Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч зөрчилд холбогдогч Б.Баярбаатар, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Баярбаатарт холбогдох зөрчлийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Хэргийн агуулгыг товч дурдвал: Б.Баярбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр өөрийн “Бурханы хүү Баярбаатар” нэртэй фэйсбүүк цахим хаягнаас олон нийтийн сүлжээнд зүй бус үг хэрэглэж, лайв бичлэг хийж, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчилд холбогдсон.
Анхан шатны шүүхээс Б.Баярбаатарыг олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан зөрчил үйлдсэнд тооцож, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар түүнд зан үйлд нөлөөлөх 50 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 30 хоног баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх зөрчилд холбогдогч, түүний өмгөөлөгчийн нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна.
Тухайлбал, Хэл шинжлэлийн хүрээлэнгээр шинжилгээ хийлгэх шинжээч томилсон тогтоол, хохирогч, гэрчээс мэдүүлэг авах, эд зүйлд үзлэг хийх зэрэг ажиллагаанууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Шүүх шинжилгээний тухай хуульд тус тус нийцээгүй нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэлээ.
Иймд дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн алдаануудыг зөвтгүүлсэний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ЗШ/280 дугаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эх сурвалж: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх