МАН-ын дарга М.Энхболд гэргийн хамт өнөөдөр 12 цагийн үед нийслэлийн 23-р сургууль буюу УИХ-ын 63-р тойрогт саналаа өглөө.
МАН-ын дарга М.Энхболд:
"Иргэд сонгогчид та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол оронд дэлгэр сайхан зун болж байна. Өнөөдөр хур бороотой сайхан өдөр болж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэн бүр төрийн эрхээ эдлэх өдөр өнөөдөр тохиож байна. 1460 хоногт иргэд бидэнд олгодог нэг л өдөр. Тийм учраас иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцож эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхийг хүсч байна.
СЕХ-ноос санал авах байр хүртэлх түвшинд 20 гаруй мянган төрийн албан хаагч, хэв журам аюулгүй байдал сахиулж байгаа цагдаа, онцгой байдлын албан хаагчид оролцож байна. Төрийн албан хаагчдадаа амжилт хүсье.
Сая би нэг юм бодож байлаа. Би 1992 онд 23-р сургуулийн хэсгийн хорооны даргаар ажиллаж байсан. 23-р сургууль дээр сар сахам ажиллаж байсан. Төрийн ажлыг эмхэлцэж, сонгуулийн ажлыг зохион байгуулах ажилд оролцож байсан маань санагдаж байлаа. Төрийн сонгууль түвшин сайхан болж, түмэн олны оролцоо идэвхтэй өргөн байгаасай гэж хүсэн ерөөе" гэлээ.