Тус чуулганд нийт 200 орчим бизнесийн байгууллагын төлөөллүүд оролцож, бизнес орчин дахь шударга, ёс зүйтэй байдлыг бэхжүүлэхийн төлөө санал бодлоо солилцлоо. Чуулганы нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хамтран ажиллах нь бизнесийн хөгжлийн тулгуур болоод байна. Авлигын эсрэг тэмцэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш, хувийн хэвшлийн оролцоо, манлайлал чухал болж байгаа" хэмээн онцоллоо.
Мөн Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргал "Монголын бизнесийн байгууллагуудын нэгдсэн дуу хоолой болсон МҮХАҮТ, болон олон улсад авлигын эсрэг олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаа Транспэрэнси Интернэйшнл байгууллагуудаас хэрэгжүүлж буй Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлж буй. Рио Тинто энэхүү төслийг дэмжин оролцож, бизнесийн ёс зүйн төвийн үйл ажиллагааг жигдрэх хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаадаа бид үргэлж баяртай байна. Учир нь шударга, ил тод, ёс зүйг эрхэмлэж ажиллах нь манай байгууллагын үнэт зүйлсийн салшгүй нэг хэсэг байдаг" гэсэн юм.