ХБНГУ-д айлчлал хийж буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Говь” компанийн Берлин дэх салбар дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Үндэсний ууган үйлдвэр “Говь”ХК нь Берлин дэх салбар дэлгүүрээ 2016 онд нээж, 2019 оноос олон улс дахь онлайн худалдаагаа эхлүүлэн сүүлийн гурван жилийн хугацаанд Европын Холбооны улсуудад болон дэлхийн хэрэглэгчдэд ноолууран бүтээгдэхүүнээ хүргэж буй.
Говь ХК нь 2023, 2024 онуудад ЕХ-ны 27 болон Их Британи улсад 60 дэлгүүр шинээр нээж, 2030 он гэхэд компанийнхаа нийт ажилтны тоог 8500-аар нэмэгдүүлж 10 мянгад хүргэх томоохон зорилтыг тавьж байгаа талаар “Таван Богд” группын Ерөнхий захирал Ц.Баатарсайхан онцоллоо.
Мөн Монголын ноолууран бүтээгдэхүүнийг Европын зах зээлд зургаан сая ширхэг, АНУ зах зээлд нэг сая ширхэг, БНХАУ зах зээлд 1 сая ширхэг, Монголдоо 2 сая ширхэг нийтдээ 10 сая ширхэг худалдаалан, бизнесээ өргөжүүлж, улсынхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэн Монгол ноолуурыг дэлхийд таниулахаар ажиллаж байгаа аж.
Монголын нийт 200,000 малчин өрхийн 100,000 малчин өрхөөс ноолуур бэлтгэж 10 сая ширхэг эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулснаар, манай улсын ноолуураас олдог хоёр их наядын орлогыг зургаа болгож нэмэгдүүлэх зорилго тавьж байна.
Ерөнхий сайд уул уурхайн бүс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байгаа талаар онцолж, уул уурхай давамгайлсан эдийн засгийг солонгоруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй “Говь” компанийн хамт олонд талархал илэрхийлээд дэлхийд гарах том зорилгод нь амжилт хүсэв.
Эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтыг яаралтай тавих ёстой. Яагаад гэвэл 94 хувь гэдэг бол түгшүүрийн харанга дэлдсэн гэж ойлгож болно.
Мөн тэрбээр "Ерөнхий сайдын хувьд Герман улсад анхныхаа албан айлчлалыг хийж байна. Бид Герман улстай стратегийн түншлэлд хүрэх зорилт тавьж, мөн “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд аж үйлдвэрийн инженерүүдийг бэлтгэх томоохон хэлцэл хийх гол зорилготой.
Монгол Улс гуравхан сая хүн амтай учир дотроо зах зээл хөгжүүлнэ гэдэг бол амаргүй. Тиймээс бид дэлхий рүү гарах ёстой. Дэлхий рүү гарч буй Монгол Улсын хамгийн том загвар бол Говь компани. Өнөөдөр Берлиний төвд "Говь" компанийн дэлгүүртэй танилцлаа. Цаашдаа 30 дэлгүүрээ Европт нээх том зорилт тавьж байгаа юм байна. Ер нь Монгол Улсын эдийн засгийн экспорт буюу гадагшаа гаргаж, худалдаж байгаа бараа бүтээгдэхүүний 94 хувь нь уул уурхай. Уул уурхай дотроо, нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр гээд таван бүтээгдэхүүн байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унавал Монгол Улсын эдийн засаг тэр чигтээ хямардаг. Аль нэг боомтод асуудал үүсвэл мөн эдийн засаг тэр чигтээ хүндэрдэг хэт хараад байдалд орсон. Тиймээс төрөлжүүлэн хөгжүүлэх зорилтыг яаралтай тавих ёстой. Яагаад гэвэл 94 хувь гэдэг бол түгшүүрийн харанга дэлдсэн гэж ойлгож болно.
Ойрын 15-20 жилд Монгол Улсад хэд хэдэн боломж гарч ирнэ. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн. Түүн дотроо кашмер. Дэлхийн ноос ноолууран бүтээгдэхүүний зах зээлийн 20 орчим хувийг монголчууд бүрэн хангах, үүнээс 6-8 орчим тэрбум төгрөгийг жил бүр олох боломжтой. Энэ бол том хэмжээний экспортын орлогыг бүрдүүлэх боломж байж болно гэсэн үг.
Хоёрдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон аялал жуулчлал. Монгол руу зорин очих, доллар зарах урсгалыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ агуулгаараа 2023 оныг Монголд зочлох жилээр зарлаж, Ерөнхий сайд өөрөө Үндэсний хороог ахлах шийдвэр гаргасан. Бид энэ хоёр салбарыг босгож ирж байж экспортын баланс хангагдана.
Монгол Улсын Засгийн газар гадагшаа гарч буй компаниудад хөнгөлттэй зээлийн бодлого баримтална. Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсан гол зорилго импортоор орж ирж буй бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, экспортод гарч буй бүтээгдэхүүнд яаж нэгдсэн маркетинг гаргах агуулгатай салшгүй холбоотой. Энэ агуулгаараа өнөөдөр Герман улс Монгол Улсын хувьд туйлын чухал. Ер нь гуравдахь хөршийн бодлогын хүрээнд Азидаа Япон, Солонгос туйлын чухал. Европтой бол Герман, Турк маш чухал. Ингээд стратегийн түнш АНУ болон бусад улсууд ордог. Өнгөрсөн 30 орчим жил бол улс төрийн түвшинд буюу дипломат харилцааны хувьд аль аль түвшиндээ сайн явсан. Одоо үүнийг эдийн засгийн бодитой төслүүд болгох зайлшгүй шаардлагатай.
Ингэж байж бид нэг талдаа уул уурхайн нөгөө талдаа хоёр хөршөөсөө хэт хамааралтай байгаа эдийн засгийн нөхцөл байдлаас салж, төгөлдөржих ёстой. Энэ нь Монгол Улсын аюулгүй байдалд туйлын чухал ач холбогдолтой" гэлээ.