Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилгын дээврээс 30 гаруй насны иргэн үсрэхийг завджээ. Тус аймгийн Онцгой байдлын болон цагдаагийн байгууллагын албан хаагчид иргэнтэй 30 гаруй минут ярилцаж, түүнийг авран хамгаалсан байна.
Тус аврах ажиллагааг гүйцэтгэсэн онцгой байдлын албан хаагч "Дуудлага 17.03 минутад ирсэн. Дөрвөн аврагч дээвэр дээр хамгаалалт аван ажилласан. Цагдаагийн албан хаагч сэтгэлзүйн зөвлөгөө өгч, анхаарлыг сарниулах хооронд аврагчид иргэнийг аюулгүй нөхцөлд авсан" гэв.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн DBS телевиз