Дөрвөн хүүхдийн ээж болоод, уран бүтээлээ хэсэг хугацаанд завсарлаад байсан Монголын анхны альтернатив дуучин Отгоо шинэхэн бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байна.
Түүний “Гүзээлзгэний амьдрал” дуу нь FM 102.5-аас явуулдаг УБ Радио Чартад сүүлийн хоёр долоо хоног тэргүүлээд байгаа бөгөөд тун удахгүй энэхүү бүтээлийнхээ клипийг гаргахаар төлөвлөж байна.
Түүнчлэн дэлхий дахинд пянзны эрин үе буцаад ирж, энэ соёл эргэн дэлгэрч буй энэ цаг үед тэрбээр хуучны болон шинэхэн дуунуудаас бүрдсэн цомгоо пянз хэлбэрээр гаргах гэж байна.
"Пентатоник" наадмын "2005 оны Шилдэг дебют дуучин", 2008 оны "Coke'n beat" наадмын "Шилдэг дуучин" Х.Отгончимэгтэй шинэхэн уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Та “Chill Out” цомгоо гаргаснаас хойш хэсэг завсарласны дараа та пянзаа гаргаж байна. Пянз гаргах санаа хэрхэн төрсөн бэ?
-“Chill Out” цомог маань миний таван настай охинтой чацуу. Охиноо зургаан сартай байхад нь CD-гээ гаргаад, цомгоо танилцуулах жижиг хэмжээний тоглолт хийж байлаа. Түүнээс хойш уран бүтээл бараг хийсэнгүй. Өнгөрсөн намар “Хайрлах уу” дуугаа дуулаад FM-ээр цацсан. Дуунуудаа сингл хэлбэрээр гаргаж байя гэж бодсон юм.
Пянз сонсоход чиний хажууд хүн дуулж байгаа ч юм шиг.
Сүүлийн үед манайхан пянз их сонирхдог болж, хуучны болон шинэ дуунуудыг пянз тоглуулагчаар сонсох хэв маяг сэргэж байна.
Монголд өнгөрсөн жил “Lemons”, “Colors” хамтлагууд пянз гаргасан. Түүнээс өмнө ч уран бүтээлчид гаргаж байсан. Тэр утгаараа надад “Lemons”-ынхон эмэгтэй дуучны хувьд пянз хийлгэвэл зүгээр юм биш үү гэсэн.
Ингээд зөвхөн дуучны хувьд биш, дуу зохиогч гэдэг утгаараа үлдэцтэй байх юм болов уу гээд өнгөрсөн арваннэгдүгээр сараас пянзаа хийлгэхээр зориглолоо. Мөн хүүхдүүд маань хэдэн жилийн дараа миний дуунуудыг пянзаар сонсвол сайхан байх болов уу гэж бодсон юм.
Фэйсбүүк дэх “Пянз цуглуулагчдын клуб” бүлэгт байдаг шог зураач С.Цогтбаяр ах, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, продюсер Н.Халиун зэрэг хүмүүс пянзны цуглуулгадаа ямар их сэтгэл гаргаж, анхаарал тавьж байгааг хараад бас пянз хэвлүүлмээр санагдсан.
Би “Lemons”-ынхонтой ярилцаад хүмүүсийн сэтгэлд хоногшсон, өөрийн зохиосон дуунуудаа пянз болгох санаагаа хэллээ. Пянзандаа дан шинэ дуу бичүүлбэл сонирхолтой биш байж магадгүй болохоор хуучны дуунуудаа оруулбал зүгээр гэж үзсэн юм. “Lemons” тоглож, Отгоогийн дуу хоолойг сонсвол сонирхолтой байх болов уу гээд энэ хамтлагтайгаа хамтарлаа. Пянзаа цөөн тоогоор хэвлүүлж байна.
-CD болон пянзаар сонсох нь ямар ялгаатай вэ?
- Мэдээж дуугаралт өөр сонсогдоно. Аналоги болон дижитал дуугаралт гэж байдаг. Пянз хэвлүүлсэн хүнтэй ярилцахад пянз аналогиор дуугардаг гэсэн. Тэгэхээр пянзанд өөр тохиргоо хийдэг гэсэн үг. Пянзаар хуучны болон рок, поп, жазз бүх төрлийн хөгжмийг сонсоход хүний сэтгэлд дотно, ойрхон байдаг. Чиний хажууд хүн дуулж байгаа ч юм шиг. Надад тийм л мэдрэмж төрсөн.
-Та пянзандаа хуучны ямар дуунуудаасаа оруулж байна вэ?
-Хүмүүсийн сонсох дуртай “Заримдаа”, “Нэгэн залуу” зэрэг дуунуудаа багтаасан. “Lemons” хамтлаг тоглосон учраас өөр өнгө аяс сонсогдох болов уу. 15 жилийн өмнө энэ дуунуудаа дуулж байсан тул энэ удаад хөгжмийн найруулгыг шинээр хийсэн нь сонсож байгаа хүнд өөр мэдрэмж төрүүлэх болов уу гэж бодож байна.
-Бусад уран бүтээлчид мөн бүтээлээ пянзаар гаргах байх?
-Тэгээсэй гэж бодож байна. Дэлхий дахинд пянзаа сэргээж байгаа энэ цаг үед монгол уран бүтээлчид пянзны тоогоо нэмээсэй гэж хүсэж байна. Олон хүн пянзаар сонсож, хүрээгээ тэлээсэй, айл болгон гэртээ пянз тавьж, пянз тоглуулагчтай болоосой. Зөвхөн сонсохоос гадна пянз тоглуулагч гэрийн интерьерт их гоё чимэг болдог юм билээ.
Би пянзаа Японд хэвлүүлж байна. Харин бичлэг, микс мастерингийг Монголдоо, пянзны нүүрний дизайныг “Lemons studio”-д хийлгэсэн.
-Та өөрөө пянз хэр их сонирхож цуглуулдаг вэ?
-Мундаг цуглуулагчдын хажууд би хэн ч биш. Пянзанд дуртай. Цаашдаа олныг цуглуулъя гэсэн мөрөөдөл байна.
-Цаашдаа шинэ уран бүтээл гаргахаар бодож байна уу. Шинэ дуу хэр зохиож байна?
-Ер нь олон дуу зохиочихоор хоорондоо адилхан болчих юм болов уу гэсэн айдас надад байдаг учраас цөөн хэд бий.
Би дөрвөн хүүхэдтэй болоод алдарт эхийн одонгоо авсны дараа намайг одонгийн найраа хийгээч гэж хүмүүс их хэлсэн. Гэхдээ би уран бүтээл гаргаагүй 4-5 жил болчихсон учраас найр хийхийн оронд сайхан уран бүтээл хийе гэж бодож байлаа. Хүн нэгэнт урлагт хөл тавьсан бол хөлөө авах их хэцүү юм байна. Тиймээс пянз гаргаж, уран бүтээлээ үргэлжлүүлж байгаадаа маш баяртай байна.
-Дөрвөн хүүхдийн ээж болоод урлагт хандах хандлага тань өөрчлөгдсөн болов уу?
-Тийм. Урьд нь өөрийгөө хүүхэд шиг сэтгэж уран бүтээлээ хийдэг байсан бол одоо бусдад өгөх мессеж өөр болж, тодорхой хэмжээнд амьдрал туулж байгаагийн хувьд амьдралын тухай гоё дуунууд дуулмаар санагддаг боллоо.
-Харин хүмүүс урьдны Отгоогоор хүлээж авах гээд байдаг тал бий юу?
-Би гэртээ хүүхдүүдтэйгээ хамт дуулдаг юм. Тэгэхээр “Ээж та рок дуучнаараа байгаарай” гэдэг. Хүнд анхны төрсөн сэтгэгдэл гэж юм бий. Зарим нь намайг урьдныхаар минь харахыг хүсдэг юм шиг байна лээ.
-Өмнөх цомгуудад эрч хүчтэй Отгоог харуулж байсан бол “Chill Out”-д намуухан дүр төрх харагдаж байсан. Харин одоо ямар Отгоотой “уулзах” бол?
-Яг л “том” болчихсон, дөрвөн хүүхдийн ээж, одоогийн Отгоог л харах байх даа. Бид анх уран бүтээл хийж, стиль имижээ бүрдүүлэхдээ өөрсдийн дотоод мэдрэмжээрээ ажилладаг байсан. “Хүмүүс өмнө нь ингэсэн юм чинь одоо би ингэнэ, цаг үеэ дагая” гэхээс илүү яг л одоо юу бодогдож байна тэрийгээ л хийдэг.
Би “Харанга”, “Хурд”, “Нисванис”,“Шөнийн галт тэрэг”, “Булсара”, “Fire”, “Ocean’s eleven”, “UFO”, “A Sound” зэрэг олон хамтлагтай дуулж үзсэн. Сайхан дурсамжууд үлдсэн шүү. Харин энэ удаад “Lemons” хамтлагтай дууллаа. Энэ бол “Lemons”-ын басс гитарчин Анар, бөмбөрчин Өөжгий хоёрын өөр уран бүтээлчтэй гүйцэтгэх продюсерээр ажиллаж байгаа анхны төсөл нь.
-Уран бүтээлийн хажуугаар та “Futuristic Type” хувцасны лайнтай хамтран ажиллаж байна. Дуучин хүн загварын салбарт яагаад орох болов?
- Би “Futuristic Type”-тай өнгөрсөн жилээс хамтарч ажилласан. Дизайнер И.Мөнхтуяа бид хоёр бие биеэ 2000 оны эхэн үеэс танина л даа. Дуучин болох үеэс л миний стиль имижийн зөвлөх хийж ирсэн болохоор бид хоёр олон жил эгч дүүсийн харилцаатай явсан. Түүний хувцаснууд футуристик, ретро хэв маягтай. Монголын залуучууд “Futuristic Type”-ын өвөрмөц, харь гаригийн юм шиг хувцсыг өмсөж яваасай гэсэн хүсэл байсан учраас би хамтарч ажиллахаар шийдсэн.
“Futuristic Type” хувцасны лайн 2014 оноос эхлэн Монголдоо хувцас үйлдвэрлэлээ эхлүүлсэн юм. Монголын мэргэжлийн дизайнеруудын холбоонд /MPDU/ өнгөрсөн жил орсон. Гэхдээ ерөнхийдөө гадагшаа чиглэж, бид Berlin Alternative Fashion week, Baikal fashion week, энэ жил Irkutsk Fashion Day-д оролцсон. Эрхүүгийн загварын шоунд оролцохдоо манай дизайнер маш өндөр үнэлгээ авлаа. Хувцасны шинэ цуглуулгаа толилуулсных нь дараа бүтээлийг нь Оросод худалдаалах санал ирсэн юм билээ. Бас дизайнер И.Мөнхтуяа маань өөрөө Эрхүүгийн загварын шоунд оролцогчдыг шүүсэн.
-Гаднынхан танай хувцсыг хэр сонирхож байна вэ?
-Манай дизайнер хувцсандаа өөрийн гэсэн дотоод ертөнц, мэдрэмжтэй шийдлүүд шингээдэг учраас гаднын хүмүүсээс өндөр үнэлгээ авдаг. Гадаадаас шоунд оролцох урилга их ирнэ. Монголд ч гэсэн дизайнеруудын дунд нэр хүнд сайтай. Тэр утгаараа би бас И.Мөнхтуяагийнхаа фэн нь. Монгол залуучууд ч хувцаснуудад нь их дуртай байдаг.
-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.