Нийслэл рүү их хэмжээний хөлдөөсөн тарвага оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал энэ сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны авто машины тээшинд малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өгөв.
Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба