгаа ажлуудаа танилцуулъя гэж байна.
-Манайхаас дэвшүүлж байгаа санал юу байна вэ? Тухайлбал, хүүхэд хамгааллын чиглэлд.
-Эхний ээлжид хуурамч хаягийг яаж илрүүлэх, хуурамч мэдээлэл, гүтгэн доромжилсон, нийгмийг буруу зүйлд уруу татсан мэдээллүүдтэй хэрхэн тэмцэх, худлыг тогтоосны дараа яаж тэмцэх зэрэг чиглэлд хамтран ажиллахаар ярилцлаа. Бид интернэт хэрэглээгээрээ Азидаа тэргүүн эгнээнд явж байна. Хүүхэд хамгаалалд бүртгэлийн асуудал яригддаг. Эхний ээлжид бүртгэлийг цэгцлэх хэрэгтэй байна. Уулзалтын үр дүн гарсны дараа хамтран ажиллах санамж бичиг байгуулж, тодорхой мэдээлэл түгээх болно.
-Хуурамч хаягийг хэрхэн нээж илрүүлэх вэ?
-Хуурамч гэдгийг Фэйсбүүкийнхэн өөрсдөө ч мэдэхгүй. Хуурамч гэдгийг тогтоох нь манай байгууллагын асуудал биш юм. Энэ бол цагдаа хүчний байгууллагын ажил. Бид бүх хаягийг бүртгэнэ гэж байхгүй. Бүртгэл хийх системээ ойлгомжтой болгох шаардлагатай. Зарим улсад утасны дугаараар бүртгэдэг. Харин Фэйсбүүк имэйл, утасны дугаараар бүртгэж байна.
Фэйсбүүкийн Хонг Конг, Тайван, Монгол Улс болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен:
-Энэ бол Монголын Харилцаа холбооны зохицуулах хороотой хийж буй анхны албан ёсны уулзалт. Бид өнгөрсөн хоёроос гурван жилийн хугацаанд холбоотой ажиллалаа. Бид хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.
Тухайлбал, хяналтгүй мэдээлэлтэй хэрхэн тэмцэх тухай ярилцлаа. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсрол маш чухал. Мэдээллийн найдвартай эх сурвалжууд гэж юу болох тухай мөн мэдээллийг түгээхээсээ өмнө найдвартай эх сурвалж эсэхийг нягтлан шалгадаг байх талаар олон нийтэд хүргэх хэрэгтэй байгаа юм. Хорооны даргатай бид харилцан ойлголцож, ямар асуудал тулгараад байгаа талаар ярилцлаа. Цаашдаа бид ХХЗХ-той хамтран ажиллаж, олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, нөлөөллийг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллах болно.
-Монголд хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх ямар ажил хийх вэ?
-Зөвхөн тусгайлан Монголд гэсэн зүйл байхгүй. Манай компани аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах хүмүүсийг нэмж ажилд авах болно. Тэдгээрийн дунд монгол хэлтэй мэргэжилтнийг ч ажилд авах болно. Ингэснээр тухайн нутаг дэвсгэрийн мэдээ мэдээллийг ойлгож, ялгадаг болох юм.