1990-ээд оны сүүлээс Монголд рэп, хип хоп урсгалыг жинхэнэ утгаар нь мэдрүүлж байсан "Люмино"-гийнхэн үе үеийн хит дуунуудаа дуулж, дурсамж сэргээсэн энэ зуны хамгийн доргио тоглолтоо хийх гэж байна.
Бүтэн есөн жил завсарласны дараа "Люмино" хамтлагийнхан бие даасан тоглолтоо Хэмнэл Нэрэгч (Lu Beatz ) нэртэйгээр маргааш 20.00 цагаас "Crocus Event Hall"-д хийнэ. Тоглолтыг угтаж хамтлагийн гишүүдтэй бэлтгэл хийх үеэр нь богино ярилцлага авсан юм.
MCBEATZ: “ЛЮМИНО”-ГИЙН ГАНЦ ЗОРИЛГО БОЛ ЧАНАРТАЙ ЮМ ҮЗҮҮЛЭХ
-2006 оноос хойш томоохон бие даасан тоглолт хийсэнгүй. “Люмино”-гийн сонсогчид удаан хүлээсэн байх?
MCBeatz: -Есөн жил тоглоогүй тоглолт гэдгээрээ онцлог. Яагаад гэвэл “Люмино” хамтлаг хамгийн сүүлд 2006 онд Open Air-т “Lumino&Yahuu” нэртэй шоу хийж байсан. Тэрнээс хойш 2011, 2013 онд iLoft function House-т 2000 хүнд зориулсан арга хэмжээ зохион байгуулж байлаа. Том тоглолт биш хип хоп party байсан юм. Энэ тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийж байна.
-Хамтлагаараа Маралжингоо, Хишигдалай, “Татар” хамтлаг зэрэг хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтарч дуулж байсан. Тэдгээр дуучид ирэх үү?
-Тэр дуучид маань ирнэ. Гэхдээ хамтарсан дуучидтай хийсэн бүх дуугаа дуулахгүй. Магадгүй зарим нэг нь сюрприз байсан нь дээр байх. Тоглолтын найруулга нь дан ганц хип хоп тоглолтоос илүү концерт тал руугаа болно. Дунд нь драмласан үйл явдал орно. “Татар” хамтлагийн хувьд сюрприз хэвээр үлдэг. Анх 2001 онд “Татар” хамтлагийг би гаргаж байсан гэж ойлгож болно. Дараа нь “Сонор” рекордстой холбож байсан. Бидний дүү нар юм.
-Тоглолтын хамгийн сэтгэл догдлуулсан үзүүлбэр юу байх бол?
-Манай тоглолтыг зохион байгуулж байгаа “On&Off” продакшныхан хамаагүй юм ярихыг хориглосон л доо. Сюрприз байсан нь дээр. Урьд нь их гоё тоглолтууд болдог байсан шүү дээ. “Камертон” хамтлагийн тоглолтууд их гоё болдог байлаа. Харин сүүлийн үед хүмүүсийн тоглолт үзэх гэсэн хүсэл буурчихсан юм шиг. Дууны клип ч бас муудчихсан байна.
Бид хуучны үзэх юмтай, гоё тоглолтуудыг санагдуулам тоглолт хийхийг зорьж байна. Дээр үед гоё сюрприз болж чаддаг байсан. “Люмино”-гийн ганц зорилго бол чанартай юм үзүүлэх. Бид хуучин уран бүтээлдээ их цаг гаргадаг байсан. Одоо эргээд уран бүтээлдээ орж байна.
-“Люмино”-гийн анх гарахдаа л хит болж байсан “Бүтэлгүй хайр” гэх мэт хуучны дуунууд байдаг. Тэр дуунуудаа шинэчилж сэргээж дуулах уу? Бас та гурав тус тусдаа дуулж байсан.
-Дуунуудаа шинэчилж дуулахгүй. Зарим хуучны хамтлагууд эргэж гарч ирэхдээ хуучны дуугаа шинэчилж дуулж, сонсогчиддоо сануулдаг. Бид энэ хугацаанд уран бүтээл таслаагүй нь харагдах байх. Тэр утгаараа бидэнд хуучны дуунуудаа шинэчилж дуулна гэсэн ойлголт одоохондоо алга. Бид гурав гурвуулаа нэг нэг дуу дуулна.
Ерөнхийдөө тухайн үед ФМ, радиогоор тэргүүлж байсан, энд тэнд очиход хүмүүсийн сонсох дуртай, одооны яриагаар хит болж байсан дуунуудыг бид мэднэ. Тоглолтон дээр 30 дуу дуулна. Ямар ч байсан хүнийг уйдаахгүй.
“On&Off” продакшн туршлагатай болохоор хэдэн цагийн дотор шоу тоглолт үзүүлэхэд яг болдог гэдгийг мэднэ. Хүн уйдахгүй бас хэтэрхий хурдан дуусчихлаа гэхээргүй хэмжээнд зохион байгуулна.
-Тоглолтын дараа ямар ажлууд төлөвлөсөн байгаа вэ?
-“Хэмнэл нэрэгч” нэртэй төсөл энэ тоглолтоор эхэлж байна. Монгол хэлийг ойлгох гэж оролддог хүмүүст энэ их сонин содон сонсогдох байх. Хуучны хэмнэлээ нэрээд ахиж шинэ дээж гаргах. Нэрмэл гэдэг нь арай өөр шинэ түвшинд гаргана гэсэн утгатай, билэгдлийн нэр.
-Хамтлагийн тухай богино хэмжээний баримтат кино гарсан. Юу илэрхийлэхийг зорьсон бэ?
-“Люмино” том хэмжээний баримтат кино хийх цаг нь болсон. Миний фондод “Люмино”-гийн дээр үеийн гоё юмнууд бий. Энэ кинондоо оруулж чадсангүй. “Он цагийн хэлхээс” нь тоглолтонд зориулсан товч хэмжээний 25 минутын кино юм. Том киногоо дараа нь хийнэ. Энэ кинондоо бид анх тэгж байгуулагдаад, Анхаа тэгж хүлээлгээд гэх мэт дурсгалтай юмаа оруулсан.
-Та бүхэн анх байгуулагдахдаа есүүлээ байсан гэдэг. Анхны дурсамжуудаасаа хуваалцахгүй юу?
-Ямарваа нэг бүжгийн хамтлаг ч тэр, анх 20, 30-уулаа байгуулагддаг байсан. 1998 оны сүүлээр бид тавуулаа болоод. 2000 оны сүүлээр одооны бүрэлдэхүүнээр гурвуулаа болж анхны цомгоо гаргаж байлаа. Бүгд санаж байгаа байх, бараг орц бүхэн хип хоп хамтлагтай байсан үе. Ямарваа нэгэн юманд тууштай, үнэнч шударга нь үлддэг хорвоо учраас тэр зарчмаар бид ажиллаж, цаашдаа ч улам их юм хийх сонирхол байна. Тиймээс одоо “Хэмнэл нэрэгч” цомгоо гаргах гэж байна бид.
-Тэр үед хаана дуугаа бичүүлж байв?
-Аль хямдхан, боломжийн үнэтэй радио, студид бичүүлдэг байлаа. Тэр үед дуулаад мөнгө олдог гэсэн ойлголт бидэнд алга байв. Сургуулийн танилцах үдэшлэг дээр дуулаад мөнгө авч байснаа мартдаггүй юм. Тэрнээс хойш дуу хийчихээр бид мөнгө олдог юм байна гэж ойлгоод дуу үйлдвэрлэж эхэллээ. Хүмүүс сонсох дуртай болж, бидэнд мөнгө өгөхөөр тэр мөнгөө эргээд уран бүтээлдээ зарж байлаа. Тэр нь л “Люмино”-гийн тухайн үедээ эрчтэй явах болсон шалтгаан юм болов уу гэж боддог юм.
BAJI: ФМ-ЭЭР ТАВАН ХҮН ДАРААЛЛААД "БҮТЭЛГҮЙ ХАЙР"-ЫГ СОНСЧ БАЙСАН
-Анхны “Бүтэлгүй хайр” клипээ одоо үзэхэд ямар санагддаг вэ?
Skitzo: Ичиж үхмээр байдаг.
Baji: Тэр чинь “Б” дээр нэмэх нь хэн билээ? “А” дээр нэмэх нь юу билээ дээ... 15 жилийн өмнө гарч байлаа.
/Клип MC+B=LOVE, B+M=LOVE, G+Z=LOVE, A+A=LOVE, Ch+ =LOVE гэж эхэлдэг /
-Хөдөлгөөн, дуулж байгаа нь?
Skitzo: Ичиж үхмээр шт. Энэ клипийг өчнөөн хүн үзнэ дээ гэсэн чинь сүрдээд айчихсан. Клип хийж байсан нөхөр том биетэй байхгүй юу. Тэгээд тухайн үед жижигхэн камер барьчихсан “За, дуулаарай!” гээд л хамгийн эхний зураг авахуулдаг өдрөө би ичээд. Биллиард дотор яахаа ч мэдэхгүй, амаа яаж барихаа мэдэхгүй, ямар ч бэлтгэл байхгүй орж байлаа. Одоо ч гэсэн үзэхээрээ ичээд байдаг юм.
Baji: Хамгийн анх удаа камерын өмнө бичүүлнэ гэдэг тийм амар биш л дээ. Жүжиглэх тал дээр нэлээн дутагдалтай байсан.
-1999 онд анхны тоглолтоо хийж байсан. Тэр өдрийг дурсвал?
Skitzo: 1999 оны аравдугаар сарын 30-нд Top Ten-д болсон юм. Тэр үед клуб болгонд таван микрофон байхгүй. Би замаараа ФМ-р дайрч микрофон авчихаад, яваад орсон. "Top Ten"-ийн гурван давхарт байдаг бааранд нэлээн урт коридороор гараад, шатаар яваад ордог. Тэнд битүү хүнтэй. Хамгаалагчийнх нь хоёр гарны голд ороод, хүмүүс дундуур сэлж явж байсан. Нэг л их хөөрсөн хүмүүс, сэтгэлд хамгийн хоногшсон тоглолтуудын нэг л дээ.
Baji: Анхны тоглолт болохоор хамгийн их сүрдэж, их айж байсан. Тэгсэн хэрнээ маш их хүнтэй байсан.
-Тухайн үед од болчихлоо гэсэн мэдрэмж төрж байсан уу?
Baji: Үгүй ээ. Хүмүүс ямар ч байсан манай хамтлагийг сонсдог болж байгаа юм байна гэсэн бодол төрж байлаа.
Skitzo: Яг од болж байна гэсэн мэдрэмж 2000 онд байсан. Бид шоуны хаалт хийдэг болчихсон. Бусад бүх хамтлагууд дуулаад манайх хаадаг байлаа.
Baji: Тухайн үед “Бүтэлгүй хайр” дуу маань хит болоод. Тэр үед л хүүхдүүдийн хамгийн сонсох дуртай дуу болчихсон байсан. ФМ 102.5-ын “Yamaha” студид “Бүтэлгүй хайр” дуугаа бичүүлээд, ФМ-д хоёрхон удаа явуулсан юм.
Дараа нь “Азтай агшин” нэвтрүүлгийн үеэр таван хүн ороход тавуулаа “саяны “Люмино”-гийн шинэ дууг сонсъё” гээд дэс дарааллаараа таван удаа тавиулсан. Тэгэнгүүт бид “яаж байна аа” гээд л. Тэр үед хүмүүс ФМ их сонсдог, зурагт их үздэггүй байлаа. Тухайн үед гурав дөрөвхөн ФМ байсныг хэлэх үү бүх ФМ-ээр манай дуунууд явна. Шинэ дуу гараад л хүнд хүрдэг байлаа.
-Тухайн үед маш олон хип хоп хамтлаг байгуулагдаж байсан хэрнээ хэдхэн жилийн дараа тарцгааж байсан. Та бүхний энэ урт хугацаанд оршин тогтнож байгаа нь юутай холбоотой вэ?
Skitzo: Биднийг зорилго нэгтгэсэн. Тавуулаа байж байгаад гурвуулаа үлдээд санаа нэгтэй, зорилго нэгтэй болохоор өнөөдрийг хүртэл тэр зорилгынхоо төлөө явж байна. Өөрсдийн хэлэх гэсэн санааг хэлэх, сайн чанартай уран бүтээл гаргаж, хип хоп гэдгийг ойлгуулах гэж өнөөдрийг хүртэл явна. Тийм учраас өнөөдрийг хүртэл оршин тогтнож байна.
-“Люмино”-гийн гаргасан сонин содон үг хэллэг нийгэмд хоногшиж, янз бүрийн нөлөөллөө өгч байдаг.
Skitzo: Дуундаа сонин содон үг хэллэг өгвөл хүн дахиж сонсоно. Тэр дуунаас ямар нэгэн юм хүнд үлдэх ёстой. “Хэмнэл нэрэгч” гээд хамгийн сүүлийн жишээ байна. Тэрнээс өмнө Сэнбий, Намайг дагаад цэнгэ гэх мэт үгнүүд сүүлийн үед их сонгож ашиглаж байна.
-Нийгэмд хүлээж авах хүмүүс байдаг ч, нөгөөтэйгүүр шүүмжилдэг хүмүүс бас цөөнгүй бий. “Намайг дагаад цэнгэ”-ийн клипийг бас хорьж байлаа. Тийм шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?
Skitzo: Тэр клипийг гаргасны дараа Хууль зүйн яамнаас телевизүүдэд садар самуун сурталчилсан клипийг гаргавал хариуцлага тооцно гэсэн агуулгатай албан бичиг хүргүүлж байсан. Тухайн үед ганцхан 25 дугаар суваг хувийн телевиз байсан. Гэхдээ тэр клипэнд бүжиглэсэн бүсгүйчүүд дотуур хувцастай байсан. Гэтэл телевизүүдээр тэрнээс илүү садар самуун сурталчилсан, нүцгэн хүмүүс гардаг байсан. Клипийг тэгж хорино гэдэг утгагүй асуудал.
Baji: Гэхдээ удахгүй хүмүүсийн шаардлагаар эргэж гарсан. Хууль зүйн яам нь тэгж байхад бид яаж ч чадахгүй учраас хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байлаа. Гэтэл хорих тусам хүмүүс элдэв янзын аргаар олж авч үзэж байлаа. Шинэ жил болоход энд тэндгүй “Намайг дагаад цэнгэ” явна. Өнөөдрийг хүртэл караокены номер нэг дуу хэвээр байна.
-Дууны үгэнд далд утга агуулсан үгнүүд бас байдаг.
Skitzo: Зарим хамтлагууд дууны үгийг шууд хэлчихдэг. Тэгж болно. Бидний хувьд үгний цаана үг нуугаад дуулчихдаг. Тэр хүн нь олж сонсвол сонсоно байх. Сонсохгүй бол тэр л биз. Гэхдээ шууд хэлснээс хүмүүст жаахан юм бодуулахаар, тойруулаад дуулчихдаг.
-Баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.
/“Люмино” хамтлагийн баримтат киног энд дарж үзнэ үү/
Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс